Ардчилсан намынхан анх авлигатай тэмцэх ажлыг эхлүүлсэн. Энэ хүрээндээ оносон зүйл олон буй. Тэдний буянаар авлига гэдэг ойлголтыг хүн бүрийн тархинд суулгаж чадсан. Үнэхээр авлигатай холбоотой хэд хэдэн хүнийг шалгуулж ч байлаа.

Харин одоо энэ намын нэн шинэ тактик нь "ОФФШОР" данс болоотохлоо. УИХ-ын 2016 оны сонгуульд намуудаас нэр дэвшигчдийг дэвшүүлэх ажлыг энэ сарын 23-наас эхлүүлнэ. Учир нь Ардчилсан намын дарга З.Энхболд "Тавдугаар сарын 23-наас УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх ажил эхлэнэ. Оффшор бүсэд данстай хүнийг Ардчилсан нам нэр дэвшүүлэхгүй. Бусад намууд ч гэсэн нэр дэвшүүлэхгүй байхыг уриалж байна" хэмээн жиргэсэн юм.

Мөн тэрбээр С1 телевизээр гардаг "Цензургүй сурвалжлага" нэвтрүүлэгт орохдоо С.Баярцогтыг нэр дэвшүүлэхгүй хэмэнэ цохон хэлсэн байна. С.Баярцогт нь оффшор бүсэд данстай болох нь 2013 онд олон нийтэл ил болж байсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дархан-Уул аймгийн иргэд, сонгогчидтой уулзах үеэрээ мөн оффшор данстай холбоотой өөрийн байр сууриа илэрхийлэхдээ. "С.Баярцогт 2016 оны сонгуульд нэр дэвшихгүй байх ёстой. Энэ хүн монголын төрийг муухай харагдуулж байна. Тэрчлэн УИХ гишүүн, Монгол улсын сайдын ажлыг хийгээд явахаасаа ичих ёстой" хэмээн хэлсэн нь олны сэтгэлд ихэд нийцсэн юм.

Энэ бүгдээс харахад эрх баригч ардчилсан намынхан Ч.Сайханбилэгийн сайн найзаар туг тахих нь ойлгомжтой болчихлоо. Харин Монгол улсаас оффшор бүсэд хамгийн олон гишүүн нь бүртгэлтэй байгаа Ах намынхан ингэж чадах болов уу?

З.Хуяг

newscom.mn