Өнгөрсөн жилийн УИХ-ын сонгуулиар Архангай аймгаас портуна Н.Батбаяр гишүүнийг дагаж, гарч ирсэн УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Болор энэ удаагийн сонгуульд тойргоо сольж, Баянзүрх дүүргээс нэр дэвших гэж байна.

Түүнийг Баянзүрх дүүргийн иргэд танихгүй, ямартай ч тэрбээр сохор азаар Сангийн сайд гэх албыг сүүлийн хэдэн сард хашиж байгаа юм. Сохор аз ч гэж АН-ынханы “хоёрдугаар ээлжийн хоолонд багтан, “давхар дээл”-ээр гангарч Сангийн сайд хийж байгаа ч гэж хэлж болно. Одоогоор тєсвийн тодотгол хийх ажлын хэсгийг ахалж, ажлаа сайн ойлгохгүй, мунгинан, олон хүний дургүйцлийг төрүүлж, хариуцлага тооцох тухай ч яригдаж эхэлжээ.

Б.Болор сайд Архангайдаа дахин өрсөлдөж чадахгүй, Баянзүрх дүүрэгт нэр дэвшихээр болж буй нь тохиолдлын ч хэрэг биш. Угаас тойрогтоо хийсэн ажилгүй, өрсөлдлөө гэхэд дахин сонгогдох магадлалгүй тул тэрбээр ийм арга олсон гэдгийг хэн хүнгүй гадарлах байх.

Гэхдээ дөрөвхөн жил болоод тойргоо сольж буй “тэнэсэн сум шиг манараа” түүнийг сонгочих гэнэн хүмүүс Баянзүрхийнхэн биш гэдгийг тэр ухаарахгүй байгаа нь бас эмгэнэл шүү. Танихгүй, сангийн сайд гэдгээр нь гадарлах түүнийг байтугай, тойргоо сольсон урваачдад сонгогчид дургүй байдаг нь олон жилийн сонгуулиас харагдаж байсан түүхтэй.

Н.Чимэг