Улстөрч бөхчүүдийн замналыг А.Сүхбат, Х.Цагаанбаатар нар үргэлжлүүлэх үү
2016/05/25
Өнөө жилийн УИХ-ын сонгуульд улс төрч, бизнесменүүдээс гадна тамирчин, хуульч өмгөөлөгчид өрсөлдөхөд бэлэн болж "уяа сойлгоо" базаагаад байна. Мөн урлаг соёлын зүтгэлтнүүд, гэмт хэргийн ертөнцийн рецидивүүд улс төрөөр амбицлаж энд тэнд нэр дэвшихээ зарлаад байгаа. Тэгэхээр 2016 оны сонгуулийн өнгө эрээн мяраан талдаа, их л сонирхолтой дүр зургийг илтгэж байна. Тал бүрийн мэргэжилтнүүдээс гадна эх орон, газар шороо хэмээн хийрхэдэг хөдөлгөөнийхний төлөөлөл, "мөрөөдлийн баг" тодотголтой нөхөд ч нэр дэвшигчдэд "шавар" хааж өрсөлдөнө гэдгээ илэрхийлсэн.
Иймэрхүү лоббитой сонгуулийн эхлэл ажил ид өрнөж байгаа энэ үед тамирчдаас хэн, хэн хаана өрсөлдөх талаар яригдаж буйг дор сийрүүлье.
Хамгийн сонирхолтой нь хууль санаачилж, баталдаг эрхэм түшээдүүдийн эгнээнд бөхчүүд, тамирчид нэгдсэн нь ахиц дэвшлийг авчирсан уу, эсхүл "зай" бөглөх төдий зүйл болсон уу гэдгийг уншигч та оюун мэлмийдээ тунгаан бодох биз ээ.
Олноо "жижиг" Сүхбат хэмээн нэрлэгдсэн А.Сүхбатын хувьд хэдэн жилийн өмнөөс л улс төрд хүчин зүтгэх гэж байгаа талаар яригдаж эхэлсэн. Олон нийт ч энэхүү мэдээллийг цочирдохгүй хүлээж авах нь дамжиггүй биз. Өөрөөр хэлбэл, яригдаж сонсогдох төдий байсан зүйл 2016 сонгуулиар биелэлээ олох нь.
Тэгэхээр улсын наадмын чимэг болсон бөхчүүдийн улстөрийн түүчээг аварга Б.Бат-Эрдэнэ эхлүүлж, Д.Сумъяабазар залгамжлан А.Сүхбат үргэлжлүүлэх нь тодорхой болсон гэсэн үг.
Аваргын хувьд энэ удаагийн сонгуульд бие дааж нэр дэвшинэ гэсэн шум байсан. Гэвч сүүлийн өдрүүдэд МАН-ын дарга нартай ам хэлээ ололцож тойргоо хүртэл яриад авсан сурагтай. Ингэхдээ Төв аймгаас Су.Батболдын оронд гарч ирэхээр тохиролцсон талаар зарим хэвлэлд онцолжээ.
Тэрбээр 2013 онд АН-д элсэж байхдаа "Ардчилалыг дэмждэг хүний хувьд энэ сонголтыг хэзээ нэгэн өдөр хийх байсан. Өөрийн хийж чадах зүйлээ улс төрд гараад хийх болно" гэх утгатай зүйлийг хэлж байсан ч энэ удаагийн сонгуульд МАН-аас тойрогт өрсөлдөх магадлал өндөр байгаа юм.
Түүний араас Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатарыг нэрлэж болно. Тэрбээр энэ удаад мөн л парламентэд "барилдаж" эхлэх талаар улс төрийн хүрээнд ярьж байна. Түүний хувьд "Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам"-д элсэж улс төрд хөл тавьж буйгаа илэрхийлсэн. Мөн түүнийг 2016 оны УИХ-ын сонгуульд Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам, Монголын ногоон намын хамтарсан "Нэгдмэл Монгол" эвслээс нэр дэвшинэ гэх таамаг байна. Гэвч бие даах, эсхүл аль нэг нам эвслээс тодрох нь асуулт хэвээр байгаа ч хэрэв сонгуульд өрсөлдөнө гэвэл Дархан-Уул аймгаас нэр дэвших нь гарцаагүй юм. Учир нь Х.Цагаанбаатар аймгийнхаа намын хороонд нэгдэж, идэвхийлэн зүтгэж байгаа гэх мэдээлэл байгаа юм.
Мөн Х.Цагаанбаатар, Н.Түвшинбаяр зэрэг нэр хүндтэй хүмүүсийн цаана УИХ-ын гишүүн Х.Баттулга байдаг нь тамирчдыг улстөрд орох, цаашлаад амбийц хөөхөд түлхэц үзүүлдэг байхыг үгүйсгэхгүй. Энэ мэтээрээ Х.Баттулгын дархлаа улс төрд тогтож, түүний хүрээлэл ч хүчирхэжих магадлал өндөр буйг улс төр судлаачид таамаглаж байна.
Олимпийн наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцоно хэмээн найдаж байсан Найдангийн Түвшинбаяр аварга маань зуны олимпийн наадамд оролцох бус парламентын сонгуульд хүч үзэж магадгүй гэх бор шувуу ч нисч байна. Олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаярыг төрөлх Булган аймгаасаа нэр дэвшихийг ойр тойрныхон нь шахах болсон гэнэ. Мөн энэ ажлыг нь УИХ-ын гишүүн Х.Баттулга ихэд дэмжин, Н.Түвшинбаярыг сэнхрүүлж байгаа гэх. Хэрэв энэ яриа биелэлээ олвол энэ жилийн сонгууль их л үзүүштэй болох нь. Их хуралд хутгалдах тамирчдын тоо ч нэмэгдэх нь.
Булган аймагт МАН-ынхан удаан хугацаанд ноёлосоор ирсэн бөгөөд МАН-аас энэ сонгуульд Ё.Отгонбаяр, ЗТБХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Ж.Бат-Эрдэнэ нарын аль нэг нь нэр дэвших тухай яриа бий. Тэгвэл АН-аас Н.Түвшинбаяр аваргыг "сумлаад" өгвөл олны итгэл дээр тулгуурлаад хүч түрэн гарч ирэхийг үгүйсгэхгүй.
Нэгэнт л улстөрч бөхчүүдийг нэрийдсэн юм чинь Л.Эрхэмбаяр аваргыг үлдээвэл зохисгүй биз. Учир нь залуу аварга маань ч энэ удаагийн сонгуульд Сэлэнгэ нутгаасаа нэр дэвшиж магадгүй байгаа юм. Аваргын хувьд Удирдлагын академийг Төрийн удирдлага, менежментийн чиглэлээр төгссөн басхүү яг мэргэжлийн бус хүн гэж хэлэхэд хэлсдэхээр гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байна.Сэлэнгэ аймагт энэ удаагийн сонгуулиар Ардчилсан намаас Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн С.Баярцогт, Ардын намаас УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Гадаад харилцааны дэд сайд асан Н.Оюундарь нар нэр дэвших нь тодорхой болоод байгаа. Хэрэв тус аймагт нэг мандат дахин нэмэгдвэл дээрх хоёр намын аль нэгнээс нь Г.Эрхэмбаяр аварга нэр дэвших сурагтай.
Гэхдээ сонгуулийн хуулиас улбаалж түүний хувьд энэ удаагийн сонгуулиас нэрээ татсан байх магадлалтай. Нөгөөтэйгүүр улс төрийн алсын зорилгоо дэвшүүлж, олон нийтийн хандлага, нутаг сумынхныхаа шумыг "дэвшинэ" гэх бор шувууны дэвэлтэд ажиглаж суухыг ч үгүйсгэхгүй.
Энэ янзаараа 2016 оны УИХ-ын сонгууль үйл явдлаар дүүрэн болох төлөвтэй. Харамсалтай нь УИХ-д сонгогдсон бөхчүүд өнөөдөр сайн нэр зүүсэн нь үгүй. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнээс эхлээд Д.Сумъяабазар нарыг өнөөдөр шүтэн бишрэгчид нь "Улс төрд ороогүй байсан бол" хэмээн халаглаж суудаг нь нууц биш.
Д.Ундрах
zuvsongolt.mn
Зочин · 2016/05/26
http://bayankhongor.mn/r/137
Зочин · 2016/05/26
Баянхонгор аймгийн ардчилсан намын хорооны хуралдаанаас 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр
Х.Баттулга
Д.Ганбат
Н.Түвшинбаяр нарыг 100 хувийн саналаар сонгосон байна.
Зочин · 2016/05/25
okay
Зочин · 2016/05/25
Төвшинбаяр аврга маань олимпид орох гээд бэлтгэлээ базааж байхад юуны сонгуульд нэр дэвших тухай хуцаад балайраад унаваа Пиздаанууд эрээчих юмаа олж ядах юмаа
Зочин · 2016/05/25
ta nar uls tord orohguigeer saihan amidarch bolno sh de
Зочин · 2016/05/25
IRGED MINI IIM L HUMUUSIIG SONGOJ BOLHGUI SHUU ULS TOR TOGLOOM BISH SHUU DEEE.