Орон сууц худалдан авсан иргэн татварын хөнгөлөлтөөр гурван сая төгрөг буцаан авна
2013/09/16
Шинэчлэлийн Засгийн газраас иргэдийг орон сууцжуулах бодлого барьж, шинээр худалдан авсан орон сууцныхаа арван хувийг иргэн өөрөө авна гэсэн хууль баталсан. Гэтэл энэ талаархи мэдээлэл иргэдэд хомс байдгаас тэр бүр анзаардаггүй. Энэ талаар уншигчдадаа мэдээлэл хүргэхээр Баянгол дүүргийн татварын хэлтсийн Татвар төлөгчдөд үйлчлэх тасгийн ерөнхий байцаагч С.Туулаас тодрууллаа.
-Монгол Улсын хуулийн дагуу иргэд татвар төлөх үүрэгтэй. Харин татвараас чөлөөлөгдөх, татвараа яаж хөнгөлүүлэх эрхтэй гэдгээ тэр бүр мэддэггүй. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
-Энэ талаархи мэдээлэл иргэдэд дутмаг байдаг. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулинд хөнгөлөлт, чөлөөлөлттэй холбоотой заалтууд байдаг юм.
Тухайлбал, 16 дугаар зүйл. Албан татвараас чөлөөлөх орлого
16.1.12. Хувь хүн өөрийн орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууцны барилга барих, эсхүл худалдан авахад зарцуулсан 30.0 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлого.
24 дүгээр зүйл. Албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх
24.6. Албан татвар төлөгчийн төрсөн буюу үрчилсэн хүүхэд гадаад, дотоодын их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид элсэн суралцаж байгаа бол түүний сургалтад төлсөн, баримтаар нотлогдож байгаа төлбөрийн хэмжээгээр албан татварын хөнгөлөлт үзүүлнэ.
24.7. Суралцаж байх хугацаандаа эрхлэлтийн орлогоосоо албан татвар төлж, улмаар сургалтын төлбөр төлсөн их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид суралцагчийн сургалтын төлбөрийн арван хувийн татварын хөнгөлөлтөд хамрагдана гэсэн хуулийн дагуу иргэд эрх хөнгөлөлтүүдээ эдэлнэ.
-Шинээр орон сууц болон хашаа байшин худалдаж авсан иргэд арван хувиа хэрхэн авах вэ?
-Хуулийн дагуу 30.0 сая төгрөгний арван хувь буюу гурван сая төгрөгийн хөнгөлөлт эдэлнэ. Цалингаас шууд хамааран, цалин өндөр авдаг бол нэг дор гурван сая төгрөгөө авах боломжтой. Хэрэв бага цалин авдаг бол он дамжуулан авна. Өөрөөр хэлбэл, хувь хvний орлогын албан татварт хэдэн төгрөг төлж байна тэрийгээ буцаан авч байна гэсэн үг.
Жишээ нь, жилдээ хувь хүний орлогын албан татварт 960 мянган төгрөг төлдөг бол энэ нь гурван сая төгрөгөөс хасагдан явсаар 2014, 2015, 2016 он гэх мэт дамжин явсаар мөнгөө авч дуусгана. Харин жилдээ хувь хүний орлогын албан татварт дөрвөн сая төгрөг төлдөг хүн байлаа гэхэд гурван сая төгрөгөө нэг дор шууд авах боломжтой.
-Автомашин худалдан авахад болон өөр бусад зориулалтаар үл хөдлөх хөрөнгө худалдан авахад энэ хөнгөлөлтийг эдлэх боломжтой юу?
-Дээрх хуульд зааснаар зөвхөн амьдран суух зориулалтаар анх удаа орон сууц авч байгаа иргэд л хамрагдана. Автомашин болон бусад зориулалтаар үл хөдлөх хөрөнгө худалдан авсан иргэдэд энэ хөнгөлөлт олгогдохгүй.
-Хуулинд хувьдаа орон сууц барих гэж дурдлаа. Энэ мөнгөө барилгаа барихаасаа өмнө авч болох уу?
-Иргэд байшин барилаа гэж бодоход барилга дууссаны дараа авна. Үүнтэй холбоотой барилга барихад орсон материалын баримтыг бүрдүүлж, хэдэн төгрөгний барилга вэ гэдэг нь тэндээс харагдах болно. Сууцаа барьж дууссаны дараа үнэлгээ хийлгэж холбогдох байгууллагад материал бүрдүүлж өгнө.
-Иргэд энэ хөнгөлөлтөд хамрагдахын тулд гол нөхцөл нь юу вэ?
-Хөдөлмөр эрхэлж байгаа хүн бүр хамрагдах боломжтой. Учир нь цалин урамшууллынхаа арван хувийг Хувь хүний орлогын албан татвар төлдөг. Татвар төлдөггүй иргэн хөнгөлөлтөнд хамрагдах боломжгүй юм.
-Тав, арван жилийн өмнө амьдрах зориулалтаар орон сууц авсан иргэд энэ хөнгөлөлтөнд хамрагдах уу. Хамрагдвал яаж арван хувиа авах вэ?
-Үл хөдлөх орон сууц худалдан авахад арван хувийг өгнө гэсэн хууль 2006 оны зургадугаар сарын 16-нд батлагдаж, 2007 оноос мөрдөж эхэлсэн. Тийм учраас зөвхөн 2007 оноос хойш орон сууц худалдан авсан иргэд хамрагдана гэсэн үг.
Vл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарснаар хөнгөлөлт эдлэх боломж бүрддэг болсон. Арван жилийн өмнө гэрчилгээ гараагүй, хувьчлагдан иргэдэд үнэгүй очсон байдаг. Тэр иргэд шинээр орон сууц худалдан авахад хуулийн дагуу арван хувиа авах боломжтой.
-Хөнгөлөлт эдлэхэд бүх дүүрэг, хороо ижил материал бүрдүүлж өгөх үү?
-Бүгд адилхан материал бүрдүүлэн тус тусынхаа хороо, дүүргийн татварын албаны ажилтанд өгнө.
-Албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд шинээр орон сууц худалдан авч байгаа иргэд хэдий хугацааны дотор материалаа бүрдүүлж өгөх вэ?
-Жилд нэг удаа материал хүлээн авдаг учир иргэд 2014 оны нэгдүгээр сарын 10-наас, 2014 оны хоёрдугаар сарын 15-ны дотор материалаа бүрдүүлж өгнө.
Бүрдүүлэх материал:
1. Бичгээр гаргасан хүсэлт
2. Иргэний үнэмлэхний хуулбар /нотариат/
3. Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар/нотариат/
4. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /нотариат/
5. Зээл олгосон банк санхүүгийн байгууллагатай байгуулсан гэрээ/ нотариат/
6. Орон сууцны захиалгын болон худалдах худалдан авалтын гэрээ/ нотариат/
7. Байранд төлсөн мөнгөний баримт
8. Хөрөнгийн үнэлгээний тайлан
9. Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны 2 хувийн албан татвар төлсөн баримт
10. ТТОТ бүртгэлийн дэвтэр
11. Ажлын газрын тодорхойлолт. Цалингийн дэлгэрэнгүй
12. Орлого нотлох бусад баримт /орон сууц худалдан авсан ба барьсны эх үүсвэрийн баримт. Банкин дахь дансны лавлагаа хөнгөлөлт эдлэх иргэний нэр дээр/
Б.Номинчулуун
Эх сурвалж: "Нийслэл таймс" сонин
Эсен · 2019/08/12
Daimaa · 2019/04/10
25 sayar hasha baishin awhad 10 huwia awahgui gsen vgvv
ganaa · 2019/01/14
oron suutsni hungululutuu suuln abaltaasa hotsorbol daraa jil nuhj abch bolohuu
Ts.Ganbold · 2018/04/26
orson esehee shalgii
Ganbold · 2018/04/26
orson esehee shalgii
ganchimeg garavjav · 2018/03/17
2018 0nii butsaan olgolt hezee oroh ve
ganchimeg garavjav · 2018/03/17
2018 0nii butsaan olgolt hezee oroh ve
Зочин · 2017/04/18
togoo tuul
Зочин · 2016/08/06
2012 ond bair awsan odoo 10% yaj awah be
Зочин · 2016/04/27
Та зээл хэрэгтэй байна уу? Тийм бол та манай Зээлийн компани урьж байна, бидний үүрэг амьдралын тэнд эрэлт уулзаж, санхүүгийн хямралын байгаа хүмүүст туслахын тулд санхүүгийн тогтвортой байдлыг олж авахад тусламж хэрэгтэй нь туслах явдал юм л манай Та хийх ёстой зүйлээ дэлхийн эелдэг холбоо барих явдал юм бидэнд и-мэйл {[email protected]} дэлгэрэнгүй дамжин.
Зочин · 2016/04/19
2 -r eeljiin hongololtoo hezee ogoh we
zochin · 2016/04/07
Sain bn uu erdeneted 3 saya togrogoo buten avch chadahgui bn 3 jil huvaaj avsan 168000 dutuu avsan tegeh yostoi hariult ogooch
Зочин · 2016/03/21
hezee guur ene mongo olgoh ve
Зочин · 2015/11/24
Ноцтой хувь хүмүүс Сайн байна уу.
Би 3% нь боломжийн хүүтэй танд хүртэл € 10 000 нь € 16 сая, богино, дунд, урт хугацаанд зээл олгох бэлэн байна. Баригдсан нь та хэрэгтэй? Таны төсөл болон бизнес санхүүжүүлэх? Орон сууц худалдан авах? Нь автомашин эсвэл өөрийн оршин зохион? Таны өр буюу төлбөрөө төлөх? Би 3% -ийн хүүтэй зээлдүүлсэн мөнгөө төлөх чадвартай хүн бүрт зээл. Хэрэгцээтэй бүх хүмүүсийн хувьд, намайг паалантай үгүй биш холбоо барина уу: [email protected]
та бүхэнд баярлалаа
Зочин · 2014/12/17
oron nutagt amidardag hvn hotod ha**** baishin avsan tohioldold yah be anh udaa avj bgn
Зочин · 2014/12/11
Зочин · 2013/10/03
tuhain huviaraa hodolmor erhelj bga uil ajil*****ni suuliin 1 jiliin baidlaarh ur dungee batlah notolgoogoo avchirch ogno
Зочин · 2013/09/17
AJILIIN GAZARIIN TODORHOILOLT GEED BAIH YUM HUBIARAA AJIL HIIDEG ULSUUD HAANAASAA YAMAR TODORHOILOLT ABCHIRCH OGOH YUMBE, HUBIARAA AJIL HIIJ NIIGMIIN DAATGALAA TOLOOD YABDAG HVMVVS HONGOLOLTOO EDELJ BOLNO BIZDEE
Зочин · 2013/09/17
tatvar niigmiin daatgal tuldgui bol hungulult edleh bolomjgui gej deer bichsen baina
Зочин · 2013/09/17
xa****ndaa baishin barisan xun xongololt idlexuu ajil xiideg
Зочин · 2013/09/17
tatvar niigmiin daatgal toldoggui murtluu bair avsan bol yahiin iluu delgerengui medeedel uguuch
Зочин · 2013/09/17
Yooy dne commentnii tsenzurnees bolj ****an od, hunii bichsen uuriin bichsen commentoo unshij bolohgui esvel oilgogdohgui bolgood hayachihiin, zarimiig n taah gej
Зочин · 2013/09/17
Ter ul hudluh hurungu borluulsnii 2%-n tatvariig zarsan hun tuldiin bgaa bizdee, ter n bichgee hadgalj uldiishdee, hudaldaj avsan n uur nertei tatvar tuldug bailgui dee, mun bug***ug alban mayagttzi baij bichgeer gargasan urgudul gej *****tehee boliyo, yund zoriulszn mayagtiin ter chin uuruu utgataishdee, yum buhend urgudul gargah uchig n gej solioruuldag, 3 ueiin tuuh gej bas ****na yund heregledgiin medeh hun bna uu