УИХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвшигчдийн нэрс тодорхой боллоо. УИХ-ын гишүүн, МоАХ-ы дарга Х.Баттулга АН-аас гарч, УИХ-ын гишүүн Г.Уянгын удирдаж буй Тусгаар Тогтнол, Эв Нэгдлийн намд элсэхээр төлөвлөж, тэр бүү хэл хэд хэдэн удаагийн биечлэн уулзаж байсан ч эцсийн мөчид уг шийдвэрээсээ буцаж, намаасаа нэр дэвшихээр болсон.
Тэр дундаа УИХ-ын сонгуулийн 9-р тойрогт АН-аас УИХ-ын гишүүн, МоАХ-ы дарга Х.Баттулга, МАН-аас "М-Си-Эс" группийн Тэргүүн Дэд Ерөнхийлөгч, МАН-ын бага хурлын гишүүн Л.Элдэв-Очир нар хоорондоо өрсөлдөхөөр болсон нь олны анхаарлыг татаж буй юм. Тэгвэл Баянхонгор аймагт сүүлийн 2 жил суурьшиж, амьдарсан "М-Си-Эс"-ын захиралтай Х.Баттулга таарсан нь тохиолдлын хэрэг биш аж.
Тодруулбал МАН-ын бага хурлын шийдвэр гарах хүртэл Х.Баттулга УИХ-ын сонгуулийн 7-р тойрогт нэр дэвшихээр яригдаж байсан гэнэ. МАН-ын бага хурлын албан ёсны шийдвэр гармагц, намайг Л.Элдэв-Очиртой тааруулчих гэж хүссэн байна. Ийнхүү "М-Си-Эс"-ын захирлуудаас хамгийн харизм сайтай гэгддэг Л.Элдэв-Очирын улс төрд орох зорилгыг Х.Баттулга үгүй хийхээр шийдсэн бололтой.
П.Мандах
Эх сурвалж: www.sonin.mn