Өчигдөр 74 согтуу жолооч саатуулагджээ
2016/06/02
2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 355 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 256 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 10 бүртгэгдэж 11 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн үүнээс сургуулийн өмнөх насны 3, сургуулийн насны 4, Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 0, явган зорчигч 1. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлжээ.
Тухайлбал: ХУД-ийн нутаг Ажилчны гудамж, 3-р цахилгаан станцын баруун хойд уулзварт Т.Landcruiser-100 маркийн авто машины жолооч А нь Т.Prius маркийн О жолоочтой авто машинтай мөргөлдөж зорчигч 15 настай эрэгтэй О нарын 4 хүн гэмтсэн байна. Мөн БЗД-ин нутаг Амгалангийн зам, Элбэг мини маркетын зүүн замд Т.Estima маркийн авто машины жолооч Ц нь явган зорчигч 06 настай эрэгтэй Б-г мөргөж гэмтээсэн.
Сар бүрийн 1-нд согтууруулах ундааны зүйл зарж борлуулдаггүй өдөр гэтэл өчигдөр буюу 6 дугаар сарын 01-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан 74 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан болно. Үр хүүхдээ баярлуулах ёстой эцэг эхчүүд өөрсдөө үр хүүхдийнхээ дэргэд архи, дарс ууж буруу үлгэр дуурайлал үзүүлж байгаа нь ямар ухамсартай байгааг харуулж байна. Иймд гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд таны ойр дотны хэн нэг нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэж байгаа бол хориглож, хор уршгийн талаар нь хэлж анхааруулснаар та өөрийнхөө хамгийн ойр дотны хүн, болон өөр бусад хэдэн ч хүний амь насыг учирч болох ямар нэгэн эрсдлээс хамгаалж чадна.