Түгээх Нийслэлийн тойргуудын учраа хэн хэн байв
2016/06/02
МАН болон АН-ынхан УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ хуулийн хугацаанд нь танилцуулсан. Эдгээрээс Нийслэлийн 28 мандатын төлөө өрсөлдөх хоёр намын нэр дэвшигчдийг танилцуулж байна.
Хан-Уул дүүрэг:
МАН-аас УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл /55 дугаар тойрог/, Ц.Нямдорж /56 дугаар тойрог/ нар Хан-Уул дүүрэгт ирсэн нь анхаарал татаж байна. Ялангуяа Ц.Нямдорж гишүүн анх удаа хотын тойрогт өрсөлдөхөөр боллоо. Тэгвэл АН-аас энэ тойрогт Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг, УИХ-ын даргын зөвлөх Г.Байгалмаа, УИХ-ын гишүүн Л.Болд /57 дугаар тойрог/, Г.Батхүү /58 дугаар тойрог/ нар нэр дэвшинэ.
Баянзүрх дүүрэг:
Нийслэлийн хамгийн олон хүн амтай Баянзүрх дүүрэгт хоёр намын томоохон лидерүүд өрсөлдөхөөр таараад байна. Тухайлбал, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тус дүүргийн 52 дугаар тойрогт өрсөлдөж буй. Харин түүний эсрэг МАН-аас 52 дугаар тойрогт тус дүүргийн экс Засаг дарга Б.Батзориг гарах нь. Мөн энэ тойрогт МАН-аас УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нар 49 болон 50 дугаар тойргуудад хуваарилагдсан. Харин АН-аас 49 дүгээр тойрогт УИХ-ын гишүүн Д.Зоригт, 50 дугаар тойрогт УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Болор нар өрсөлдөх нь. Тоймловол, Баянзүрх дүүргийн тойргуудад МАН-аас Д.Оюунхорол, Ж.Энхбаяр, Б.Саранчимэг, Б.Батзориг, Д.Төмөрчулуун, П.Анужин нар хүчээ сорино. Харин АН-аас Д.Зоригт, Б.Болор, Б.Булгамаа, Ч.Сайханбилэг, Ж.Батзандан, Д.Арвин нар байгаа юм. Ерөнхийдөө АН-ынхан Баянзүрх дүүрэгт илүү хүч хаясан тал ажиглагдаж байна.
Сонгинохайрхан дүүрэг:
Нийслэлийн томоохон тойргуудын нэг болох Сонгинохайрхан дүүрэг зургаан мандаттай. Энд МАН-аас Ц.Гарамжав, Н.Учрал, Д.Сумъяабазар, Д.Тэрбишдагва, Д.Ундармаа, Х.Нямбаатар нар сонгогчид дээрээ очиж байна. Харин АН-аас тус дүүргийн АН-ын дарга Д.Пүрэвбаатар, Л.Эрдэнэчимэг, М.Чинболд, Б.Ургамалцэцэг, Ш.Түвдэндорж, О.Магнай нар өрсөлдөж байгаа юм. Ерөнхийдөө хэн нь хэнийгээ ч ялж мэдэхээр “барьцгүй” тойрог Сонгинохайрхан болоод байна.
Сүхбаатар дүүрэг:
“Үхлийн” гэж хэлж болохоор хүчтэй өрсөлдөгч нар Сүхбаатар дүүрэгт таараад байна. Ер нь ч урьд өмнөх сонгуулиудаар ч бас Сүхбаатар дүүрэгт хоёр намын шилдгүүд л хүч үздэг байсан. Энэ удаад АН-аас тус дүүрэгт Б.Мэдрээ /59 дүгээр тойрог/, Х.Тэмүүжин /60 дугаар тойрог/, М.Батчимэг /61 дүгээр тойрог/, Л.Гантөмөр /62 дугаар тойрог/ нар өрсөлдөнө. Харин МАН-аас Д.Цогтбаатар, Ц.Мөнх-Оргил, Сү.Батболд, Ц.Цогзолмаа нар байгаа юм. Жишээ нь МАН-ын шилдэг, залуу улстөрчдийн нэг болох Д.Цогтбаатар 59 дүгээр тойрогт АН-ын Б.Мэдрээтэй таарах нь. Түүнчлэн Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин МАН-ын бас нэгэн шилдэг хуульчдын нэг болох Ц.Мөнх-Оргилтой “нэгийгээ үзэхээр” болоод байна. МАН-ын дарга,Ерөнхий сайд асан Сү.Батболдын эсрэг АН-ын эмэгтэй улстөрч М.Батчимэг нэг мандатын төлөө өрсөлдөхөөр болсон нь мөн л анхаарлын төвд байгаа юм.
Чингэлтэй, Налайх дүүрэг:
ИЗНН-аас АН-д элссэн С.Дэмбэрэл, УИХ-ын гишүүн Г.Баярсайхан УИХ-ын гишүүн асан Н.Мөнхзаяа, Уул уурхайн дэд сайд асан О.Эрдэнэбулган нар Чингэлтэйн тойргуудад намаа төлөөлөх нь. Харин МАН-аас энэ тойргуудад Т.Аюурсайхан, М.Оюунчимэг, Ө.Энхтүвшин, Н.Ганболд нарыг илгээлээ.
Баянгол дүүрэг:
Баянгол дүүрэгт МАН-аас Д.Лүндээжанцан 70 дугаар тойрогт ирлээ. Түүнтэй хамтаар Н.Ундраа, Ж.Ганбаатар нарын залуу улстөрчид, Баянгол дүүргийн Засаг дарга асан Д.Амгалан нар 67-69 дүгээр тойрогт ирсэн. Тэгвэл АН-аас энэ тойрогт УИХ-ын гишүүн С.Одонтуяа, С.Эрдэнэ нараас гадна УИХ-ын дарга З.Энхболд, дүүргийн засаг дарга асан Д.Оросоо нар Баянголын тойргуудад өрсөлдөнө.
О.Заяа
Зочин · 2016/06/02
МАН, АН-ыг төлөөлж байгаа хүмүүс бол жинхэнэ ухнанууд гэдгээ мэдрээч ээ... Яагаад гэвэл тэд сонгуулийн тухай хуулийг хүссэн цагтаа нэг иргэний нэрийг барьж өөрсөддөө тааруулан боловсруулж, батлуулсан. Мөн эх орноо зарж үрэхийг зөвшөөрсөн ухаантнууд биз дээ. Ард түмэн та нарыг мэдэх байх аа ... Наад 76 ухна чинь төрийн эрхийг хууль бусаар авч гарч ирээд л өвөр түрийндээ орчихдог гэдгийг тань ард түмэн мартчихсан гэж найдаж байг аа бол гонжин жоо байх аа. Ард түмэн минь Оюу толгойн луйварт оролцоогүй бүлэглэлийг дэмжинэ гэдэгт найдна.
ллл · 2016/06/02
Хануулчуудаа Нямдорж гэдэг омхий баядаас салцгаая
Зочин · 2016/06/02
Эрдэнэчимэг эгчээ та хэрэггүй ээ. Бусад нь хэрэгтэй
Зочин · 2016/06/02
cool
zochin · 2016/06/02
Uchraliig demjij bna aaa
Jjj · 2016/06/02
Uchral zuw zaluu
Бензтэй эгчээ · 2016/06/02
Одоо та дэмий байхоо. Хүний элэг доог болохнуу?
Сонгогч · 2016/06/02
Манай Сонгинохархан дуурэгт бол Учрал гарах юм байна Ямартай ч нэр цэвэр нас залуу улс төрч
Duhlaa gar · 2016/06/02
Za Erdenechimeg l bish shuu
Зочин · 2016/06/02
Erdenechimeg Baynselenge amjihgui ee sonin 2 gar shdee
Зочин · 2016/06/02
mania songino hairhan duuregees bol zaluu hun zaluu bolovson huchin uchiraliig demjnee nuguuduulni yum hiine gj bodohgui baina
Зочин · 2016/06/02
Эрүүгийн элемент С,Эрдэнэ лбиш бол нохой байсан ч яахав.