Төрийн ордон болон Чингисийн талбайгаас 100 метрийн зайд оршдог хамгийн сайн байрлалтай “Бэст Вестерн Премьер Туушин”зочид буудал нь энгийн өрөөнөөс Ерөнхийлөгчийн зэрэглэл хүртэл нийт 198 өрөөтэй, орчин үеийн хоол үйлчилгээний өндөр зэрэглэл бүхий 3 ресторан, хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон  хурал, хүлээн авалтын 2 танхимтай юм. Буудлын бүхий л хэсгүүд сүүлийн үеийн дэлхийн чанарын стандартад нийцсэн тоног төхөөрөмжийн цогц шийдэл, аюулгүй байдлын шаардлага хангасан, орчин үеийн засал чимэглэлтэйн дээр дэлхийн хамгийн өргөн сүлжээ буудлын эгнээнд нэгдсэн байна.  

Тэгвэл хурим найрын цаг эхэлж байгаатай холбоотойгоор тус зочид буудал  “Соёмбо” танхимдаа захиалга авч байгаа юм байна.  Олон улсын чанарын стандартад нийцүүлэн баригдсан “Соёмбо” танхим нь зочид буудлын 5 дугаар давхарт байрладаг, нэг дор суугаа байдлаар 400 хүртэлх хүн хүлээн авах хүчин чадалтай. Мөн энэ танхим нь хүний тооны багтаамжаас хамааран тусгаарлагч ханаар тусгаарлагдан нийт гурван хэсэг болон хуваагдаж болно. Уг танхим нь дуу дүрсний хамгийн дэвшингүй техник тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон ба орчуулгын бүрэн тоноглолтой тул олон улсын хэмжээний хурал, хүндэтгэлийн хүлээн авалт, хурим найр, тэмдэглэлт өдөр болон загварын шоу зохион байгуулах зэрэгт хамгийн тохиромжтой юм. Улаанбаатарын хамгийн төв хэсэг байршилтай нь давуу тал юм. Зөвхөн энэхүү танхимын үйл ажиллагаанд зориулсан энэ давхартаа тусгай гал тогоотой. Танхимын гадна талд угталт болон үзэсгэлэн хийхэд тохиромжтой үүдний танхим байдаг.

Уншигч та туршлагатай найрсаг хамт олонд хандан хурим болон найрын захиалгаа өгч өөрийн хүсэлд нийцсэн өндөр зэрэглэлийн үйлчилгээг хүссэн хэв маягаараа авах боломжтой юм.  Уншигч танд дөхөм байлгах үүднээс тус зочид буудлын гэрэл зургуудаас хүргэе.