Даруухан инженер Н.Нацагням "Над руу явуулах гэж байгаа хөлсний алуурчиддаа буу өгөөд явуулаарай"
2016/06/17
Жүжигчин Б.Амарсайхан эрх баригчдыг шүүмжилсэн "Би юу хийчих вэ", "Та нар юу хийчих вэ" гэсэн цуврал шторкийг нийтэд цацсан нь шуугиан дэгдээсэн. Тэрбээр эхний бичлэгээсээ болж шүүхэд дуудагдаж, бусдад зодуулсан гэдэг. Тэгвэл жүжигчний амь нас тун аюултай нөхцөл байдалд орсон талаар Төрийн соёрхолт, инженер Н.Нацагням "Амарааг Ард Түмэн хамгаална. Амараагаа хамгаалъяа аа АрдТүмээн ! Үнэнийг өчсөний төлөө Амараа руу яагаад хөлсний алчуурчид явуулж гэмтээв? Яах вэ? Амараагаа хамгаалъяа. Буруу үйлээ ухаарч буруу онол философио засч зөв үйл хийхийн оронд яагаад Амарааг хороох гэж завдав. Амараагийн хэлсэн бүхэн үнэн бодит амьдрал. Хийсэн бүхэн чинь агуу боловч үр дүнд нь бидний ажлыг гадныханд өгч биднийг ажилгүй болгосон.
Төрийн цагдаа яагаад Амарааг байцаав. Чөлөөт өрсөлдөөн гэдэг буруу онолоор ард түмэнээ дэлхийн хэрэглэгч болгож дампууруулсан оюуны ялтануудыг төрийн цагдаа дууддаггүй атлаа ард түмнийхээ төлөө ҮНЭН-ийг өчсөн Амарааг төрийн цагдаа юунд байцааж тамлав ?
Та нар Амарааг шулуухан буудсан бол шууд иргэний дайн гарах аюултай байдал үүсэх байлаа. Амараа руу хөлсний алуурчид явуулж зодож гэмтээн гэдэг бол та нар эхлэлийг нь тавилаа гэсэн үг. Буруугаа ойлго!
Харин над руу явуулах гэж байгаа хөлсний алуурчиддаа буу өгөөд явуулаарай. Хулээж байя! Бид бэлэн. Ард Түмэн бид Олигархиудтай байлдаж эх ороноо аврахад бэлэн.
Ингэж ажилгүй явж байхаар амиа алдсан ч хамаагүй Ард Түмнийхээ төлөө Амараа шиг ҮНЭН-ийг өчмөөр байна. Төрийн лобби-гоор биднийг ажилгүй болгож хүчирхийлдэг төр бидэнд хэрэггүй" хэмээв.