• УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн талаарх бичлэгийг хоёр “шударга” баагий илчилж, түүнийг нь Г.Уянга бичиж тараасан болж таарав. Ингээд Төрийн Ордонд архи ууж, тамхи татаж хууль зөрчсөн хоёр эмэгтэйн нэр төрийг гутаах “шударга ёсны” хөдөлгөөн интернетэд өрнөв.

    Өмхий санаа нь компьютерээс ч үнэртэх тэдгээр жиргээчид Алтаншагай, Бат-Ялалт хоёроос үл ялгарах амьтад аж. Энэ талаар хийсэн шинжилгээг толилуулж байна. Дашрамд дурдахад бичиг баримтын шинжилгээг ингэж хийдэг гэдгийг залуучуудад сонирхуулж байна. Зарим асуудлаар нарийн мэргэшсэн мэргэжилтнүүдийн туслалцаа авснаа нуух хэрэггүй байх…

    Нэг. Бичлэгийн шинжилгээ

    Бичлэгт яах аргагүй Л.Эрдэнэчимэг гишүүн ярьж байна. Цаана нь нэг эрэгтэй сууж байна. Тэр эрэгтэйн нүүрийг зориудаар бүдэгрүүлжээ. Үүнийг мэргэжлийн хэлээр “мозайклана” гэдэг. Ийм хөдөлгөөнт мозайкийг зөвхөн мэргэжлийн хүн л мэргэжлийн программаар л хийж чадна. Тэгэхээр энэ бичлэг “оригнал”-аараа биш монтаж гэсэн үг. Ийм монтажийг аль нэг телевизийн монтажны компьютер дээр хулгайгаар, эсвэл студийн “монтажны ком” дээр л хийнэ.

    Бичлэгийг эрэгтэй хүн хийж байна. Үндэслэл нь Л.Эрдэнэчимэгийн “үнсэлт”. Хэзээ ч эмэгтэй хүн эмэгтэй хүн рүү тийм үнсэлт илгээдэггүй гэдгийг монгол хүмүүн харилцааг гадарладаг хүн болгон мэднэ.

    Хоёрт бичлэгийг яриан завсар нууцаар хийгээгүй, ил бичсэн байна. Эрдэнэчимэг наргиж, ердөө тэр л өгүүлбэрийг хэлээд удаан гэгч дуугүй харж байна. Мань эрийн өдөлтөд нь Л.Эрдэнэчимэг яг таарсан хариуг нь өгчөөд, гэнэт “үнсэж” цочоож байгаа нь бэлхнээ харагдаж байна.

    Тэгээд хөгийн балайнууд ганц эмэгтэйг нь зааглаж, эрэгтэй нь нэг ч үг дуугарахгүй байна. Өөр хүний дүрс ч гарахгүй байна. Монгол сэтгэл зүйгээр бол архи гаргаж эмэгтэй хүн уруу татсан эрэгтэйчүүдийг загнадаг ёстой. Гэтэл албаар ганц эмэгтэйг ялгаж, сүрэглэн дайрах сэтгэл зүйг зориудаар бий болгож байна.

    Бичлэгийг үзэхэд Л.Эрдэнэчимэгийн яриаг бичиж буй эр “нөгөө тамхины хууль яасан бэ?”, “өө за за, алдым байна” гэх зэргээр догиож байсан нь бичлэгийн доор үсгээр (титр) бичигдсэн байна. Хэрэв тэр бичгийг дуу хоолойгоор нь гаргавал танигдана. Ялангуяа бичлэг хийж байгаа нөхрийн дуу илүү тод сонсогдох учраас…

    Акустикгүй өрөөнд бол бичиж байгаа хүний дуу бичүүлж байгаа хүнийхээс илт чанга бөгөөд тод орж ирдэг, хоёрт тэр зэргийн согтолттой хүн утсаа хөдөлгөөнгүй барихын тулд өөртөө их ойрхон барина.

    Үйл явдал яах аргагүй Төрийн Ордонд УИХ-ын гишүүний өрөөнд болж байна. Гэхдээ энэ өрөө бол Л.Эрдэнэчимэг, Г.Уянга хоёрын өрөө биш юм. Үүнийг би нотолж чадна. Шалгаад үзсэн ч нотлогдоно. Тэгвэл хэний өрөө вэ? Миний мэдэж таамаглаж байгаагаар энэ бол эрэгтэй гишүүний өрөө, тэр тусмаа МАН-ын нэгэн гишүүний өрөө байна.

    Мэдээж энэ удаад би нэрийг нь дурдахгүй. Гэхдээ шаардлага гарвал хэлэх л болно. Шаардлага гарахаас наана шалгагдаад тогтоогдох биз. Мөн бичлэгт цаана нь сууж буй зангиа, шоотой цамцтай залууд энэ бичлэг, гэхдээ нүүрийг нь дараагүй хэлбэрээр очсон байх туйлын магадлалтай байна. Тэр АН-ын хүн байх магадлалтай. Тэр хүн эвгүйцэж байгаа нь ажиглагддаг.

    Одоо асуултууд гарч ирнэ. Тэр бичлэг хийсэн эр хэн бэ? Өрөө нь хэний өрөө вэ? Эхлээд тэр нүүр нь дараастай хүнийг тодруулбал хэн бичлэг хийснийг хэлж өгнө. Бичлэг хийсэн хүнийг дуудаж байцаавал ямар зорилгоор хэнд дамжуулснаа хэлэх ёстой. Улстөрийн шалтгаанаар уу? Ашиг хонжоо олохоор уу? Жинхэнэ эр хүн ийм юм хийдэггүй юм.

    Хоёр. Хэн тараав?

    Цуурхал тараагчид бичлэгийг Г.Уянга хийсэн гэж амаа цуурч хуруугаа хугартал товшиж байна. Энэ бол илт улстөрийн зорилготой гүтгэлэг юм. Бичлэгт эмэгтэй хүний дуу хальт сонсогдож байгаа болохоос биш, Г.Уянгын дуу хоолой гэж ялгарч мэдэгдэх зүйл алга. Үүнийг Г.Уянгын дуу хоолой гэж хэн ч нотлож чадахгүй, бас ийм боломжийг зориудаар алга болгоод дараа нь Г.Уянга гэж гүтгэж байна.

    Эндээс уг бичлэгийг хэн нэгэн санаатай олж, нүүр бүдэгрүүлэх, дуу хоолой засах зэрэг “зохих ёсны” засвар хийж зохиомжлон найруулсныхаа дараа санаатайгаар олон нийтэд түгээсэн нь тодорхой байна.

    Хэрэв санамсаргүй явдал байсан бол хүний нүүр бүдэгрүүлэх, дуу хоолой засах зэрэг “нарийн засвар” хийлгүй, бичлэгийг байгаа байдлаар нь цацах ёстой байсан. Гэтэл ингэсэнгүй.

    Тэгээд санаатайгаар Г.Уянга руу чиглүүлж байна. Түүнчлэн бичлэгт гарсан бүх хүнийг шүүмжлэх ёстой атал зөвхөн Л.Эрдэнэчимэг, түүгээр дамжуулан Г.Уянгын эсрэг системтэй суртал нэвтрүүлэг хийж байгаагаар энэ бүхэн нотлогдож байна.

    Одоо дүгнэе. Г.Уянгад ийм бичлэг тараах ямар шалтгаан байна вэ? Л.Эрдэнэчимэг түүнтэй нэг тойрогт өрсөлдөөгүй.

    Хоёрт, тэр хоёрын дунд ямар нэгэн хэрүүл уруул болоогүй, хэвлэлээр гарах байтугай сураг ч дуулдаагүй.

    Гуравт Л.Эрдэнэчимэг МоАХ фракцынх, Г.Уянга АН-ынхнаас тус фракцтай ойр байдаг, жишээ нь би андуураагүй бол “Женко” компанид болсон бужигнааны үеэр тэр хоёр очиж байсан санагдана.

    Дөрөвт, эвслээс нэр дэвшүүлэх үеэр эмэгтэйчүүдийг дэмжих ёстой гэсэн үндэслэлээр Г.Уянга эвслээс Л.Эрдэнэчимэгийн тойрогт хүн дэвшүүлэхгүй байх санал гаргаж байсныг би мэднэ.

    Тавд Г.Уянга гүтгэлэг хийж, сонгуулийн компанийн мөнгө олохдоо тулаагүй.

    Харин бичлэгийн сураг сонгуулиас бүр 7,8 хоногийн өмнө гарсан байна. Бичлэгт Г.Уянгын дүрс алга, монтаж гэдгийг өмнө хэлсэн.

    Яг энэ бичлэгийн шуугиан гарч, Л.Эрдэнэчимэг эмэгтэйчүүдийн эсрэг дайралт хийхгүй байхыг уриалсны маргааш Г.Уянгыг ТТЭНН-ын даргын албыг хууль бусаар авсан гэх хэвлэлийн хурал хийлгэв. Хэвлэлийн хурал хийгчид яг ХҮН намыг бутаргасан арга барилыг сонгож авсан байна. Өөрөөр хэлбэл энэ бүхэн Г.Уянгын эсрэг хийж буй холоос төлөвлөсөн зохион байгуулалттай дайралт юм.

    Утас алдагдсан явдлыг шинжлэх нь

    Г.Уянга утсаа аль эрт Цагаан Сарын шинийн таванд хулгайд алдсан. Алдах алдахдаа МҮАН-ын Удирдах зөвлөлийн золголтын үеэр алдсан. Тэнд эх захаа алдсан олон хүн байгаагүй. Алдсан утас УИХ-ын гишүүнийх учраас Цагдаад бүртгүүлээд чимээгүй өнгөрсөн. Үүн дээр ч гэсэн Г.Уянгын ёс зүй илт харагдана. Хэрэв тухайн үед МҮАН дотор хулгай гарсан гэж мэдэгдсэн бол МҮАН-нэр хүндэд тун халтай явдал болох байсан нь гарцаагүй.

    Хоёрт Л.Эрдэнэчимэг гишүүний төрсөн өдөр 2 дугаар сарын 18-ны өдөр тохиодог. Гэтэл Уянга утсаа шинийн таван буюу 2 дугаар сарын 14-ны орчим алдсан байна. Тэгэхээр тэр утсаараа бичлэг байх ямар ч нөхцөл байхгүй юм.

    Түүнээс гадна Г.Уянгын алдсан “iPhone 6 plus”-ын давхар түгжээ, кодыг тайлдаг хүн Монголд байтугай, дэлхийд байхгүй. Хэрэв Г.Уянгын алдсан гар утасны кодыг тайлж энэ бичлэгийг олж тараасан гэж үзвэл тэр гоц ухаантныг манай биш бүр АНУ-ын Тагнуулын Ерөнхий Газар урьж ажиллуулахаар гуйна. Бараг “Ягаан зүрх” одонгоор шагнах биз.

    Бичлэг задарч, түүнийг Г.Уянга тараасан гэх цуурхал ихэд тархсан учраас Г.Уянга “Би гар утсаа хулгайд алдсан” нь үнэн гэсэн авч, тэр бичлэгийг би хийсэн гэж огт хэлээгүй. Гэсэн хэдий боловч тэр бичлэгийг Г.Уянга хийснээ хүлээн зөвшөөрөв гэж энд тэндгүй мушгин гуйвуулж, цуурч байна.

    Ямар ч гэсэн Г.Уянга утсаа алдсан нь үнэн боловч тэр бичлэг Уянгын утаснаас гарсан гэх ямар ч нотолгоо алга.

    Эмэгтэйчүүдийн эсрэг дайралт

    Эндээс маш олон дүгнэлт хийж болно. Бичлэгийг дотно хүмүүсийн дунд авсан боловч ямар нэг байдлаар олон нийтэд задарсан байна. Тухайн үйл явдалд дор хаяж дөрвөн хүн оролцсон атал хоёрхон эмэгтэйн эсрэг зориудаар чиглүүлж байна. Үйл явдалд оролцсон бүх эрчүүдийн нүүр царай, дуу хоолойд засвар хийж, бичлэгийг санаатай зассан байна.

    Энэхүү бичлэгийн үйл явдалтай зэрэгцэн Г.Уянгыг хууль бус аргаар Тусгаар Тогтнол, Эв Нэгдлийн намын дарга болсон гэх хэвлэлийн бага хурал хийж байгаа нь энэхүү суртал нэвтрүүлэг Г.Уянгын эсрэг чиглэлтэйг илт харуулж байна.

    Энэ зэргийн бичлэг байтугай ямар олон баримтыг Г.Уянга дэлгэлээ. Р.Пейнтэр гэгчийн хуулийн компанид шилжүүлэхээр төсөвлөсөн 17,8 тэрбум төгрөгийн асуудал, С.Баярын байрны асуудал, Оюу толгой компанид хийсэн 130 сая ам.долларын зөрчлийн асуудал, Монгол банкны албан тушаалтнуудад тараасан 3,8 тэрбум төгрөгийн асуудал гэх мэт.

    Тэр үед манайхан ингэж шуугиж байсан уу? Тэрбум тэрбумаар оффшортоо нуусан мөнгө илрэхэд ингэж хөл болсон бил үү?

    Бүгд л ус балгасан мэт таг дүлий дүмбэ оргиж байсан. Яахав дээ, хүн л юм чинь наргиа л биз, яриа биз. Ямар хулгай хийсэн гэж яриа юу? Худал хэлээ юү? Л.Эрдэнэчимэгийн ярианд яг юу нь буруу байсан юм? Халамцаад ярьдаг л яриа, Та нар пиводахаараа яадаг юм? Маани тарни уншдаг юм уу? Одоо больж үз, хүүхдүүд ээ! Эр нь эр биш болж харагдаад байна.

    Г.Уянгын тухайд

    Г.Уянга ноцтой ноцтой мэдээллийн гүнд олон жил ажилласан учраас мэдээлэлтэй яаж харилцахаа хамгийн сайн мэднэ. Аль дээр “Улстөрийн сонин”-д байх үеэс л С.Б-ын нууц амраг гэх, У.Х-д хүчиндүүлсэн, “Т”.Э-д ашиглуулсан гэх мэт эмэгтэйчүүд түүнд хандахад “Би хүмүүсийн ор хөнжлийн явдалд оролцдоггүй” гэж хэлээд буцааж байсныг би сайн мэднэ. Дөнгөж саяхан түүний өрсөлдөгчийн гэр бүлээс гадуурх амьдралын талаарх мэдээлэл өгье гэсэн хүнээс ч татгалзаж л байна. Г.Уянга чухамхүү ёс суртахууны ийм зарчим баримтладаг учраас түүний нэр хүнд өндөр байдаг.

    Эндээс Х.Бат-Ялалт, Т.Алтаншагай нар хулгайн бөгөөд зориудаар бэлтгэсэн бичлэгийг ямар нэг хүн, байгууллагаас олж аваад түүнийгээ монтажлан өөрчилж, УИХ-д буй хоёр хүүхэн рүү зориудаар чиглүүлж байна. Тэд тийм шударга байсан юм бол үйл явдалд оролцсон эрэгтэйчүүдийг яагаад дурдаагүй вэ? гэдэг асуулт зүй ёсоор гарна. Мөн бичлэгийг яагаад, ямар зорилгоор зассан вэ? гэдэг асуулт ч хөндөгдөнө.

    Энд Х.Бат-Ялалт, Т.Алтаншагай нар 1. Хувь хүний нууцыг задруулах, 2. Гүтгэх, 3. Доромжлох, 4. Цуурхал тараах, 5. Хувь хүний нэр төрд халдах, 6. Шахамдуулах, 7.Хээл хахууль авах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн нь нэн тодорхой гэж хэлэх ноцтой үндэслэл байгаа юм.

    Эл асуудлаар нэр холбогдсон хүмүүс хуулийн байгууллагад хандаад байгаа бөгөөд эцсийн үнэнийг зөвхөн тэнд тогтооно.

    Муу улстөрчдөд энэ бол од болох сайхан боломж юм. Харин Г.Уянга, Л.Эрдэнэчимэг хоёр тэгж “зохиомол од” болох зиндааны улстөрчид биш л дээ.

    Харин энэ Уянга энэ асуудлыг анхаарахгүй, уулзалтандаа гүйгээд завгүй яваад байгааг асуудлыг дэвэргэгчид их таатай боломж гэж бодсон бололтой. Хүний тэвчээрт хязгаар бий бөгөөд нетээр дайраад л байвал болно гэж бодсон тэнэг шааруудын хохь л болно шүү…

    Ингээд Цагдаагийн байгууллагын албан ёсны тодорхойлолт, Г.Уянгын Цагдаад өгсөн өргөдөл, Скайтель худалдааны Төвийн баримт зэргийг хавсаргав.

  • 2
  • 3
  • 4
  • Эдгээр албан ёсны бодит баримтуудаас бусад нь хоосон шүлс, өмхий ам гэдгийг би хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Чаддаг юм бол яваад заргалдаарай…

     

     

    Судлаач Х.Д.Ганхуяг.