С.Баярын өгсөн байцаалтууд буюу “хэзээд бэлхэн”
2013/09/23
Ерөнхий сайд асан С.Баяр. Тэрбээр улс төрийн хүрээнд ч, сэтгүүлчдийн дунд ч “тэнгэрийн амьтан” мэт аягладаг. “Би босон суун ярьдаггүй” л гэнэ. Хэдэн үг хэлчихээд “Ам халаад баахан ярьчихлаа” гэхчлэн түүний аль “аальгүйтэх”-ийг хэлж барах вэ. Манайхан ч “С.Баяр ирлээ”, С.Баяр явлаа”, арай л “инээлээ, ханиалаа” гэх нь холгүй бичсээр энгийн түүнийг “эвдээд хаячихсан” хэрэг. Хэдийгээр тэгж аяглавч Монгол Улсын иргэн, манай улсын хууль, тогтоомжийн өмнө үүрэг хүлээх үүрэг түүнд бий.
Тийм ч учраас эдүгээ цагдаагийн байгууллагад шалгуулан мэдүүлэг өгч буй аж. Тэрбээр өмнө нь “Долоодугаар сарын 1”-ний хэрэгт мэдүүлэг өгөхөөр прокурорт өөрөө хүсэлт гаргаж байсан. Үүний дараа буюу 2012 оны гуравдугаар сард тэрбээр уг шүүх хуралд гэрчээр оролцохоор очсон хэдий ч тухайн үед шүүх хурал хойшилсон юм. Энэ үеэр С.Баяр “Намайг шүүх хуралд гэрчээр дуудсан. Би шүүх хуралд оролцох үүрэгтэй” хэмээж байв. Хэдийгээр нөхцөл байдалтай уялдуулан ингэж хэлсэн нь мэдрэгдэж байсан ч тэр үүргээ мэддэг аж.
С.Баяр энэ удаад “Жаст” группийн ерөнхийлөгч Ш.Батхүүтэй болон түүнд холбогдох хэрэгт ямар холбоотой болохоо мэдүүлж байцаалт өгч байна. Ш.Батхүү хуурамч гарын үсэг, бичиг баримт бүрдүүлэн “Эрдэнэт” үйлдвэрт хохирол учруулсан хэрэгт буруутгагдаж байгаа. Харин өнөөдрийг хүртэл тухайн үеийн “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал ч, ТӨХ-ны дарга асан ч “Би мэдээгүй” гээд өнгөрч буй бололтой юм. Жирийн иргэн “Эрдэнэт”-ийн нэрийг барьж хуурамч бичиг баримт бүрдүүлсэн бол “амжилттай” луйвар хийх боломж хомс. Тэгэхээр С.Баярын оролцоо ямар нэг хэлбэрээр байсан болов уу гэх хардлага төрж байна. Тэр үнэхээр л “мужик” мөн бол “Гаалийн” Х.Баатарыг баривчлагдахад “Танихгүй” гэсэн мэдүүлэг өгөөд сууж байсан экс нөхөд шигээ авирлахгүй байлгүй дээ. Тэгээд ч Ш.Батхүү харахад инээж явдаг ч “Экс Ерөнхий сайд, эртний танил юм даа” гээд амархан “улайж” хэрэг үүрэх тэнэг хүн биш.
“Эргүүлж мөлжихөд хүзүү сайхан. Эргэж гөрөхөд Энхбаяр сайхан” гэж улс төрийн хүрээнийхэн жиг жугхийдэг юм билээ. Харин одоо Н.Энхбаяр түр зуур “терминал”-д “амарч” байгаа болохоор С.Баярын ээлж ирсэн бололтой. С.Баярын “фэнүүд” намд нь ч, нам бусчуудын дунд ч олон бий. Тэд “шүтээн”-ийхээ хуулийн өмнө хүлээх хариуцлагыг огоорон хуулийн байгууллагын үйл ажиллагааг буруутгах, улстөржүүлэх хандлага ажиглагдаж буйг анхаарууштай. Тэгээд ч С.Баяр өнгөрсөн хавар хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа “Над руу угаадас цацлаа гэхэд тэр нь намайг оноо ч уу, үгүй ч үү. Харин угаадас цацдагт нь угаадасны үнэр нэвт шингээстэй гэж Францын Ерөнхийлөгч Де Голь хэлсэн байдаг” хэмээн эш татсан нь санагдав.
Хэрэв хуулийн өмнө иргэн бүр тэгш эрхтэй гэх зарчим хэвээр үйлчилж байгаа бол Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд ч үнэн зөв мэдүүлэг өгөх л болох нь. Харин түүнийг хилээр гаргахыг хориглосон гэх мэдээллийг УЕП-ын газраас няцаажээ. Гэвч усны шувуу шиг ирэн очиж байж, “Hi”, “Bye” гэсээр эрх дураараа өтөлж буй түүний хэрхэн баяжсан түүх, Чилид загасчилж, дэлхийн “топ”-уудтай зугаалсан зардлынхаа эх үүсвэрийг ч тайлбарлах шаардлагатай болж байна. Яг одоо л хууль хэнд үйлчилдэг, хэнийг яаж шалгадгийг харцгаая. Тэр Монголын ард түмний өмнө үнэнийг хэлэх, цагдаагийн байгууллагад мэдүүлэг, тайлбар өгөхдөө “Хэзээд бэлхэн” гэж хэлсэн шүү дээ.
У.Оргилмаа
Зочин · 2013/10/07
****** mini amaa hamhi
Зочин · 2013/10/07
****** mini amaa hamhi
Зочин · 2013/10/07
****** mini amaa hamhi
Зочин · 2013/09/26
chaddag yum bol bayraar oroldooroi
Зочин · 2013/09/24
Oyu tolgoi gereeg tolgoigooroo daana gesen gardaa harjiiiiiiiiiiiiiil baiya er Hun Bol deelee nomor
Зочин · 2013/09/24
mongoliin ayuulgui baidliig ih ganhuulsan urvagch daa.
Зочин · 2013/09/24
yaltachgui tuuhen hun on jil ulirah tusam mongoliig suirullsen hunii jigsaaltand mash deguur bair ezleh erhmuudiin neg shdee
Зочин · 2013/09/24
Xaxa mulguu amitan S.Bayar gemgui bsan bol ingej ***lgagdku l bsan.
Зочин · 2013/09/24
С.Баяр бол түүхэн хүн, одоо цагийн оргилмаа багадна бүр хол дутна шүү. Монголд хэрэгтэй маш их юм хийсэн хүн одоо өөрөө оролцохгүй байгаа болохоос ирээдүйн ерөнхийлөгч Монголын Путин даа
Зочин · 2013/09/24
ene zaluu chini neeree uls tur bol poker l gesen geed bdag zaluu bna shdee. odoo tegeed yamar huzur gart ni bgaa uym boldoo . ard tymenee bodoogyi hynd gart ni yamar ch huzur bhgyi eee. poker uym chini...