Франц улс 7-р сарын 16, 17, 18-ны өдрүүдийг “Үндэсний гашуудлын өдөр” болгон зарлав
2016/07/16
2016 оны 14-нөөс 15-нд шилжих шөнө Францын Ницца хотод үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас энгийн номхон 84 хүн амь насаа алдаж, цаашид хүндээр гэмтсэн иргэдийн амь нас эрсдэлтэй байгаа мэдээ албан ёсоор цацагдсаар байна. Энэ уй гашуутай холбогдуулан Франц Улсын Ерөнхийлөгч Ф.Олланд 7 дугаар сарын 16, 17, 18-ны өдрүүдийг “Үндэсний гашуудлын өдөр” болгон зарласан зарлиг гаргажээ. Гашуудлын хугацаа 7 дугаар сарын 18-ны өдрийг дуустал байх юм байна.
Сүүлийн албан ёсны мэдээгээр амь үрэгдсэн 84, тэдгээрээс 10 нь хүүхэд болон өсвөр насныхан, 202 хүнд бэртсэн хүмүүсээс 52 хүн маш эрсдэлтэй байна гэжээ.
Гэмт этгээд нь Mohamed Lahouaiej Bouhlel, 31 настай, тунис гаралтай, террорист халдлагатай холбоотой байж болох талаар францын тусгай албаныханд ямар нэгэн бүртгэлд ороогүй нэгэн байжээ.
Франц Улсад амьдарч байгаа монгол иргэдын дундаас гэмт хэргийн газар орон дээр байсан мэдээлэл бүртгэгдээгүй байна.
Зочин · 2016/07/16
gytamshig