Х.Бээжинг нөгөөдөр шүүнэ
2016/07/18
“Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл” ТББ-ын тэргүүн Х.Бээжин саяхан Сонгино хайрхан дүүргийн нутаг дэвсгэрт өөрийн автомашинтай явж байх үедээ иргэн Б-ийн авто машинтай мөргөлдсөн. Мөн иргэн Б-г зодож биед нь гэмтэл учруулсан хэргийн талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тиймээс 2016 оны 02 сарын 17-ны өдөр Х.Бээжинд Эрүүгийн хуулийн 181.3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн Сонгино хайрхан дүүргийн цагдаагийн I хэлтэст хэргийг шалгаж эхэлсэн. Шүүх эмнэлэг хохирогчийн гэмтлийг хатуу мохоо зүйлийн улмаас хөнгөн гэмтэл учирсан гэж дүгнээд байгаа. Тэгвэл энэ хэргийн мөрдөн байцаалтын ажил дуусаж хэргийг шүүхэд шилжүүлжээ. Түүнийг гэм буруутай эсэхийг 2016.07.8-ны өдөр шүүх шийдвэрлэх байсан ч өмгөөлөгчийн гэрт гачигдал гарсан тул шүүх хурлыг 2016.07.20-ны өдөр хүртэл хойшлуулсан.
Х.Бээжинд Эрүүгийн хуулийн 181.3-д зааснаар ял төлөвлөөд байгаа. Эрүүгийн хуулийн 181-р зүйл нь танхайрах бөгөөд Х.Бээжинг буруутгаад байгаа зүйл анги болох 181.3-т “Энэ хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, түүнчлэн зэвсэг, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж үйлдсэн бол таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” Гэж заажээ.
Х.Бээжингийн хувьд энэ хэргийн талаар өөрөөр мэдээлж байгаа юм. Тэрбээр энэ талаар өөрийнхөө цахим хуудсанд байршуулсан. Түүний тайлбарыг ЭНД ДАРЖ үзнэ үү.
Энэ хэргийн талаар бид эргэн мэдээлэх болно.
А.Баярмаа
Зочин · 2016/07/18
Энэ чинь хулгайч гар биздэ бас алтны нинжагууд жинхэнэ байгаль орчин сүйтгэдэг гар байсан сүүлд нь байгаль орчны төлөө нэрийн рекетчид хийдэг болсон
Зочин · 2016/07/18
okay