С.Баярыг шалгах уу?
2013/09/27
Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баярыг хилээр гарахыг хориглосон, түүнийг "Жаст" группын захирал асан Ш.Батхүүгийн холбогдсон хэрэгт шалгаж байгаа гэх мэдээлэл гарсан ч С.Баяр үгүйсгэн, " Хээр уул, усанд ойрхон явж байна. Намрын улс төр эхэлж байгаа юм болов уу? " хэмээн тайлбар хийсэн.
Гэсэн ч түүнээс гэрчийн мэдүүлэг авсан болохыг эх сурвалжууд нотолсон. Мөн төрийн өмчит үйлдвэрүүдээс их хэмжээний мөнгө гаргуулан, эмчилгээндээ зарцуулсан хэргээр нь шалгаж болзошгүй тухай хэвлэлүүд бичиж эхэлжээ. Эх сурвалжуудын өгүүлж буйгаар С.Баярыг үнэхээр шалгах сонирхол эрх баригчдад байхгүй, харин түүний дараагийн улс төрийн нүүдлийг ч хориглох "улс төр" хийгдэж буй гэдэг нь ч үнэн байж болох.
Юутай ч С.Баяртай холбоотой хэрэг гэх дуулиан удахгүй дэгдэх гэнэ.
Э.Бадамханд
Зочин · 2013/10/07
***lgaach
Зочин · 2013/10/01
Ер нь эх орон ард түмнээ ийм байдалд оруулсан луйварчингуудын буруу замаар олсон хөрөнгийг улсын төсөвт оруулах л хэрэгтэй Энэ бол шударга ёс болохоос халдлага хэлмэгдүүлэл биш Улсаасаа илүү баяжсан ерөнхий сайд асануудын хөрөнгийг хураая Тэд хуруугаа хөдөлгөөгүй байж яаж баяжив
ART TUMEN · 2013/09/29
Ene nuxriig zaaval ***lgax xeregtei.....