2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль ширүүхэн явагдах нь ойлгомжтой болж эхэллээ
2016/07/22
Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн, шинэ сайд, яамд гээд л улс төрийн үйл явц одоо л эрчимжиж байна. МАН Засгийн газрын бүтцээ тодорхойлж, томоохон томилгоонуудыг хийх ёстой бол АН-д ч хуралдах хэд хэдэн шалтгаан бий.
Мөрийн хөтөлбөртөө "мэргэжил"-ийн Засгийн газрыг байгуулахаа амлаж, элгээрээ хэвтсэн эдийн засгаа "сэрээх" хариуцлага хүлээсэн МАН өнгөрсөн мягмар гарагт шинэ Засгийн газрынхаа бүтцийг гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өргөн мэдүүлсэн. Гэвч Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шинээр эмхлэн байгуулагдах Засгийн газрын бүтэцтэй танилцаж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон төрийн эрхийг атгасан МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүдийн гаргасан шийдвэрт татгалзсан хариу өгсөн нь багагүй шуугиан дэгдээлээ.
Мэдээж МАН-ын зүгээс Ерөнхийлөгчийн хариу мэдэгдлийг хүлээж авахгүй, эсэргүүцлийн байр сууриа ч илэрхийлээд авсан.
Тэгвэл энэ бүхний хажуугаар 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг ч одооноос ярьж эхэлжээ. Мэдээж Ерөнхийлөгчийн сонгуульд намуудаас магадлал өндөртэй, чансаа дээгүүр хүмүүсээ дэвшүүлж өрсөлдүүлнэ. Гагцхүү хэний хүү шаанстай вэ гэдэг л чухал. Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд С.Баяр л оролцохгүй бол МАН-аас нэр дэвших нэр хүндтэй кандитат ховор гэж зарим хүмүүс ярьж байна. Нөгөөтэйгүүр Р.Амаржаргалын нэр ч яригдаж байгаа.
Харин МАХН-аас Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн сонгуульд горилж буй талаар олон нийт гадарлаж буй. Гэвч тэрбээр хуулийн байгууллагад шалгагдсаар байгаа төдийгүй Г.Шийлэгдамбын хэрэгт татагдаж ял авч болзошгүй байгааг ч учир мэдэх хүмүүс хэлж байна. Хэрэв энэ бүхэн үнэн бол МАХН-аас алтан карттай хүн бол О.Баасанхүү. Магадгүй энэ бүхнийг эртнээс ажиглаж чадсан нэр нөлөө бүхий улс төрчид О.Баасанхүүтэй уулзалт хийгээд яваад байгааг ч үгүйсгэхгүй юм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Хөвсгөл аймгийн МАН-ын нөлөө бүхий улс төрчийн зүгээс ч, МАХН-ын дарга Н.Энхбаярын зүгээс ч О.Баасанхүүг эргүүлдэж байгаа сурагтай.
МАН энэ сонгуульд хэдийгээр 65 суудал авсан ч нийт сонгогчдын 44 хувийн саналыг л авч чадсан. Өөрөөр хэлбэл 50 хувьд ч хүрээгүй гэсэн үг. Энэ нь 31 хувийн саналтай байсан дээрээ МАХН-ын Ч.Улаан, Д.Тэрбишдагва нарыг элсүүлж, МАХН-ын гишүүнийн саналыг авсантай нь холбоотой. Хэрэв олон нийтийн дунд бий болоод буй дээрх таамаг үнэн бол МАХН хамгийн багадаа 13 хувийн саналаар МАН-ын саналыг хуваах нь тодорхой байна.
Харин АН-ын хувьд анх 33 хувьтай байсан бол энэ сонгуулиар нэг хүний санал илүү авсан харин ч дэвшилттэй үзүүлэлтэй байна гэнэ шүү. Тэгвэл АН-аас Э.Бат-Үүл, З.Энхболд нарын дунд гол өрсөлдөөн явагдах магадлалтай байгаа аж. Иймээс ч гурав дахь субьектээс хэн нэр дэвших вэ гэдэг нь маш чухал бөгөөд үндсэндээ Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг шийдэх юм. Тэгэхээр хүү хаашаа нүүх вэ гэдгээс бүх юм шалгаалж мэдэхээр байна. Ирэх Ерөнхийлөгчийн сонгууль ч ширүүхэн явагдах нь ойлгомжтой болж байх шив.
http://www.zuvsongolt.mn/
Дорж · 2016/07/23
Энхболд хэн байсанаа сайн бод ! Хэн чамайг одий зэрэгт хургэж огсон хун чанаргуй лувирчин сандал суудалын толоо амиаа огохоос буцахгуй хулгаач !!!!!!!!!!!!
Зочин · 2016/07/23
Энхболд хэнч биш хулгаач лувирчин хун илт
Цээгий · 2016/07/23
Энхболд газрын хулгаач гэдэг ээр нь ард тумэндээ алдартай лувирчин Н ЭНХБАЯР монгол орны их ор тэглэж эх орноо бурэн бутэн хулээлгэж огсон ледер хучтэй хун Энхбаярын уед Сайхан Байсан шуу ! Мэдэхэл хэрэгтэй
Зочин · 2016/07/22
Зи дээр. Амаржаргал Батүүл хоёр бол хэрэггүй. Ард түмэн ядуурч байхад ард түмний хөрөнгийг нэг хамтлагт 100 саяар өгсөн буурал
Зочин · 2016/07/22
Амаржаргал чинь таван толгойг хятадын энержи ресурсд өгөх талд байсан урвагч шүүдээ
Зочин · 2016/07/22
Нямдорж гишүүн ерөнхийлөгчид яг таарах зангарагтай улс төрч, шүүх засаглалийг зөв гольдролд нь оруулах хүн дээ
Ундак · 2016/07/22
Зи ч өөрөөсөө болж улс төрөөс арчигдах бхдаа. УИХ-ын дарга бхдаа ямар дээрэнгүй , дарангуйлагч блаа. Тэр бүтэхгүй , харин Амаржаргал дэвшвэл дэмжинэ
Зочин · 2016/07/22
cool
баатар · 2016/07/22
Үүл зи хоёр одоо больмоорсоон
mgl · 2016/07/22
an nam amarjargalig dewshuulbel ylna da