“Оргил” худалдааны төвийн зарж байгаа хугацаа нь дуусах дөхсөн сүүнээс нярай хордлого авчээ
2016/07/23
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26-р хороонд “Оргил” худалдааны төвийн Оргил-Энканто салбар байрладаг. Уг салбарт нярай хүүхдийн сүү төрөл бүрээрээ зарагддаг. Харамсалтай нь худалдаж байгаа хүүхдийн сүүнд хяналт тавьдаггүй, зөв хадгалдаггүй бололтой. Үүний нэг жишээ бол долоо хоногийн дараа хугацаа нь дуусах “Hero baby” хүүхдийн сүүг зарж байгаа нь юм.
Тус худалдааны төвд зарагдаж байгаа уг “Hero baby”-ийн бүх хүүхдийн сүүний хугацаа долоо хоногийн дараа дуусахаар байгаа ажээ.
Хадгалалтын хугацаа нь дуусахаас өмнө ашиглахад зүгээр гэж зөвлөсний дагуу өчигдөр худалдан авагч дөрвөн сартай хүүхдэдээ авсан байна. Гэвч уг сүүг хэрэглэсний дараанаас нүүр, гар, хөл, биеэр нь улаан биржрүү гарч, гүйлгэж эхэлсэн байна.
Хүүхдийн эцэг эх бусад хүүхдэд харшил өгөхөөс сэргийлж “Оргил” худалдааны төвд эргэн хандахад тоогоогүй тул эцэг эхчүүдэд сэрэмжлүүлэх зорилгоор манай редакцад хандсан юм.
“Хүүхэд маань дөрвөн сартай. Сүүг хэрэглэснээс хойш хүүхэд маань гүйлгэж, нүүрээр нь улаан юм гарсан. Байгууллагын нэр хүндэд халдах зорилгоор биш, эцэг эхчүүдэд сэрэмжлүүлэх гэж хандлаа. Хүүхдийн сүүний хадгалах хугацааг харж авах хэрэгтэй юм байна.” Гэв.
А.Баярмаа
Зочин · 2016/07/25
Ер нь бол хугацааг нь сайн харах, хүүхэддээ таарах эсэхийг анхаарах хэрэгтэй ш дээ, хүүхэд чинь саахар самар энэ тэр гээд ямар нэгэн зүйлийн харшилтэй бол тэрийн сайн харах хэрэгтэй шүү,
Ганцхан хугацаа гээд туйлширч болохгүй ш дээ
Зочин · 2016/07/25
Ганбаатар ичээсэй дээ
Зочин · 2016/07/24
англи хэлтэй бол наад сүү үйлдвэрлэгч рүүгээ захиа явуулах хэрэгтэй
Зочин · 2016/07/24
Hyalh nyarai huuhed ideh uman deer delguur mash anhaaraltai handah estoi. 7 honog dutuu baihad langunaasaa tatah heregtei. Nyalh 4 sartai gedeg chin jijighen amitan baina sh dee
Зочин · 2016/07/24
Оргилийн Ж.Ганбаатар УИХ-ын гишүүн болсон.Хугацаа нь дууссан бараа сонгогчидод тараасан асуудалас
Urt nast · 2016/07/24
ta nar nyalx nyarai xuuxedgui xumuus ingej bodoj bichij l baigaa. Yaxaaraa 7 xonogiin daraa xugatsaa ni duusax suug zarj baigaa delguur buruugui gej? Yalanguya xuuded zoriulsan xunsnii buteegdexuund bugd l anxaaral bolgoomjtoi xandax xeregtei. Ene suug zarj, awch ch boloxgui. Xaanaas xed xonog teewerlrsen, yamar nuxtsuld xichneen xugatsaagaar xadgalsan geed ergelzee turuulex asuudal ix baina sh dee
Зочин · 2016/07/23
Orgiloos ene suug n bitgii avaarai etseg ehchuudee. Huuhed iim nolgoj bdag
Хэрэглэгч · 2016/07/23
1-рт бусдад анхааруулах гэсэн санаа нь зөв ч, Оргил худалдааны төв бусдын адил бараа зардаг үйлчилгээний газар үйлдвэрлэгч биш
2-рт Наад импортын сүүний хугацаа нь дуусаагүй байна, юманд хэт туйлшрах юмаа. Номин дэлгүүр хугацаа нь бүүр дуусчихсан барааг хүртэл тал үнээр нь гээд зарж л байдаг шдээ.
Зочин · 2016/07/23
8 сарын 1н болоогүй байна шдээ тэгэхээр наад хуурай сүү үйлдвэрлэсэн компанид гомдол гаргах хэрэгтэй