УИХ-ын гишүүн асан Х.Баттулгыг шинэ төмөр замын хэрэгтэй холбогдуулан яллагдагчаар татсан мэдээлэл өчигдөр цахим сайтуудад гарч эхлэв. “Монголын төмөр зам” компанийн гүйцэтгэж байсан Ухаа худаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр зам барих шинэ төслийг гүйцэтгэх явцад холбогдох төрийн болон хувийн хэвшлийн албан тушаалтнууд мөнгө угаасан баримтыг анх Эрүүгийн цагдаагийн газрынхан илрүүлэн шалгаж эхэлсэн билээ.

 

Уг хэрэгт Х.Баттулгын ойрын хүмүүс болон нэр бүхий компаниуд нь холбогдон шалгуулж буй. Хэргийн талаар хуулийн байгууллагын эх сурвалжаас тодруулахад УИХ-ын экс гишүүн Х.Баттулгыг уг хэрэгт холбогдуулан хилийн хориг тавьжээ. Түүнчлэн хэрэгт яллагдагчаар татсаныг эх сурвалж үгүйсгэсэнгүй.