Өмнөх 4 жил Санхүүгийн Зохицуулах Хорооны даргаар ажиллаж байсан, УИХ-ын гишүүн З.Нарантуяа АН дотроо З.Энхболдын фракцийн улс төрч гэгддэг. Тиймдээ ч З.Энхболдыг Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн мэдэгдлийг үгүйсгэн, АН эдийн засгийн хямралд ямар ч хамаагүй гэх мэдэгдэл хийж байх үед хэвлэлүүдээр ярилцлага өгч, З.Энхболдтой ижил утга бүхий зүйлс ярьсан билээ.

 

Харамсалтай нь түүний ярьсан зүйлс Монголын эдийн засагчдын инээд, уурыг зэрэг хүргэж эхлээд байна.

 

Тодруулбал УИХ-ын гишүүн З.Нарантуяа нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа: "Монголбанкны Ерөнхийлөгч мэргэжлийн бус улс төрийн мэдэгдэл хийсэн. Дэлхийн аль ч улс валютынхаа нөөцийг ил тод зарладаггүй. Холбооны нөөцийн банкны дарга ямар үг хэлэхээс эдийн засгийнх нь нөхцөл байдал хамаарч байдаг. Түүний хэлсэн үгнээс эдийн засагт үүсэх үр дагавар маш их. Эдийн засаг савлаж, доргиж болно. Гэтэл зохиомол валютын хомсдлыг бий болгох мэдэгдэл хийсэн нь туйлын харамсалтай байна.

 

Монголбанк 6 жилээр, Сангийн яам сайдаа 4 жилээр томилдог нь бодлогын хувьд бие биенээ хянах төсвийн тэлэлт, мөнгөний нийлүүлэлтийг хэт их байлгаж эдийн засгийг савлуулахгүй байх зорилготой байдаг атал Монголбанкны ерөнхийлөгч улстөрч шиг мэдээлэл хийсэн нь туйлын харамсалтай.

 

Ийм түвшний хүмүүс мэргэжлийн байр сууринаас хандаж байгаасай гэж хүсэх байна. Мөн Ерөнхий сайд болзошгүй алдагдлыг -5.1 их наяд гэж хэлж байгаа нь өөрөө маш болчимгүй үйлдэл." хэмээн ярьсан юм.

 

Эх сурвалж: http://eagle.mn/r/15039

 

 

Гэтэл лав л ОХУ, БНХАУ-ууд валютынхаа нөөцийг ил тод зарладаг билээ. Хамгийн харамсалтай нь ийм мэдлэгтэй хүн З.Энхболдыг УИХ-ын дарга байх үед Монгол улсын санхүүгийн хамгийн чухал байгууллагуудын нэг Санхүүгийн Зохицуулах Хорооны даргаар ажиллаж байсан юм.

 

Э.Мягмар

 


source:
tradingeconomics.com


source:
tradingeconomics.com

Follow

Батка ᠪᠠᠳᠤ ᠡᠷᠳᠡᠨᠢ @Batka_

New low for Democrats http://twitter.com/bour_ne/status/763586938368516097 …

· Cambridge, England, United Kingdom

@batt1972 Монгол банк сар болгон энэ тоог гаргадагийг мэдээгүй бн гэж бмааргүй юм