Хөх толботой монгол түмнийг дуу хуураар нэгтгэж “Хамаг монгол” төслийг МУГЖ С.Жавхлан санаачлан хэрэгжүүлсэн билээ.  Монгол  угсаа хичнээн  баялаг  урлагийн түүхтэй, бахдам сайхан болохыг  мэдрүүлсэн энэ ажиллагаа өнгөрсөн сарын 28-нд Их эзэн Чингис хааны талбайд болсон.  Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл доор хэрэгжсэн  энэхүү төслийн хаалтын арга хэмжээнд төслийг санаачлагч МУГЖ С.Жавхлан, Халимагийн дуучин Ш.Бадамхаалга, Буриад улсын дуучин Чингис Раднаев, Өвөрмонгол дуучин М.Баясгалан, Тувагийн төв театрын дуучин, гавьяат жүжигчин М.Сайдаш, уртын дууч Г.Эрдэнэчимэг зэрэг уран бүтээлчид  оролцон Монголоороо омогших омогшлыг  сэргээсэн.

Тоглолтыг 99 морин хуурч, 99 уртын дууч эхлүүлж, гал бадраах ёслолыг үйлдсэн бөгөөд тоглолтод дөрвөн улсын дуучдаас гадна, хөтлөгчид өөр өөрийн аялагаар тоглолтыг хөтөлж, МУГЖ Т.Ариунаа, “Чингис хаан” хамтлагийн ахлагч МУГЖ Д.Жаргалсайхан, ах дүү гурав болох СТА Т.Дэлгэрмөрөн, С.С.Амармандах, Х.Лхагвасүрэн, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгы уран бүтээлчид оролцсон юм.  

































 



 















































































































































































































































































































































































А.Баярмаа