Д.Нанзаддорж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдлөө
2016/08/25
2012 онд Нийслэлийн авто замын газрын даргаар томилогдсон Д.Нанзаддорж дөрвөн жилийн хугацаанд зам явган хүний болоод дугуйн зам, ногоон байгууламж, гэрэлтүүлэг, ус зайлуулах хоолойг иж бүрнээр нь шийдэж сайн ажилласан билээ.
Шинэ засаг бүрдсэн учраас ажлаа хүлээлгэж өгөх жамтай. Үүний дагуу Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Авто замын газрын дарга Д.Нанзаддоржийг ажлаас чөлөөлөх тухай захирамж гаргажээ.
Уг захирамжинд "Монгол Улсын Засгийн газраас нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтцийг шинэчлэн баталж, байгууллагын зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөнтэй холбогдуулан Доохүүгийн Нанзаддоржийг нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг-Авто замын газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлсүгэй" гэсэн байна.
Зочин · 2016/08/26
ус зайлуулах хоолойтой нь шийдсэн нь юу л бол улаанбаатарчууд ширүүн борооны дараа бүгд усанд живдэг биз дээ.кккк
Зочин · 2016/08/25
okay
Зочин · 2016/08/25
Kombinatiin tsagaan haalgig unsen tovrog bolgoj hog deer hayachihaad ihed bayarlaad baisan nuhur mun biz dee. sain muu ch mongoliin uuh tuuhee nuraaj ustgaj hayadag uudgui amitan daa. Sain hun bish,deedehdee byalduuch,dooduuldaa deerengui zantai gej olon hun yarihiig medeh yum. Hun hezeech huneeree l baih heregtei. Munhiin darga daamal baih bish.