Эрүүл мэндийн салбарыг “эрүүлжүүлье”
2013/10/07
Эмч сувилагч нартай холбоотой таагүй мэдээллүүд хэвлэлийн хуудаснаас салахаа болиод уджээ. Одоо бүр ажлын байран дээрээ архи ууснаас болж алдаа гаргасан байх нь элбэгших шинжтэй. Булган аймагт согтуу эмч нэгэн бүсгүйгээр тоглосон гэх мэдээлэл цацагдлаа. Түүнчлэн согтуу эмч, сувилагч хэвлийдээ 9 сар тээж, энхрийлэн хайрласан хүүхдийг нь насан туршийн эрэмдэг болгсон гэх мэдээлэл ч байна. Яагаад өнөөдөр эрүүл мэндийн энхийн манаанд нойр хоол, ар гэрээ умартан ажилладаг эмч нар цагаан халаад нөмөрсөн “алуурчид” гэж чичлүүлэх ёстой гэж. Яагаад ажил мэргэжилдээ үнэнчээр зүтгэж байгаа хүмүүс хариуцлагагүй, ёс зүйгүй, ажлынхаа үнэ цэнийг ойлгоогүй хэдхэн нөхдөөс болж эмч нэртэй “алуурчид” гэж нийгэмд адлагдах ёстой гэж. Яагаад..?
Эрүүл мэндийн салбарт мөн л улс төр гэгч бохир зүйл орж ирсэнийх. Эрүүл мэндийн салбарыг эрүүлээр нь л үлдээх юмсан. Эрүүл бус салбарт, эрүүл бус хүмүүс ажиллаж, эрүүл мэндийн салбар тэр чигээрээ өвчилж, хүн ард нь амь насаа алдсаар байгааг ойлгох цаг иржээ. Чадвартай, хүний эрүүл мэндийн төлөө чин сэтгэлээсээ ажиллах хүсэлтээ хүмүүсийг өнөөдөр эрүүл мэндийн салбарт авч ирэх хэрэгтэй байна. Түүнээс биш ашиг сонирхолын зөрчилтэй, мөнгө л олж байвал хүний эрүүл мэнд падлийгүй нөхдийг явуулах цаг болжээ.
Хүн ардын аюулгүй байдалтай холбоотой чухал салбараа энэ чигт нь нураан унагаавал, улс орон оршин тогтноно гэж үү.
Эрүүл мэндийн салбарт хариуцлага гэж алга болжээ
“Зиндаа эм эн” вэб сайтад мэдээлснээр бол “Өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригт Булган аймгийн Тэшиг сумын иргэн 20 настай Б-ын хэвлийгээр базлаж сумынхаа эмнэлэгт ханджээ. Ингээд тус эмнэлгийн эмч үзээд өндгөвчний үрэвсэл хэмээн оношлож үрэвслийн эсрэг эмчилгээ хийнэ мэдэгджээ. Өвдөлт нь намдахгүй байсныг ч хэлэх үү үхтэл үр харам гэгчээр бүсгүйн ээж хотоос эмч нар ирж 10 мянган төгрөгөөр үзлэг оношлогоо хийж байна гэх сураг сонсоод төв газрын эмч нарт найдан нэг үзүүлээд авъя хэмээн ханджээ. Хотоос ирсэн н.Баттулга эмч өвчтнийг үзээд умайн хүзүүн баруун хэсэгт спиральны үлдэц төмөр байна түүнийг яаралтай авах хэрэгтэй маргааш жижиг хэмжээний хагалгаа хийж авна гэсэн байна. Ингээд Даваа гаригийн өглөө дахин үзээд “Өө өнөө үлдэц савны амсар дээр гараад ирж” гэж хэлээд мэс ажилбар эхэлж. Харамсалтай нь цаг гаруй ноцолдож бүсгүйн тэвчээрийг баран орилуулж, уйлуулж цус нөжтэй нь хутгаж хаячихаад “Нөгөө төмөр чинь алга болчихож” гэж хэлээд тэр чигээр нь хаяад гараад явчихжээ. Түүгээр ч барахгүй тэр эмч нэг өрөөнд ороод таг чиг болсон байна. Энэ хэцүү байдлгийг тэсэж ядсан бүсгүйн ээж эмчийг согтуу байгааг анзаарч сэрэмжлэн нэр ус ажлын мист зэрэг асууж утасны дугаар зарим мэдээллийг авах гэтэл татгалзаж. Хүнгүй газар очъё хэмээн санал болгосон байна” хэмээжээ.
Харин азаар буруу оноштойгоо мэс ажилбарт орж, нэлээдгүй тарчилсан охины биеийн байдал гайгүй байгаа гэдгийг ээж нь дуулгасан байна билээ. Ямартай ч одоо тэр хүн эмнэлэг, эмч нараас айх нь мэдээж. Ямар сайндаа л “малын эмч нарт үзүүлж, үхэх цагаа богиносгосноос мөрөөрөө явж байгаад үхсэн дээр” гэх үг иргэдийн дунд гарах бий дээ. Өнөөдөр хүн бүр л мөнгөний төлөө эмч нар эрүүл хүнийг ч өвчтэй болгож чаддаг болсон цаг хэмээн ярьж байна. Энэ бүхэнд эрүүл мэндийн манаачид дүгнэлт хийж, өөрсдийнхөө ёс зүй, ажил хөдөлмөрт үнэлэлт дүгнэлт өгч, салбараа эхлээд эрүүлжүүлэх хэрэгтэй бус уу. Эмч нарыг салбараа эрүүлжүүлэхэд нь Эрүүл мэндийн салбарын бодлогыг тодорхойлогч сайд нь тус дэм болох хэрэгтэй биш гэж үү. Хор найруулж, энд тэнд хүмүүс албан тушаалд томилох биш харин салбарыг эрүүлжүүлэх ажилд идэвхийлэх хэрэгтэй юм биш үү.
дэлгэрэнгүйг энд дар
Н.Чинзориг
Зочин · 2013/10/09
arai ch de