Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл хэлэлцэх эсэхийг оруулсан юм. Харин гишүүдийн хувьд хэлэлцэх асуудалтай холбогдуулж танилцуулга тавьсан Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалыг нэлээд шүүмжилсэн юм. Тэр ч байтугай Ц.Нямдорж гишүүн "Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалтай ажил биш ял ярих ёстой" хэмээн үг унагаж байгаа харагдсан юм. Учир нь Монголбанк мөнгөний бодлогыг хариуцаж, барьж байх ёстой. Гэтэл их хэмжээний цаасан мөнгө хэвлэж, үнэ тогтворжуулах хөтөлбөрийг санхүүжүүлсэнээс болж өнөөдөр төгрөгийн тогтвортой байдал алдагдсан гэж үзэх нь бий.

Тэгвэл Ц.Нямдорж гишүүн энэ байдал Монголбанкны ерөнхийлөгчийг буруутгаж, тэр бүү хэл "2014 оны мөнгөний бодлого заль мэхний даалгавар болж орж ирж байна. Монголбанкны ерөнхийлөгч гоё, гоё юм ярьж байна. Бүр Засгийн газрын тэргүүн шиг яриад сууж байна шүү дэ. Монголбанкны ерөнхийлөгч гэдэг хүн гурван их наяд төгрөг цацсан. Энэ хүн ийм эрх мэдэлтэй юү. Хэрвээ ийм эрх мэдэлтэй, дээр нь төгрөгийн тогтвортой байдлыг хангаж чадаагүй бол Монголбанк тарах хэрэгтэй.

дэлгэрэнгүйг энд  дар


С.МӨНХ