Энэ бүхэн миний буруу юу?
2013/10/08
Би жирийн л нэг залуу 27-той. Эхнэртэйгээ анх 2005 онд танилцсан юм. Тэр маань надаас 3 эгч тэр дагвар охинтой байсан юм л даа 3 настай байсан юм. Тэр үеэс хойш бид эхэндээ сайхан л байсан аз жаргалтай байлаа гэхдээ дандаа биш л дээ хааяа хэрэлдэн муудалцана тэр маань их хардана. Би ягаад ч юм хардаж үзээгүй хардаж байгаагүй тэр маань намайг найз нөхөдтэй аль болох уулзуулахгүй үргэлж уурлана. Би ч за за гээд л өнгөрдөг байлаа. Тэгээд гэрлэлтээ батлууллаа. Бид үргэлж хэрэлдэнэ. Би дандаа л буулт хийдэг байлаа. Би дагавар охиноо хааяа загнаж уурладаг нь түүнд минь таалагддаггүй байсан байх л даа. Бид 2 2008 онд хүүтэй болсон юм тэгээд тэрнээс хойш би хүүгээ их анхаардаг болсон юм л даа. Харин эхнэр охиноо бага анхаардаг болсон нь миний эхнэрт анзаарагддаг болсон юм. Түүнээс хойш би 2010,.5 сар энэ их хэцүү сар охин 1 дүгээр ангиа төгсөх гээд эхнэр 2 дахь сургуулиа төгсөх гээд би яахав 24 цаг ажилдаа яваад 48 цаг гэртээ хүүгээ хардаг ажилтай. Тэгтэл саяхан охин ээждээ аав намайг загнадаг энээ тэрээ гээд л баахан юм хэлсэн юм шиг байгаа юм эхнэр надтай хэрэлдээд сална энээ тэрээ гээд л тэгээд уурандаа гараад явах юм би ч юм бодоогүй л дээ. Тэгээд гэр орноо янзалж байх үед ор дэрээ хурааж байтал нэг нууц тэмдэглэл санаадгүй оллоо. Тэр дэвтэр үнэхээр аймар үгтэй түүн дээрээ намайг огт хайрлаж байгаагүй байдаг залуу харин чи минь (нууц залуу нь) миний хувьд гайхалтай эмэгтэйлэг гар чамайг тэвэрхэд сайхан байдаг чамаасаа мсж авах бүр надад үнэхээр сайхан байдаг. Болдог бол үргэлж уулзахсан гээд л за намайг бүр сонин биш гээд…
Баахан юм бичсэн байх юм нээрээ би чинь утасыг нь шалгах байтугай хардаж байгаагүй болохоор тэрүү үнэхээр миний буруу юм болвуу гэж их бодсон тэгээд эхнэр орой ирлээ би ч шууд л хэлээд хүүгээ унтуулаад би өөрийгөө тайвшруулаад ярилций гэж бодсон юм. Эхнэр ч гадарлаад л байгаа боллолтой би ч шууд л дэвтэрний талаар хэлсэн тэгээд надаас тэр залуу юугаараа илүү юм бэ гэж өшөө баахан юм асуусан тэгсэн эхнэрийн зөв юм байхаа юу гэхээр би түүнийг харддагүй нь буруу бас охиныг загнадаг нь буруу тэрнээс болж намайг араар тавьж өөр хүнтэй уулздаг болсон гэнээ тэгээд тэр залуутайгаа унтаагүй ч гэнэ үү би итгэхгүй л байна. Гэхдээ би 2 хүүхдээ бодоод энийг нь уучлаад өөрийнхөө алдааг засий гэлээ уучлалт гуйлаа харин би эхнэрээ уучлалт гуйх байх гэсэн гуйгаагүй энэ бүхэн надаас болсон гэнээ одоо би яахуу цаашид яавал дээр вэ тэр залуу нь надаас илүү хайрладаг гэнээ миний ажлаасаа ирээд гэрээ цэвэрлээд өдөр орой хоолооо хийх (хоол миний хобби) ороо засах хураах хүүхдээ харах харин эхнэр зүгээр л байдаг хааяа хоол хийдэг л дээ. Би түүнд хайр халамж тавиагүй гэж ойлгох уу энэ бүхэн миний буруу юу одоо яахуу тэр дахиад өөр хүнтэй уулзах болвуу???