Орхон голыг аврахаар алтны компаниудын үйл ажиллагааг ЗОГСООЛОО
2016/09/05
Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг Орхон голын эх бүрэлдэх газарт алт олборлосны улмаас Орхон гол улаан хоормог болтлоо бохирдож, ус биш шороо, шавраар урсаад дөрвөн сар гаруй хугацаа өнгөрсөн.
Нутгийн иргэдийн ундны ус битгий хэл мал ууж болохгүй болтлоо бохирдсон Орхон голын бодит байдал, хууль, дүрэм журмыг уландаа гишгэсэн алтны компаниудын үйл ажиллагаа, хариуцсан яам, мэргэжлийн байгууллагуудын авч буй арга хэмжээний талаар манай сонин өнгөрсөн сарын сүүлчээр “Орхон гол “уйлж”, алтны компаниуд туйлж байна”, “Орхон голыг аврах боломж Д.Оюунхорол сайдад байна”, Дампуурлаа зарласан “Монгол газар” Орхон голыг бохирдууллаа ч хариуцлага хүлээхгүй” гэсэн цуврал сурвалжлага нийтэлсэн билээ.
Энэхүү сурвалжлагууд шийдвэр гаргагч холбогдох албаныханд тодорхой хэмжээгээр хүрч, Орхон голын бохирдлыг арилгахаар ажиллаж эхэлсэн Ажлын хэсгийнхний дүгнэлт зэргийг үндэслэн БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Д.Тогтохсүрэн, П.Баатарсүрэн, МХЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Цагаанхүү, Архангай, Өвөрхангай аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нар болон холбогдох бусад мэргэжилтэн өнгөрсөн бямба гарагт Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багт ажиллаж, орон нутгийн иргэд, уул уурхайн компаниудын төлөөлөлтэй уулзаж, хэлэлцүүлэг өрнүүллээ.
ОРХОНЫ ХӨНДИЙ ТАМ БОЛЖ, ОЛИГАРХ КОМПАНИ ХУУЛЬ ЗӨРЧЖЭЭ
Орхон голын эх бүрдэх Шийрт, Өлт; Тээл, Бодонт, Харгуйт зэрэг хөндий хөндий, тал гэхээргүй болтлоо сүйтгэгдзж, газрын хөрсийг эргүүлж, энд тэндгүй хэдэн метр өндөр болтол нь овоолсон шороо, шороогоо угаасан ус нь шуудуу, сувгаа халин улаан шар өнгийн зуурмаг болон урсаж байгаа дүр төрх биднийг угтав. Орхоны эх бүрдэх дөрвөн ам дөрвүүлээ мөнх цэвдэгт Суварга хайрханаас эхтэй голтой. Гэвч эдгээр аманд дөрвүүлэнд нь алтны ашиглалтын тусгай лиценз 1999 оноос өмнө олгогджээ. Урт нэртэй хуулийг дагаж хэрэгжүүлэх хууль батлагдсанаар үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх эрх сэргэсэн “Монгол газар”, “Батбродерс”, “Алтайголд”, “БМНС”, “Голден хаммер”, “Алтандорнод Монгол” гэх компанийн лицензийн эрх дээр 16 юомпани энд үйл ажиллагаа явуулж буй. Эдгээр компанийн 14 нь хууль ёсны дагуу бүрдүүлэх ёстой ТЭЗҮ, Уулын ажлын төлөвлөгөө, байгаль орчны үнэлгээ гэх мэт заавал байх ёстой бичиг баримт, зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байгаа юм.
Тэр дундаа 1999 оноос хойш Орхон багийн нутгийн Шийртийн амнаас алт олборлож буй “Монгол газар” компани хууль ёсны нэг ч бичиг баримт бүрдүүлэлгүйгээр өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулжээ. Ингээд зогсохгүй өөрсдийн лицензийн талбайд туслан гүйцэтгэгч 14 компанитай гэрээ байгуулан ажиллуулж, байгаль орчныг хамгийн иХЭэр сүйтгэж байгаатай газар дээр нь танилцсан юм. Тус компанийн МУ00002427 лицензийн дугаартай, 2000 оны долоодугаар сарын 10-нд олгогдсон, 2030 оны долоодугаар сарын 10-нд ашиглалтын хугацаа нь дуусах 173.11 га талбай бүхий Шийртийн салааны газар нутаг тэр чигтээ эвдэгджээ. Тус салаанаас урсаж, Орхон голын эхийг бүрдүүлдэг Шийрт гол уг компанийн буруутай үйл ажиллагаанаас болж, улаан шороогоор урссанаас Орхон гол 200 гаруй километр газарт улаан, шар шороогоор урсаж байгааг мэргэжлийн байгууллагынхан тогтоогоод байгаа юм. Шийртийн голд голын эх бүрэлдэх газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүс тогтоох нь битгий хэп тус голоос удаа дараа шороо олборлож, алт олборлохоор угаасан шорооны бохир усаа тус голд шууд нийлүүлж байсан юм. Тэгээд зогсохгүй Шийртийн салааны ойн бүсэд тулган олборлолт хийж, техник, хэрэгслүүдээ ойн захад байрлуулан ажиплаж байв. Шийртийн хөндийг мал бэлчих битгий хэл хүн явахын аргагүй болтол нь сэндийчиж, алт олборлож байгаа ч нэг ч метр газарт нөхөн сэргээлт хийгээгүй, бохирын тунгааруурыг горимын дагуу байгуулаагүй, туслан гүйцэтгэгч 14 компани үйл ажиллагаа явуулж байгаа гэх мөртлөө шороо угаадаг 47 ширхэг буу тус компанийн эзэмшлийн талбайд байсан юм.
Энэ үеэр "Монгол газар" компанийн захирал Ц.Мянганбаяраас зарим асуултад хариулт авлаа.
-“Монгол газар” компанийн буруутай үйл ажиллагаанаас болж Орхон гол бохирдоод байгааг та мэдзж байгаа юу. Гэрээт компаниудынхаа үйл ажиллагааг хуулийн дагуу гүйцэтгүүлэхэд та яагаад анхаараагүй юм бэ?
-Орхон голын бохирдолд тодорхой хэмжээгээр буруутайгаа мэдзж байна. Дээр нь байгалийн давагдашгүй хүчин зүйл болох бороо хур ихтэй жил болж байна. Үүнээс үүдэн ажилчдын барьсан далан шуудуу сэтрэх, бохир халих асуудал гарч байгааг ойлгоорой.
-Танай компани ашиглалтын лиценз эзэмшдэг ч энд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх эрхээ авахын тулд ТЭЗҮ болон уулын ажлын төлөвлөгөө, байгаль орчны үнэлгээ гэх мэт заавал хийлгэх ёстой зүйлсээ хийлгээгүй олборлолт хийж байгаа юм байна. Энэ талаар та ямар тайлбар өгөх вэ?
-ТЭЗҮ-г холбогдох газруудаас баталж өгөхгүй байна. Бид батлуулахаар явсан ч УИХ-ын сонгууль өнгөрөөгөөд баталж өгье гэсэн. Тэгээд л шинэ засаг бүрдээд одоо энд ажиллагаа болж байна. Бид орон нутгийн удирдлагуудгай ярилцаад орон нутгийн төсөвт 180 гаруй сая төгрөг байршуулаад үйл ажиллагаагаа эхэлж байсан. Хуулиараа бол орон нутгийн төсөвт мөнгө байршуулдаггүй юм байна л даа. Одоо дараагийн арга хэмжээгээ авна.
-Нөхөн сэргээлтийн ажил огт хийгээгүй, дээр нь ойн санд тулгаж олборлолт хийж байгаа тухайдаа та ямар тайлбар өгөх вэ?
-Нөхөн сэргээлт бид хийнэ. Өмнө нь ч хийж л байсан. Улсын төсөвд бид маш их хэмжээний орлого төвлөрүүлж явсан. Ойн санд тулгаж олборлолт хийж байгаагаа өнөөдрөөс зогсооно.
-Таны эзэмшлийн талбайд одоо хэчнээн хэмжээний алтны нөөц байгаа вэ?
-400 кг орчим байгаа.
-Ашиглалтын хугацаа хэзээ дуусах вэ. Таныг туслан гүйцэтгэгч компаниуд ажиллуулж, нөхөн сэргээлт хийхээс зугтаж байгаа гэж хардаж байгаа. Нөхөн сэргээлт хийгээгүйн хариуцлагыг танай компани хариуцах уу?
-Одоо ашиглалтын 20-иод жилийн хугацаа үлдсэн. Нөхөн сэргээлт хийгээгүйн хариуцлагыг бид хариуцна.
ОРХОН голын эхэнд 30 КОМПАНИЙН 1300 ГАРУЙ ИРГЭН АЛТ ОЛБОРЛОЖ БАЙНА
Ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайд лиценз эзэмшигч хийгээд туслан гүйцэтгэгч 30 компанийн 1300 гаруй иргэн алт олборлож, тус нутагт амьдарч байна. Уурхайн ажилтнуудын төлөөлөл болон орон нутгийн малчин иргэдтэй БОАЖ-ын сайд тэргүүтэй төлөөлөгч, албаныхан Орхон голын бохирдлыг арилгахын тулд хэрхэн ажиллах талаар зөвлөгөөн, хэлэлцүүлэг хийсэн юм. Энэ үеэр зарим иргэн, уурхайн ажилтны сэтгэгдлийг сонслоо.
Орхон багийн малчин Н.ДАМДИНПҮРЭВ:
-“Цэнхэр сумын нутгнйн иргэд болоод малчдын хувьд алт олборлогч компаниудын үйл ажиллагааг зогсоох шаардлагатай гэж үзж байна.
Орхон багийн хөндийг том том техник, хэрэгслээр ухаж, төнхөөд хүн, мал битгий хэл машин унасан ч эргэж гарахааргүй нүх болоод хоцорлоо. Орхон голыг бохирдуулж, найман аймгийн 53 сумын иргэд, мал, амьтныг хордуулчихаад “Бороо их орсны улмаас үерийн ус урсаад Орхон голын өнгө хувирсан. Бидний буруу биш” гэж байна лээ. Хэрвээ тийм юм бол бусад гол Шийртийн амнаас урсаж байгаа шиг улаан шараар урсахгүй яасан юм бэ. Бусад голын загас, жараахай үхэхгүй яасан юм бэ. Малчид битгий хэл мал бэлчих талбайгүй болтол цөлмөлөө. Төр засаг гэж байдаг бол бүгдийнх нь эрхийг цуцал” гэв.
Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын иргэн Н.ДОЛГОР-ӨЛЗИЙ:
-“Орхон голыг бохирдуулагч алтны компаниудтай бид хатуу тэмцэнэ. Бохирдпын хэмжээг мэргэжлийн байгууллагаар тогтоолгож, нэхэмжлэл гаргана. Гол бохирдууллаа гэхэд “Энэ уснаас уугаад нэг ч хүн, мал хордож үхээгүй байна” гэж биднийг загнаж байна лээ. Бодит байдал дээр нутгийн иргэд ундны усаа өөр газраас зөөж хэрэглэж байна. Малаа ч өөр булаг, шанд бараадуулж байна. Энэ байгаль дэлхий, үй олноороо үхэж байгаа загас, жараахай, амьтад хэлтэй байсан бол та нарт их юм хэлэх байсан байх. Зөвхөн Архангай аймгийн иргэд ч биш Өвөрхангайн иргэд ч эдгээр компанийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргаасай гзж хүсэж байна” гэв.
“10 ой” компанийн ажилтан Б.ЦЭЦЭГДАРЬ:
-Алт олборлогч компаниудын буруутай үйл ажиллагаанаас болж байгаль дэлхий сүйтгэгдэж, Орхон гол бохирдож байгаа нь үнэн. Гэхдээ бид үйл ажиллагаагаа явуулчихаад нөхөн сэргээлт хийнэ. Орхон голыг бүгд бохирдуулаагүйг мэргэжлийн байгууллагынхан тогтоосон. Энд үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд бараг бүгд техник, машин механизм зээлээр авсан, ажилчдынхаа цалинг өгөх гээд банкинд өртэй байгаа. Ажилчин бүр ар гэртэй, бас банкинд өртэй, амьдралаа өөд нь татах гэж л энд ажиллаж байгааг ойлгох хэрэгтэй. Цалингаа хүүхдийнхээ сургалтын төлбөрт өгөхийн тулд гэртээ харилгүй өчнөөн сар болж байгаа хүмүүс ч энэ дунд бий. Энд ажиллаж байгаа 1300 гаруй ажилчдын эрх ашгийг, ар гэрийнхнийг бас бодолцож үзээсэй. Тийм болохоор аль аль талыг нь харгалзан үзэж, зөв шийдвэр гаргаасай гэж хүсэж байна.
Бичил уурхай эзэмшигч н.ПҮРЭВДАШ:
Орхон бусад голыг бодоход онцлог бүтэцтэй устай. Алтны компаниуд далан шуудуу, бохир тунгаагуураа ёс журмаар нь хийгээгүйгээс бохир нь хальж, гол бохирдуулаад байгаа нь үнэн. Үүний дээр өвөрмөц бүтэцтэй ус бохирыг тунгаахгүй,
байнгын улаан шар өнгөтэй болж урсаж байгаа нь үнэн. Мөн энэ жил бороо хур ихтэй байлаа. Ажилчдын барьсан далан шуудуу үерийн усанд сэтэрч, эвдэрч байгаа зовлон бий. Энэ мэтээр яриад байвал асуудал их. Гэхдээ компаниуд өдөрт хэдэн арван килограмм, тонноор нь алт олборлоод, газар дэлхийг сэндийчээд байгаа юм биш. Зарим өдөр олдохгүй, заримд нь 100 грамм алт гарах ч үе бий. Олонх нь гэрээгээр олборлолт явуулж байна. Үнэхээр буруутай, хариуцлага хүлээлгэх ёстой аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцож, бусдынх нь үйл ажиллагааг үргэлжлүүлээсэй гэж хүсэж байна” гэлээ.
ОРХОН ГОЛЫН ЭХ БҮРДЭХ ГАЗАРТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙГАА БҮХ УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООЛОО
Нутгийн иргэд, уурхайчидтай хэлэлцүүлэг өрнүүлсэний эцэст, Ажлын хэсгийнхэн болоод БОАЖ-ын сайд, УИХ-ын гишүүд тэргүүтэй албаныхан уул уурхайн компаниудыг ТЭЗҮ болон Уулын ажпын төлөвлөгөө, байгаль орчны үнэлгээ гэх мэт үйл ажиллагаа явуулахаасаа өмнө заавал бүрдүүлсэн байх шаарддагатай байдаг бичиг баримт, нөхөн сэргээлт хийх барьцаа хөрөнгөө байршуулах, Шийртийн хөндийд үйл ажиллагаа явуулахдаа гаргасан бүх алдаа дутагдлаа засаж, бохирын тунгаагуур, нуур гэх мэтийг горимын дагуу байгуулах хүртэл үйл ажиллагааг нь зогсоож байгааг мэдэгдсэн юм. Энэ талаар БОАЖ-ын сайд Д.Оюунхоролоос тодрууллаа.
-Орхон голыг бохирдуулж байгаа компаниудад хариуцлага тооцох тухай хэлэлцүүлгийн үр дүнд ямар шийдвэрт хүрсэн бэ?
-УИХ-ын гишүүд, орон нутгийн удирдлагууд, иргэд, уурхайн эзэд, ажилтан гээд бүх талын төлөөллийг оролцуулан Орхон голын бохирдол, нөхөн сэргээлтийн асуулалар уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа. Орхон голын бохирдлыг шалтгаан болоод бусад зүйлтэй газар дээр нь танилцлаа. Үнэхээр хариуцлагагүй, хууль, дүрэм журам зөрчсөн олборлолт явагдаж байгаа нь маш тодорхой байна. Лицензтэй аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулахдаа ТЭЗҮ-ээ батлуулаагүй, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгээгүйгээс үүдэлгэйгээр Орхон юлыг бохирдуулах хэмжээнд хүртлээ ажиллажээ. Тиймээс бид уул уурхайн компаниудыг нэгдүгээрт, хууль, дүрмийн дагуу үйп ажиллагаагаа явуулах хүртэл лиценз ашиглаж байгаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоохоор шийдлээ. Хоёрдугаарт, нөхөн сэргээлтийг хуулийн дагуу хийх ёстой. Нөхөн сэргээлт хийхийн тулд нөхөн сэргээлтийн барьцаа төлбөр улсын төсөвт байршуулах ёстой. Үүнийгээ бүрэн байршуулахыг шаардаж байна. Гуравдугаарт, лиценз эзэмшигчдийг талбайдаа олон компани гэрээгээр оруулахыг хориглоно. Хамгийн ихдээ таван аж ахуйн нэгж байхаар заах хэрэгтэй гэж үзлээ. Өнөөдрийн байдлаар нэг талбайд 14 компани зэрэг ажилласан нь замбараагүй, хариуцлагагүй нөхцөл байдал үүсгэж, гол бохирдуулахад хүргэж байна. Дөрөвдүгээр, одоогийн
байдлаар хамгийн их анхаарал татаж байгаа асуудал бол Орхон голыг дахиад бохирдуулахгүй гэсэн баталгаа байхгүй. Бид ирээд, хэлэлцүүлэг хийснээр Орхон гол цэвэр, тунгалаг урьдын адил болчих юм биш. Тийм учраас уурхайн компаниуд гадаргын усыг ашигладаг байдлаа зогсоох хэрэгтэй байна. Усыг дахин ашиглах арга технологиудыг нэвтрүүлэх, бий болгох хэрэгтэй. Мөн далан шуудуугаа зориулалтын дагуу барих шаардлагатай. Найман аймаг 53 сумаар дамжин Байгаль нуурт цутгаж байгаа Орхон голыг. бохирдуулахгүй байх нь бидний үүрэг. Хэн нэгэн хүний эрх ашгийн үүднээс ийм байдалд хүргэчихээд байгаа учраас энд үйл ажиллагаа явуулж байгаа бичиг баримтын бүрдэл дутуу бүх уурхайн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргалаа. Харин тухайн компани авах ёстой арга хэмжээ, хийх ёстой зүйлүүдээ хуулийн дагуу бүрдүүлж, хийчихээд үйл ажиллагаа үргэлжүүлэх боломжтой.
-Ус бохирдуулсан аж ахуйн нэгжид ямар хариуцлага ногдуулдаг вэ?
-Уул уурхайн салбар, түүний ашиглалттай холбоотой чанга хууль нэлээд бий. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг Их хурлаар батлуулсан. Одоо уцахгүй Засгийн газрын хуралдаанаар төлбөрийн тухай хуулийн захирамж, шийдвэрийг гаргуулна. Нэг шоо метр хэмжээний ус бохирдуупбал ямар хэмжээний нөхөн төлбөр төлөх стандартыг олон улсын жишгээр бий болгоно. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуупь хэрэгжсэнээр хариуцлагагүй ууп уурхай гэж байхаа болино.
-Мэргэжлийн хяналтын байгууллагаас эдгээр компанид удаа дараа лац лобмо тавьж, үйл ажиллагааг нь зогсоодог ч албаныхныг уул даваад явангуут нь үйл ажиллагаа үргэлжлүүлдэг гэж байна. Тиймээс одоо гаргаж байгаа шийдвэрт хэн хяналт тавих вэ?
-Архангай, Өвөрхангай аймгийн мэргэжлийн хяналтын газрын мэргэжилтнүүд ажиллана. Ирэх даваа гарагаас уурхайн үйл ажиллагаа явуулж байсан газруудад пост ажиллуулж, хяналт тавина. Одоогоор ашиглалтын лиценз эзэмшигч компаниудаас
хоёрынх нь бичиг баримт бүрэн, бусад нь дутуу.
Үргэлжлэл бий
Б.ЭНХМАРТ
/ҮНДЭСНИЙ ШУУДАН/
Зочин · 2016/09/05
zogsooh htei
zochin · 2016/09/05
myangan bayar gej huuli uichildegui darhaglagdsan hulgaich yumu baigali suitgej huuli durem zorchij bdag yamar erh darhtai huhur ve
Зочин · 2016/09/05
nice
zochin · 2016/09/05
Оюунхорол гишүүнд баяр хүрэе, Монголоо гэсэн сэтгэлтэй байгаад, Улам сайн ажиллаарай
Зочин · 2016/09/05
Дахин ажиллах зөвшөөрөл олгохгүй байх хэрэгтэй хэрэв олговол.шууд уос өөрөө авч өрөө төлөх хэрэгтэй
Зочин · 2016/09/05
Оюунхорол гишүүн маш зөв юм хийж бна Одоо алтны уурхайг зогсоож тэднээс төсөвийг алдагдлыг төлүүлэх хэрэгтэй Үнэхэнр