Болгарт төрсөн зөнч Ванга 1996 онд 85 насандаа таалал төгссөн бөгөөд Балканаас төрсөн Нострадамус гэгдэж байсан юм. Түүний амьд ахуйдаа зөгнөж хэлсэн үгсээс 85 хувь нь биелэсэн гэдэг. Вангаг Орос болон Европ дахинд гэгээнтэн хэмээн өргөмжилдөг байсан.

Тэр Сталины нас барах жилийг, 2004 оны олон зуун мянган хүний амийг авсан цунами, газар хөдлөлт, 2001 оны есдүгээр сарын 11-нд ихэр цамхагууд халдлагад өртсөнийг үнэн зөгнөсөн юм.


Харин Ванга 2010 онд дэлхийн гуравдугаар дайн эхэлж энэ нь Ислам болон Загалмайтны шашинтнуудын хооронд өрнөнө гэсэн. Зарим хүмүүс үүнийг 2010 онд эхэлсэн Арабын Хавар хувьсгалыг хэлсэн гэж үзэж байна.

Үүнээс улбаалаад Ванга 2016 онд муслимууд химийн зэвсэг хэрэглэн Европыг эзлэж, 2016 оны сүүл гэхэд хүн ам нь эрс цөөрч Европ эзгүйрнэ гэжээ.

Эцсийн дүндээ 2046 онд Ромд нийслэлтэй Исламын халифат улс байгуулагдах гэнэ.



Вангагийн хамгийн алдартай биелэсэн зөгнөлүүд:


1950 онд Ванга дэлхийн дулаарал, 2004 оны цунамиг зөгнөсөн
1989 онд тэр 2001 оны есдүгээр сарын 11-ний террорист халдлага, ихэр цамхаг нурахыг зөв таасан
1980 онд тэр Оросын Курск цөмийн шумбагч онгоц 2000 онд живэхийг зөгнөж хэлсэн
АНУ-ын 44 дэхь ерөнхийлөгч Африк гаралтай Америк хүн болно хэмээн зөгнөсөн нь биеллээ олж Барак Обама сонгогдсон юм. Харин Ванга түүнийг АНУ-ын сүүлчийн ерөнхийлөгч болно гэсэн нь одоогоор ойлгогдоогүй байна.



Вангагийн 2016 оноос хойшхи зөгнөлүүд



2016: Муслимууд Европыг эзлэн хүн амыг нь системтэй устгаснаар тус тив эзгүйрнэ гэжээ
2018: Хятад улс албан ёсоор дэлхийн хамгийн том гүрэн болно
2023: Дэлхийн тойрог замд өөрчлөлт гарна
2025: Европын хүн ам бараг устаж байхгүй болно
2028: Хүн төрөлхтөн Сугар гаригт хүрнэ
2033: Дэлхийн мөс хайлж далайн усны түвшин дээд хэмжээнд хүрнэ
2043: Европыг Исламын халифат болгох явц дуусч Ром хотыг нийслэлээрээ зарлана. Исламын хууль дор дэлхийн эдийн засаг хөгжинө
2066: Америк шинэ цаг уурын зэвсэгтэй болж Ромыг буцаан авч Загалмайтны шашныг сэргээхийг оролдоно
2076: Дэлхий дахинд Коммунизм дэлгэрнэ
2084: Байгаль дэлхий эргэн сэргэнэ
2100: Хүний бүтээсэн хиймэл нар дэлхийн бөмбөрцгийн сүүдэртэй талыг гийгүүлнэ
2130: Харь гаригийнхны тусламжтайгаар хүмүүс усан дор амьдардаг болно
2170: Дэлхийг хамарсан ган гачиг болно
2187: Хоёр том галт уулын дэлбэрэлтийг хүмүүс зогсоож чадна
2201: Наран дээрх цөмийн урвал саарснаар агаарын хэм буурна
2262: Гаригууд тойрог замаа алгуурхан өөрчилнө. Ангараг гаригт сүүлт од аюул учруулна
2354: Хиймэл наран дээр осол гарч ган гачиг болно
2480: Хоёр хиймэл нар мөргөлдөж дэлхийг харанхуй бүрхэнэ
3005: Ангарагт дэгдсэн дайнаас болж тус гаригийн нарыг тойрох замд өөрчлөлт гарна
3010: Сүүлт од сарыг мөргөнө. Үүнээс болж дэлхийг тойрсон чулуулаг, үнснээс тогтох цагираг бий болно
3787: Дэлхий дээр амьд амьтан үлдэхгүй. Гэвч хүн төрөлхтөн өөр одны системд шилжих чадвартай болсон байна.