С.ЭРДЭНЭ: Процессийн таван хуулийг буцаасан нь Үндсэн хууль ноцтой зөрчиж байгаа алхам. Өмнөх парламентынхаа шийдвэрийг үгүйсгэх нь төрийн залгамж чанар алдагдаж байгаагийн нэг хэлбэр. Уг нь дутуу хийсэн ажлыг нь гүйцээдэг чанар Монголын төрд бий...

Г.ЗАНДАНШАТАР: УИХ-аас баталсан ч ёслоогүй хуулийг тогтоолоор татаж болох уу. Энэ асуудал явсаар Үндсэн хуулийн цэц дээр очоод унах вий дээ...

Д.ЭРДЭНЭБАТ: Төрийн залгамж чанар УИХ, Засгийн газрын төвшинд байхгүй болж байна. Өнгөрсөн нэг сарын хугацаанд үгүйсгэлийн үгүйсгэл гэдэг шугамаар энэ УИХ, Засгийн газрын үйл ажиллагаа явлаа. Хууль зүйн байнгын хороо Үндсэн хууль зөрчсөн ноцтой алдаа гаргасан шүү...

Ц.НЯМДОРЖ: Процессийн таван хуулийн редакцийг сонсох, ёсчлох сарын хугацаа түрүүчийн Их Хуралд байсан. Гэнэт нэг өдөр АН-ын гишүүд ч, бид ч мэдээгүй байхад З.Энхболд чуулганыг хууль бусаар завсарлуулж өнгөрсөн зургадугаар сарын 23-нд чуулганыг дахин хуралдуулах боломжгүй гэдгийг мэдсээр байж үүнийг дампууруулсан. Хариуцлага асуух гээд байгаа бол тэр З.Энхболдоосоо , өмнөх Их хурлаасаа асуу. Өмнөх Их Хурлын замбараагүй. задгай байдалд энэ Их Хурлын гишүүд хариуцлага хүлээх ёстой юм уу. Батлаагүй гишүүд чинь юу гэж редакци сонсох юм. Ойлгож байж батлах ёстой биз дээ. Тийм учрааас энэ хоригийг хүлээж авч болохгүй. Та нар шүүхийн шинэчлэл хийж байна гэж 2009 оноос хойш Монголын хуулийн системийг бүхэлд нь самарсан. Тэр самарсан этгээдүүдийн нэг нь Ц.Элбэгдорж. Энэ улсад бий болсон замбараагүй нөхцөл байдал, задгай зайдан явдлууд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой холбоотой шүү. Та нар Монголын төрийг хэзээ самарч дуусах вэ. Хэзээ бах тав чинь ханах вэ. Одоо болоо юм биш үү. Эзэнгүй зүйлд хориг тавих гээд байгаа нь ямар учиртай юм. Эдийн засгийн хямрал л гэнэ, хууль нь байсаар байтал та нар 2010 онд лиценз олгох асуудлыг амаараа зогсоож л байсан. Үүнээс чинь болоод гадаадын хөрөнгө оруулагчид дүрвэж эхэлсэн. Худлаа юу. Ингэж л та нар Монголын төрийг самарсан. Яасан дуусдаггүй самралт вэ. Болиорой та нар. Аливаад цаг хугацаа гэж байдаг юм.

Энэ бол ээлжит бус чуулганыг хаахаас өмнө УИХ-аар Эрүүгийн болон Зөрчлийн хуулийг дагалдах процессийн таван хуулийг буцаах УИХ-ын тогтоолд Ерөнхийлөгчийн зүгээс тавьсан хоригийг хэлэлцэх үеэр чуулганы нэгдсэн хуралдааны танхимд өрнөсөн яриа.

Улс төр, нийгэм, эдийн засаг, спортын хувьд монголчуудад наймдугаар cap бүхэлдээ хамгийн дуулиан дагуулсан асуулт, хариулт өрнүүлсэн cap болж өнгөрлөө. Нэгдүгээрт, хүн төрлөхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон Роигийн олимпод хүч үзсэн Монгол Улсын шигшээ багийн тамирчин Г.Мандахнаран цаг дуусах мөчид “дэггүйтэж” халаасандаа байсан хүрэл медалийг Узбекстаны тамирчинд суйлуулав. Угаас дэрвүүн зантай монголчуудын хувьд атгаад алдсан хүрэл медалийг Узбекстаны тамирчинд тийм ч амар өгчихсөнгүй. Дасгалчуулагч нь хувцсаа тайлахаас эхлээд эсэргүүцлээ илэрхийлж, зохион байгуулагч орон, шүүгчдийг үзэн ядсан сэтгэгдэл хөврөхтэй зэрэгцэн Ерөнхийлегч Ц.Элбэгдорж “Та нарын тэмцэл бол зөвхөн хоёр дасгалжуулагчын ч биш Монголын тэмцэл. Авлига, хуйвалдааны эсрэг, Монголын төлөө бол тэмц” гэснээр намжив. Удаах нь эмхлээд удаагүй байгаа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Засгийн газар, Сангийн яамнаас УИХ-д өргөн барьсан төсвийн тодотголтой холбоотой.

Мөрийн хөтөлбөрийн амлалт, МАН-ын байгуулсан мэргэжлийн Загсийн газрын хувьд эдийн засгийн хүндрэлтэй холбогдуулж өрген барьсан 2016 оны төсвийн тодсптол амархан даваа байсангүй. 2.5 сая төгрөгийн цалинтай, 100 саяас дээш хадгаламжтай бол cap бүр 25 хүртэлх хувийн татвар ногдуулах, төрийн өндөр албан тушаалтны цалинг бууруулах гээд хаа хаанаа, дээр дооргүй бүсээ чангалах уг хуулийн тосөл өргөн барьсан өдрөөсөө. улстөрчид, нийгэм, сошиал ертөнцийнхний эсэргүүцэлтэй тулгарав. Улмаар УИХ дахь МАН-ын бүлгээс нэр бүхий найман төрлийн татвар нэмэгдүүлэх хуупийн дээрх төслийг буцаан татуулах улс төрийн шийдвэр гаргаснаар энэ асуудал тэсгхийгээд намжсан. Гагцхүү Засгийн газраа эмхэлж, албан тушаалын хуваарилтынхаа тэн хагасыг хийснээс өөрөөр ээлжит бус чуулган тодорхой үр дүнд хүрэлгүй хөшгөө хаачихлаа. Нэг үгээр хэлбэл, эдийн засгийн тусгай хөтөлбөр хэрэгжүүлэхээ онцолсон Ерөнхий сайдын амлалт хичээлийн шинэ жилтэй зэрэгцэн зарласан ээлжит бус чуулганаар тодорсонгүй.

Угтаа бол төрийн өндөр албан тушаалтны цалинг бууруулахаас эхлээд хэмнэлтгэи холбоотой, хэрэгжүүлж болохоор хэд хэдэн заалт төсвийн тодотголоор оруулж ирээд байлаа. Цалин хөлстэй холбоотой татварын нэмэгдлийг эс тооцвол төсвийн тодотголд суулгасан тэрхүү заалтууд хэрэгжүүлэх шийдвэрийг гаргасан бол Ж.Эрдэнэбатын Засгийн газар гэхээсээ энэ парламент илүү гоё харагдах байв. Гэвч ард түмний хүчтэй эсэргүүцлийн үр дүнгээр МАН-ын бүлэг шийдвэр гаргаж, Засгийн газрынхаа саналын татуулсан нь улс төрийн хүрээнд онцлох сэдэв болж байх шиг.

Гутгаар нь Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийг дагалдах процессийн таван хуулийг хууль санаачлагчид нь буцаасан явдал сөрөг хүчин төдийгүй нийгмийн нэгээхэн хэсгийн бухимдлыг төрүүлэв. “Би Төрийн ордноос сая жаахан бухимдалтай ирсэн. Яагаад бухимдалтай байсан бэ гэхээр УИХ өнөөдөр миний тавьсан хоригийг хүлээж авсангүй. Би их цөөхөн хориг тавьсан. Сая нэг чухал асуудал даар хориг тавилаа гэж бодсон. Бухимдсан шалтгаан нь олон мянган хүний, олон жилийн, ер нь бол 96 жилийн мөрөөдөл байсан” хэмээн уламжлал болгон оролцдог ёслолын арга хэмжээний үеэр хэлсэн Ерөнхийлөгчийн үг үүний бэлээхэн жишээ. Сэтгүүлчдэд шагнал гардуулах ёслолын арга хэмжээг улс төрийн уур амьсгалаар будаж орхисон нь таагүй ч Ерөнхийлөгчийн энэ үг хоригтой холбоотой асуудалд ямаршуухан ач холбогдол өгснийг өгүүлэх мэт.

Өмнөх парламентын алдааг одоогийн УИХ хүлээж аваагүй нь зүйн хэрэг байх. Гэхдээ 13 жилийн дараа Эрүүгийн хуульдаа хийсэн, энэ салбарын томоохон шинэчлэлээс энэ УИХ ухарсан нь зарим талаараа олонхийн Бүлгийг муухай харагдуулах шалтгаан болоод байна. Энэ бүгдээс харахад эдийн засгийн хүндрэлтэй холбогдуулж ээлжит бусаар хуралдсан УИХ-ын чуулганаас дорвитой шийдвэр гэхээр юм гарсангүй. Эсрэгээрээ төрийн өндөр албан тушаалтнууд цалин, хангамжтай үлдэв. Мөн Эрүүгийн хуулийн шинэчлэлээс ухархсан гэсэн тодотголтойгоор УИХ-ын ээлжит бус чуулган хөшгөө хаалаа.

 

 

С.ГАНДӨЛ
"ҮНДЭСНИЙ ШУУДАН"