Нэмүү өртгийн албан татварын луйварчин Монголын төрийг хуурлаа
2016/09/16
Бүхий л эргэлзээтэй зүйлээ сугалаа хэлбэрээр “эхийг нь эцээхгүй тугалыг нь тураахгүйгээр” шийдвэрлэдэг манай сугалаачин тогтолцоо ядахдаа үнэн мөнөний ортой байж чадсангүй.
Анхнаасаа л сугалаа болгон НӨАТ-ийн цахим систем хийхдээ 200 сая төгрөгний эзэн олдохгүй, олдлоо гэсэн нь баримтгүй гэх мэт хэн ч итгэхээргүй зохион байгуулалттай гэмээр яриа ихээхэн “хөвөрсөн”. Нэг хожсон хүн удаа дараа хожоод байна систем, программын хувьд асуудал байна хэмээн иргэд эгдүүцэн, улмаар итгэл алдарсан. Юу ч хийсэн үнэн зөвөөр хийж чаддаггүй төрийн ажил хэмээн төрөө “чамлахад” хүрсэн.
Энэ нь аргагүй сугалаагаар газар өмчлүүлэхэд нэг өмчилсэн хүн дээр дахин эрх гарч ирж байсан, цэцэрлэгт сугалаатай ч 500 000-р нэг хүүхдийн бичигдээгүй ханш байсан. Мөн НӨАТ-ийн сугалаа ийм булхиатай. Энэ бүхнээс харахад танил тал эсвэл мөнгө байхад сугалаа огтхон ч хамаагүй байгаа нь иргэд дахин сугалаанд итгэх итгэлгүй болж байгаа хэрэг. “Ард түмэн Төрдөө итгэл алдраад эхлэхээр төр үнэгүйдэж, олон толгойтой болж улмаар улс дэнслэх болно” гэсэн Өгэдэй хааны сургааль бий. Энэ яг биелэлээ олж байна. Энэ бүх сугалаанаас хамгийн их анхаарал татаж иргэдийн эгдүүцлийг хүргэж байгаа нь НӨАТ-ийн сугалаанд программ хангамж талын ажилтан буюу IT инженер 30 удаагийн тохирлоор азтан болсон байгаа нь яасан ч байсан “санамсаргүй тохиолдол” биш юм. Магадгүй сугалаанд шүлжиж эхлээд 30 гаруйхан тохирол явуулсан байх.
Энэхүү НӨАТ-ийг сугалаажуулж байсан санаа нь зөв татвар төлөхгүй байгууллагуудыг гаргаж ирж, иргэд нэмэгдсэн өртөгийн мөнгийг жилийн эцэст эргүүлэн авна гэдэг бол зөв ч дотор нь ажиллаж байгаа шуналтай, эх орноо гэсэн бодолгүй, эцэг эхийн суурь хүмүүжил муутай хэн нэгнээс болон иргэд итгэл алдарахад хүрч байна. Нэг үгээр “нэг үхрийн эвэр доргиход мянган үхрийн эвэр доргино” гэгч болж байна. Магадгүй иймэрхүү байдлаас харахад ганц муу IT инженер өөртөө ийнгэж хууль бусаар мөнгө авч чадаж байгаа юм чинь дарга, удирдлагууд бол “зохицуулсан” л байгаа гэсэн хардлага төрж байгаа хэрэг. Магадгүй сугалаанд хожсон иргэд дарга удирдлагуудын хамаатан садан, найз нөхөд, төрөл төрөгсөд гэх баталгаа байхгүй. Энэ бол луйврын шинжтэй гэмт хэрэг.
Үүнийг шалгаж тохирох шийтгэлийг нь өгөх хэрэгтэй. Монголын ард түмнийг хуурсан хүнд ямар шийтгэл байдгийг иргэд харах л үлдэж. Мөн иргэд тухайн үедээ Нэмүү өртөгийн албан татвар төлөгчид сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журмыг иргэд маш ихээр буюу 88,2%-тайгаар дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Дотоодын импорт 34% буурсан энэ үед НӨАТ-ийн баримт бүртгүүлэгчид ч цөөрч байгаа. Харин одоо ийм мэдээллийн ард нэмүү өртөгийн баримт өгдөг худалдаа ч ховор болж, иргэдийн итгэл алдарт, олон сая төгрөгөөр хийсэн ажил нь салхинд хийсэх болж байна. Монголын ард түмэн нэмүү өртөгийн тухай жижигхэн ойлголт авч эхлэж байхдаа нэг IT инженерийн буруутай үйлдлээс болон төр, иргэд хохирч байна. Одоо хэн хэнд итгэхээ мэдэхгүй байх шиг.
Төрийн итгэлийг алдуулсан эрхэм мэдээллийн технологийн ажилтанд “эх орон ард түмнээсээ урвасан” ямар шийтгэл ноогдуулах талаараа хуулиндаа тусгайлан заасан байлгүйдээ. Төр түмний итгэлийг мэдээллийн технологийн нэг л ажилтан алдуулж чадаж байна шүү дээ төрийн эрхэм түшээдээ энэ улсад болно болохгүйгээ мэдэх айдас, хүндэтгэл, хүмүүжил, бахархал гэж байна уу
Б.Саран
Зочин · 2016/09/19
Суглааг болиулах хэрэгтэй, суглаа гэдэг юм ардаа заавал нэг но дагуулж байдаг гэсэн. Харин нийтэд хүртээмжтэйгээр нь буцаан олголтыг хийх хэрэгтэй.
Зочин · 2016/09/16
Alban tushaalaa urwuulan ashiglan busdiig sanaataigaar doromjilj bn.Eruu uusgeed yal sonsgoj shorond hiihel uldsen bn.Huuliig doromjilj bn gej uzej bn
Зочин · 2016/09/16
Сугалааг болиул болиул харин тэрний оронд бүртгүүлсэн хүн бүрт 5 хувийн буцаан олролт хий монголчуудаа цөмөөрөө нэгдэн шаардацгаая
Зочин · 2016/09/16
shaar
Зочин · 2016/09/16
НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАР
Зочин · 2016/09/16
hudlaa shaagaal bhiin tohiroliig sordog bombologoor ywuuldag sh dee
Зочин · 2016/09/16
Ene Otgontulga gej uvs-iin nusgaig ATG shalgaache, ardchilsan namiin buunii nohoi, ym uzeegui batsaan, olon hunii ajlaar togolson do
Зочин · 2016/09/16
Та нар ийм зүйл нийлэхээ болилдоо хүмүүсийг талцуулахыг хүсээ юу 2016,09,15-нд мэдээгээр өөрөө ярилцлага тодруулга өгсөн шүү д
Зочин · 2016/09/16
Баярцогтын хажууд баас идсэн нөхөр дөө! Дээдэх нь идэу болж бхад доодох яаж зүгээр бхав. Бүгдийг дээрээс нь цэвэрлэ
Зочин · 2016/09/16
lalruud yumdaa ter mu novshig shiitge sugalaa ugaasaa luivar
Зочин · 2016/09/16
ugaasaa sugalaa gedeg chin tooni uhaani zalilan sh de bugdiig ni shorond hiih heregtei
Зочин · 2016/09/16
Мэдээллээ эх сурвалжтай баримттай бичээчээ. Иргэн хүний хувьд үнэн зөв мэдээлэл авмаар бна. иймэрхүү үнэн худал нь мэдэгдэхгүй хоосон яриа мэдээ юу. балай юм
зочин · 2016/09/16
Нэмүү өртгийн сугалаа гэгчийг шалгах хэрэгтэй л байгаа юмдаа нэг хүн 37,30 удаа ч гэх шиг энэ төрлийн татвар харицсан хүмүүс ер нь юу л хийгээд байнадаа
Зочин · 2016/09/16
okay
Зочин · 2016/09/16
ял оноох хэрэгтэй
Зочин · 2016/09/16
arai ch dee neeereee