Хар тамхичдыг галт зэвсэг хэрэглэн баривчилжээ
2016/09/16
Өчигдөр буюу 9-р сарын 15-16-нд шилжих шөнийн 04:00 цагийн орчимд Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн алба хаагчид нийслэлийн Сүхбаатар , Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс хар тамхи хууль бусаар зарж борлуулдаг, хэрэглэдэг бүлэг этгээдүүдийг баривчилсан байна.
Баттай эх сурвалжийн мэдээллэж буйгаар, баривчлах ажиллагааны үеэр сэжигтнүүд автомашинтайгаа зугтахыг оролдож, улмаар цагдаагийн алба хаагчийн биед халдаж албаны автомашин мөргөсөн байна. Тиймээс Хар тамхитай тэмцэх хэлстийн алба хаагчид баривчилгааны үеэр галт зэвсэг хэрэглэн саатуулжээ.
Сэжигтнүүд нь Улаанбаатар хотын харьяа 18-35 насны нийт долоон хүн байсан ба хэргийн газраас эд мөрийн баримтаар, айс буюу мөс, каннабисийн ургамалын төрөл буюу боловсруулсан шавар, мансуурууулах сэтгэцэд нөлөөлөх экстази болон эдгээрийг хэрэглэх гуурс, мөнгөн цаас зэрэг хэрэгслүүд хураан авсан байна.
Баригдсан этгээдүүдийн гурав нь өмнө нь хар тамхины хэрэгт холбогдон шалгагдаж, хавтаст хэрэг нь прокурорын газарт хянагдаж байх үед давтан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоод байгаа ба дээрх гурван иргэнийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-р ангид хорьсон байна.
Эдгээр этгээдүүдийг хар тамхи хууль бусаар худалдан борлуулж хэрэглэсэн, давтан үйлдлээр гэх үндэслэлээр Монгол улсын Эрүүгийн хуулийн 192.2, 230.1 зааснаар хэрэг үүсгэн шалгаж байна.
zochin · 2016/09/20
hun er n laagaa tatna uu, har tamhia tatna uu yamar hamaa bnaa. ternii orond sogtuu jolooch naraa juramlamaar yum.
Зочин · 2016/09/17
Tegeed l taviad yvuulchihdag biz dee bugdiin 10,20 jileer ni horih heregtei
Зочин · 2016/09/17
iim gulugnuud bugd barigdaasai
Зочин · 2016/09/16
Ene bol gamshig.Medeelegchiig uramshuuldag hamgaaldag baival iim suljee bhgvi bolno.
Зочин · 2016/09/16
Buudah yal ugii gheer nuguu Elbegdorj chine har tamhichin aluurchin humuusiig usuj urjeg ged tsaaziin yalgui bologtson shu de
zzzz · 2016/09/16
Deed zergeer temzehgui bol zoohon hyntei uls duusna shyy,,,,tun ayultai,,,
Ezeg eh nar ni hyyheddee helj, oilguulj sergiilj baigaachee ayuliig ni….tv-eer ch gesen ayuliig ni yariachee,,,,ganz zagdaa temzeed l baih um,,,,busad orond tv-eer ih uhuulj taniulj,,,hor urshigiig ni yarj baidag shdee
Зочин · 2016/09/16
Kino shig yum bolohnee odoo buur
Зочин · 2016/09/16
nice
Зочин · 2016/09/16
kinon deer gardag shig ym boljee. tsagdaa nar sain ajillasan bn. gehdee ingej hamag ner turliig n nerleh hereg bga ymuu. huuhduudiin sonirxoliig tatsan surtchlaa bolj bgashde, har tamhi bidentei mash oirxon bga shuu bugd bolgoomjtoi bgaaraa. har tamhiig tugeeh mash amarhan ehleed surguuliin ner hundtei huuhded unegui uguud har tamhind oruuldag tegeed l busad n duuraidag gesen.
Зочин · 2016/09/16
plipin shig buud novshnuudig ed nar odoo mgl d hereggui
Зочин · 2016/09/16
yana ene zaluusiig ed hiij buteedeg nasandaa