Bank of China нь төрийн өмчит (67 хувийг төр, 33 хувийг хувьцаа эзэмшигчдийн мэдэлд байдаг) банк учир олон улсын стандартад нийцсэн, нээлттэй байна гэж хэлэхэд хэцүү

Манай улсад арав гаруй жил ажиллаж байгаа гадаадын нэг том хөрөнгө оруулагч саяхан “Хятад бол худалдаачны сэтгэлгээтэй улс. Хэрэв Монголд Bank of China салбараа нээвэл төгрөг биш юаниар гуйлгээ хийдэг болж, цаашлаад здийн засгийн тусгаар тогтнолын асуудал хөндөгдөнө.

Өөрөөр хэпбэл, Монгол Улс Хятадын барьцаанд орохыг үгүйсгэхгүй” хэмээн палхийтэл хэлсэн юм.

Хэдий ийм үгс өмнө хаа нэгтээ чихний хажуугаар енгөрч байсан ч энэ удаад нэлээд эмзэглэмээр тусав. Монголчууд үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгтөө баяртай гэж хэлээд юаниар гүйлгээ хийдэг бодбол энэ том гүрэи манай улсыг хадхэн жилийн дотор л уусгаад авна. Сүүлийн үед манайд гадаадын томоохон банк оруулж ирзк хэрэгтэй гэсэн яриа ахин сэргэж байгаа нь Bank of China-raac сэрэмжлэх ёстой гэдгийг давхар сануулж байгааг маргаж болохгүй. Манай улсад одоогоор Sumitomo Mitsui Banking Corporation (SMBC), Bank of Tokyo-Mitsubishi UFJ (BTMU) балон Bank of China зэрэг гадаадын таван банк талөөлөгчийн газраа нээгээд байгаа. Эдгээр банк Монголд салбараа нээгээгүй учир ашиг олох үйл ажидлагаа явуулах боломжгүй хэмээн хуулиндаа заасан байдаг. Аливаа улсад гадаадын олон улсын стандарт нийцсэн ил тод банкийг тодорхой шалгууртайгаар оруулж ирвэл хөрөнгө оруулалт зрс сайжирч, эдийн засагт эерэгээр нөлөөлдөг жишиг байдаг. Харин Bank of China нь төрийн өмчит (67 хувийг төр, 33 хувийг хувьцаа эзэмшигчдийн мэдэдд байдаг) банк учир олон улсын стандартад нийцсэн, нээлттэй байна гэж хэлэхэд хэцүү. Энэ банкны цаана Хятадын төрийн бодлого нуугдаж байгаа нь өөрөө том асуудал.

ӨРСӨЛДӨӨН БИШ МОНОПОЛЬ
Монголын санхүүгийн салбарын 97 хувийг эзэлдэг банкны салбарын актив ердөө 12 орчим тэр бум ам.доллар буюу 23.9 их наяд төгрөгөөр өдгөө хэмжигдэж байгаа бол Bank of China нь Хонконг, Шанхайн хөрөнгийн биржид бүртгэлтэй, дэлхийн 37 улсад салбараа нээгээд буй 560 тэрбум ам.долларын актив хөрөнгөтэй дэлхийн арван том банкны нэг юм. Bank of China-гийн үндсэн хөрөнгө Монголын банкны салбарын актив төдийгуй ДНБ-ий хэмжээгээс хэд дахин өндөр байгаа нь энд өрсөлдөөн үүсэхгүй, харин монополь буюу давуу байдал бий болохыг тов тодорхой илтгзж байна. Монголын банкуудын зээлийн хүү өндөр учир гадаадын банк оруулж ирж, зээлийн хүүг бууруулах ёстой хэмээн олон хүн гомдоллодог. Гэтэл дотоодын банкуудын иргэд, аж ахуйн нэгжээс татан төвлөрүүлдэг хадгаламжийн хүү хэт өвдөр буюу 13.4 орчим хувь байдаг. Өөрөөр хэлбэл, банкууд эх үүсвэрээ ийм өндөр нөхцөлтэй авч байгаа болохоор зээлийн хүү 19 хувиас буухгүй байгаа билээ. Энэ нь арилжааны банкуудын биш, цаана нь системийн алдаа байгааг илтгэж байна. Хэрэв манайд Bank of China салбараа нээвэл банкуудын хамгийн найдвартай, том зээлдэгчдийг таатай нөхцөлөөр татсанаар Монголын банкуудыг хүнд байдалд оруулж, эрсдэл нь өссөнөөр зээлийн хүү буурах биш өсөх, цаашлаад банкууд үүдээ барих эрсдэлтэй хэмээн нэгэн том банкны гуйцэтгэх захирал манай сонинд ярилцлага өгөх үеэрээ сануулсан юм.


ДЭЭЖИЙГ НЬ ТЭД, ШАВХРУУГ НЬ БИД
Манайд гурван жил гаруйн өмнө бууриа засч, төлөөлөгчийн газраа нээсэн үндэстэн дамнасан гигант банк Bank of China нь үйл ажиллагаагаа явуулахдаа өндөр өгөөж бүхий зах зээлийг л сонгодог ажээ. Өөрөөр хэлбэл, стратегийн ач холбогдол бүхий уул уурхай, дэд бүтэц, эрчим хүчний салбарт хөрөнгө оруулдаг байна. Тэгэхээр Монголын бүхий л топ гэж нэрлэгддэг компаниуд Bank of China-шйн аманд орно гэсэн үг. Харин дотоодын арилжааны банкуудад үр ашиг муутай, хэрэглээ, цалин, жижиг дунд үйддвэрлэл, орон сууцны зээл зэрэг л ногдох нь. Тэгэхээр дээжийг нь Хятадын банк хүртэж, шавхрууг нь Монголын банк долоохтой ижил байдал үүсэх нь. Хүссэн ч, эс хүссэн ч олон улсын түвшинд үйл ажиллагаа явуулдаг, санхүүгийн чадавхи өндөртэй банк руу харилцагчид хошуурах нь тодорхой тул жам ёсоороо хөгжиж буй дотоодын банк санхүүгийн байгууллагын өрсөлдөх чадварт илт сөргөөр нөлөөлөх нь тодорхой байна.

Bank of China нь үйл ажиллагаагаа явуулахдаа өндөр өгөөж бүхий зах зээлийг л сонгодог ажээ. Өөрөөр хэлбэл стратегийн ач холбогдол бүхий салбарт хөрөнгө оруулдаг байна. Тэгэхээр дотоодын арилжааны банкуудад үр ашиг муутай, хэрэглээ, цалин, жижиг дунд үилдвэрлэл, орон сууцны зээл зэрэг л ногдох нь.

банкууд нэгдэх, үйл ажиллагааны зардлаа хумих, зээлийн хүүгээ хүчээр ч болов багасгах сайн талтай мэт боловч ажилгүйдэл, санхүүгийн үйл ажиллагааны доголдол үүсэж, бүтэц чадамж нь сульдан эвдэрч, эцэстээ Монголоор нэрлэгдсэн банк үгүй болох аймшигт ирээдүй угтахыг үгүйсгэхгүй.

ЭДИЙН ЗАСГИЙН СУДСЫГ НЬ АТГАХ МЭХ
Bank of China өнгөрсөн хугацаанд манайд нээсэн Төлөөлөгчийн газраараа дамжуулж Худаддаа хөгжлийн банкинд Хонконг дахь салбараараа 350 сая ам.долларын своп хэлцлийг хийж шинэ барих салбарт зориулан 25.1 сая ам.долларын зээл олгосон. Түүнчлэн Хятадын банкны Төлөөлөгчийн газраар дамжуулан 40 орчим компани нийт гурван тэрбум ам.долларын зээл авах хүсэлтээ илэрхийлээд байгааг хоёр жилийн өмнө мэдээлж байсан. Харин үүнээс хойш одоог хүртэл санхүүжилттэй холбоотой тодорхой мэдээлал олон нийтэд цацагдаагүй байна. Bank of China салбараа нээх хүсэлтээ энэ оны хоёрдугаар сард албан ёсоор ирүүлээд буйг албаны эх сурвалж онцолсон. Bank of China-гийн Төлөөлөгчийн газрын зүгээс, дэд бүтцийн төслүүдэд хөрөнгө оруулж, Монгол Улсын банкны салбарын активын 12 хувиас хэтрэхгүй хэмжээний зээл олгох нөхцөлтэйгээр салбараа нээнэ хэмээн их эвтэйхэн тайлбарладаг.

Гэхдээ Bank of China Малайз, Индонез, Казакстан, Тажикстан зэрэг улсад яг л ийм зарчмаар зах зээлд шургалаад эдийн засгийн судсыг атгасан гашуун түүх бий. Хэрэв манай улс хямралын үе хэмээн дулдуйдаж ам.доллартай бол хэнтэй ч нөхөрлөсөн яах вэ гээД Bank of China-д найр тавибал, тусгаар тогтнолоо давхар тавиад явуулахыг үгүйсгэхгүй. Дэлхийд ч Bank of China-гийн ов мэхэнд орж, улсынхаа санхүү эдийн засаг, цаашлаад газар нутгаа хүртэл алдсан улс цөөнгүй байна. Тухайлбап, Bank of China Казахстаны зах зээлд жижиг дунд бизнесийг санхүүжүүлнэ гэж орсон ч хэдхэн том компанийг тэтгэсэн бол Тажикстаны хувьд санхүүгийн систем нь Bank of China-ийн хараанд шилжиж, газар нутгийн 40 хувь нь Хятадын эрхшээлд оржээ. Мөн Энэтхэгийн банкны салбарын 70-80 хүвийг Bank of China хянадаг болохоор дотоодын санхүүгийн зах зээл гэж бараг байхгүй болжээ. Тэгэхээр хэрэв манай улсын том компаниуд өрөө төлж чадахгүйд хүрвэл тухайн компаниар зогсохгүй улсын эдийн засаг цаашлаад улсын тусгаар тогтнолын асуудал яригдаж болзошгүйг шинжээчид онцолж байна.

ЭЦЭСТ НЬ...
Хятад улс манай улстай эдийн засаг, худалдааны том харилцагч гэдгийг мартаж болохгүй. Өөрөөр хэлбэл, бид Хятадтай эдийн засгаараа хэдийнэ уягдсан билээ. Манай эскпорт, импортын гол түнш төдийгүй дэд бүтэц, эрчим хүчний болон уул уурхайн томоохон төслүүдэд хамтарч хөрөнге оруулах сонирхолтой компани Хятадынх байгаа нь Bank of China-д том давуу тал олгож байгаа юм. Мөн Төвбанк Хятадын Ардын банктай юанийн своп хэлцэл өмнө нь хийж байсан. Одоо үүнийхээ хэмжээг өсгөх сонирхолтой байгаа нь манай улс Хятадын банкны мэхэнд ороход ойрхон ирээд байгаагийн илрэл. Эдийн засгийн хямралын эмзэг, сул дорой энэ үедээ Bank of China-гийн салбарыг Монголд нээвэл улсаа дампуурал руу шууд түлхэж байгаагаас өөрцгүй хэрэг болохыг учир мэдэх хүмүүс хэлж байна. Хэрэв Монголд гадаадын банк оруулж ирэх шаардлага байвал төрийн биш хувийн өмчит буюу олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ил тодоор үйл ажиллагаагаа явуулдаг, нээлттэй банкыг тодорхой нөхцөлтэйгээр сонгох нь чухал юм. “Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов” гэгчээр хямралаас гарах нэрийддээр Bank of China-гийн салбарыг Монголд нээлгэвэл тусгаар тогтнолоо арилжиж байгаагаас өөрцгүй шийдэл болох нь.

 

 

Б.УУГАНБАЯР /ҮНДЭСНИЙ ШУУДАН сонин/