Энэ удаагийн “Мобайль ньюс” буландаа УИХ-ын гишүүн О.Баасанхүүг онцолж байна.

Сүүлийн үед хэвлэлээр түүнийг жүжигчин  Чапиг нэр хүндэд нь халдсан хэмээн гомдол гаргажээ.  Торуулбал, УИХ гишүүн О.Баасанхүү Улсын Ерөнхий прокурорт  Чапи өөрийг нь элэглэж нэр төрд нь халдсан гэж үзсэн  учир гомдолтой байгаагаа мэдэгдэж хандсан аж.

Жүжигчин Чапи буюу Ө.Ихбаяр түүнийг “Би эхнэрээсээ ажил гуйгаад явж байсан чинь гэнэт Н.Энхбаярыг өмгөөлөх боломж олдоод. Азаар гишүүн болчихсон” хэмээн элэглэсэн нь шуугиан тариад байгаа билээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Миний эрүүл мэндэд ноцтой асуудал гарсан учраас яаралтай эмчлүүлэхээр гадагшаа явсан. Энэ асуудлын тухайд "Чапи гэнэ үү, Сэмүүн гэнэ үү сонин биш. Гол нь ардын хүүхэд албан тушаалд очсонд хорсож байгаа юм. Удахгүй та бүхэн мэднэ", "Сүүлийн үед нэр төр гутаах айлган сүрдүүлэх гэсэн байдал хэрээс хэтэрч байгаа. Энэ нэг хүний тухай биш ээ. Санхүүжилт ч байгаа. Зарим хүмүүс намайг сүртэй гэж байна. Үнэндээ би ялалт байгуулахгүй нь тодорхой зүйлд янз бүрийн байдлаар хөдлөөд байдаггүй" гэсэн юм.

Х.Даваа