Шат шатны бизнесийнхнийг Улс төрөөс арчин хаяж чадахгүй л байна. Учир нь мөнгөтэй нь мөнгөө төлж улс төрийн амьдралд ордог болохоор тэр. Өөртөө хувийн бизнестэй иргэн гэнэт улс орныг ирээдүйг бодон төрийн зөөлөн сэнтийг хүсэжлэх нь бараг л худлаа. Улс төрийн бохир тоглоомонд нэг орвол гарч чаддаггүй гэдэг юм билээ. Бүх зүйл нь хараат болж, бие биеэндээ таалагдах гэж зүтгэдэг тоглоомын талбар. Олон нийтэд сайхан харагдаж нэг нэгнээр тойголуулж, эрх ямба эдлэсэн талбар болохоор тэр биз.

Өөрийн бизнестэй, өөрийн амжилттай зам мөртэй хүн яагаад улс төрд орох гээд хэдэн арван хэдэн зуун саяар нь босго тогтоосоныг даван ордог юм бэ. Мэдээж ашигтай болохоор л тэр. Бид олон жил УИХ-д суусан архины үйлдвэрийн эздийг буулгаж чадахгүй л байна. Архи, тамхитай холбоотой шийдвэрүүд удааширч, батлагдахгүй төвшинд хүрэхэд нь нөлөөлж байгаа болохоор тэр.

15209 хүнийг улс төрийн амьдралд нь гаргана гэсэн үг. Дээр хэлсэнчлэн эдгээр хүмүүс ирээдүйд өөрийн бизнестэй хаалт хийх бүх шийдвэрийг батлахгүй байхын төлөө төрд байж болох бүх суудалруу зүтгээд байгаа мэт.

Одоо орон нутгийн сонгуулийн нэр дэвшигчдийн сурталчилгааны ажил маргаашнаас эхэлнэ.Засаг захиргааны хамгийн чухал нэгж болох анхан шатны сонгуульд хүн бүр хариуцлагатай идэвхитэй оролцох хэрэгтэй.Орон нутгийн сонгуульд есөн нам, нэг эвсэл оролцож байгаа бол 1792 тойрогт нийт 7006 мандатын төлөө 15209 нэр дэвшигч өрсөлдөхөөр Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлжээ.

Улс төрийн кареер нэг ёсны ашиг болж харагддаг байх. Яаж ч таслан зогсоохоо мэдэхгүй энэ их эрх ямбыг хийе бүтээе гэсэн” дүртэй” бус "хүсэл эрмэлзлэлтэй” нэг нь хийгээсэй. Ардын сонголт мэргэн байх болтугай.

Тэдний ихэнх нь хувийн, гэр бүлийн бизнестэй байгаа. Түүнийгээ улс төрийн шийдвэрт оруулчихгүйхэн хөгжүүлээд аваад явах сонирхол бий. Нэг насаараа ч идээд барахгүй хөрөнгө хураагаад ч сэтгэл нь амрахгүй. Эрх ямба, байр суурь, эрх мэдэлтэй амьдралд дасаад ирэхээр энгийн хүний амьдрал хүнд хэцүү санагддаг байх. Шинээр улс төрд зүтгэж байгаа 15000 гаруй нэр дэвшигчдээс нэг ч болов шуналгүй эх орны төлөө гэсэн сэтгэлтэй хүн байгаасай.

Б.Саран

undesten.mn