​Сайн байна уу. Та бүхэндээ энэ сайхан нар ээсэн дулаахан өдрийн мэнд хүргье. Та бүхний минь ажил амьдрал сайнаар эхэлж сайнаар үргэлжлээсээ гэж би хүсэж байна.

Би сайтынхаа байнгын уншигч намайг Үүрийнтуян гэдэг 27 настай. Миний хувьд гэвэл 8 настай байхдаа аав ээжийгээ дагаад Англи улсад 15 жил болж байгаад эх орондоо ирээд 4 жил болж байна. Энэ 15 жилийн хугацаанд олон найз нөхөдтэй байсан ч яг хайрлаж дурлаж үерхэж ч үзээгүй тиймхэн өсвөр нас өнгөрсөн Аки охидууд их хөөрхөн гэж ярих боловч нутаг минь биш болохоор их л дотроо ганцаарддаг байлаа. Одоо эрхэлж буй ажил минь монголын томоохон компанид орлох захирал хийдэг бас л ажил ихтэй гүйсээр байгаад нэг мэдэхэд 27 нас хүрчээ би хайрлаж дурлаж халуухан амьдарлыг маш их хүсэх боловч одоогийн залуучууд яагаад сайн нь биш саар нь их байдаг юм бэ.

Би бие царайгаараа хэнээс ч дутахгүй сайхан бүсгүй гэтэл залуус зөвхөн ганц шөнийг өнгөрөөх гэсэн хүсэлтэй нь оройи хоол идээд сууж байхдаа л мэдэгдэх юм. Тийм зүйлийг мэдэрсэн би аль хэдийн гараад явсан машиндаа дуугаа чангалаад замын голд давхиж байх юм. Залуус минь хайр халамж тэр сайхан зүйлийг ганц шөнөөр битгийн нураагаач дээ.