Миний нөхөр сайн хүн үү эсвэл багтай хүн үү?
2013/10/16
За сайн байцгаана уу, би та бүхэнтэй нэг юмыг ярилцмаар санагдаад энэхүү захиагаа бичлээ. Та бүхэн надад зөвлөөч бас ярилцаарай. Би нөхөртэйгөө суугаад 5 жил болж байна бидний дундаас хөөрхөн охин гарсан одоо 2 настай. Анх нөхрөө танилцуулж байхад ээж эмээ 2 минь их сайн байсан ёстой сайн залуу гээд эргэн тойрны ах эгч нар ч бас тэгж байсан тэгээд л суусандаа.
Манай нөхөр улсад ажилладаг 2 жил болж байна залуухан боловч нилээн гайгүй ажил эрхэлдэг юм. Тэгсэн ажлынхаа хүүхнүүд нь их уруу татдаг бололтой бас манай нөхөр ерөөсөө архи дарс уудгүй бүр төрсөн өдрөөрөө ч шүү дээ. Гэтэл ажилд орсноос хойш архи ууж шоудаж утсаа салгаж алга болоод их маягладаг боллоо. Тэр үед уурлаад өнгөрсөн юм. Саяхан санаандгүй майл-г шалгатал чи манай ажлын ганц сайхан залуу шүү гэсэн тэгсэн манай нөхөр чи надад таалагддаг нтр гэсэн байх юм бас болоогүй ээ өөр нэг сингл охинтой ажлынхан нь та 2 гоё хосууд шиг харагддаг, та 2 бие биедээ таалагддаг тээ нтр гэж алцагнасан байх юм. Надаа бол тоглоом нтр гэж хэлсэн тэгээд бид 2 баахан хэрэлдэж эцэс сүүлд нь намайг янхан байсан биздээ гэж хэлээд хэрүүл өндөрлөвөө. Наанаа харахад тохьтой томоотой хүн, сайн аав мөртлөө цаанаа их шалиг завхай юм шиг санагдаад байдаг боллоо. Надтай үерхэж байхдаа хүртэл хүмүүстэй мсж бичдэг байсан байна лээ…