​35-тай эмэгтэй анхны нөхөртэйгөө оюутан байхдаа суугаад 8 жил ханилсан юм. 1 охинтой хүний санаанд оромгүй санаатай хүн байсан юм. Аавын минь авч өгч байсан бүрийг зараад англид сурахаар хөөцөлдөөд бүтэнгүүт нь яваач гэхгүй хамаг мөнгийг минь аваад явсан.

Очсон хойноо эхнэр хүүхдээ татна гэж байсан юм уг нь гэтэл эхнэрээ биш нууц амрагаа татах гэж 3 удаа оролдоод бүтээгүй гэсэн. Тэр тэнэг хүүхэн нь надруу явах гэсэн бүтсэнгүй хар даруулчихлаа гэж ярьж байгаа юм даа. Би тэхээр нь муу санаатай хүмүүсийн ажил бүтдэггүй юм гээд нөхрөөсөө салсан. Тэрнээс хойш 3н жилийн дараа 1 залуутай танилцаад эхнэртэй хүүхэдтэй байж байгаад бас над шиг эхнэртээ хууртсан юм байна лээ бид 2-н зовлон адилхан байсан болохоор бас байж байгаа нь надад их таалагдсан тэгээд л би ойр дотно болзож явсаар байгаад 2 талын гэрийнхэн ч мэддэг болсон. Бид 2 сайн ярилцсны эцэст хүүхэдтэй болий гээд 1 хөөрхөн охинтой боллоо. Хүүхдээ 5, 6 сартай болтол нь би гэдэг хүн ёстой хайранд умбаад л сайхан байдаг байлаа гэтэл 1 өдөр би өөр хүүхэнтэй facebook болон мэссэнжэрээрээ их дотно харьцаж байсныг нь уншаад мэл гайхлаа.
Тэгээд би юу болж байгаа юм энээ тэрээ гээд л асуулаа гэтэл ажил дээрээ уйдаад худлаа марзагнасан юмаа гээд худлаа гүрийгээд болдлггүй ээ харилцаж байсан үгнүүд нь их л дотно хүмүүсийн яриа бичигдсэн байсан.

Эрэгтэй хүмүүс бүгд ийм завхай байдаг юм болуу? Би одоо нөхөртөө итгэж чадахгүй адаар ааштай болчихлоо яах вэ?