Малчид, тариаланчид, ард иргэдийн анхааралд:
Өнөөдөр зүүн зүгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтэн байхыг анхааруулж байна.
                                            2013 оны 10 дугаар сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
                                                                      цаг агаарын урьдчилсан мэдээ:
Зүүн зүгийн нутаг, говийн нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадйс орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруунаас секундэд 4-9 метр, зүүн хагаст зүүн хойноос секундэд 5-10 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Нутгийн зүүн хагаст хүйтэрч Хэнтийн уулархаг нутгаар 0-5 градус хүйтэн, Дорнод Дарьгангын тал, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул голын сав газраар 1 градус хүйтнээс- 4 градус дулаан говийн бүс нутгийн баруун хэсгээр 9-14 градус бусад нутгаар 3-8 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 4-9 метр, 0-2 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 4 градус хүйтэн, харьцангуй чийг 72 хувь, агаарын даралт 877 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.