92 настай эр 97 эхнэр, 185 хүүхэдтэй гэнэ
2016/10/21
Нигерийн иргэн Мохаммед Белло Абубакар гэгч энэ эр тун завгүй нэгэн. Эдүгээ нас сүүдэр хэдийнэ 100 дөхсөн ч, амьдралынхаа хугацаанд хэдэн арван эхнэр авчээ.
Түүнийг хэт олон эхнэр авсан хэргээр 2008 онд шүүж, 86 эхнэрийнх нь 82-оос нь салгах шийдвэр гаргаж байсан удаатай гэнэ. Учир нь лалын шашны хууль дүрэмдээ дөрвөөс илүү эхнэр авахыг хориглодог байна.
Гэхдээ амьдралынхаа явцад тэрхүү эр үүнээс ч олон эхнэр авчээ. Белло “Би үүнээс ч олон хүнтэй гэрлэж явсан” гэж ярьжээ. Тодруулбал, нигер эр 107 удаа бүсгүйчүүдтэй учир ургуулж явсан байх бөгөөд 10-аас нь салж, үндсэндээ саяхны тоогоор 97 эхнэртэйгээ энх тунх амьдарч байгаа гэнэ.
Тэрбээр орон нутгийн сонинд өгсөн ярилцлагадаа “Миний эхнэрүүдийн тоо тийм их байна гэж үү. Би ердөө л 97 эхнэртэй шүү дээ” гэж ярьжээ. Үүнээс гадна Белло 185 хүүхэдтэй гэнэ. Шашны ёс журмаа зөрчиж хэт олон эхнэр авсан хэргээр баривчлагдахаасаа өмнө тэрбээр сайн эцэг, сайн нөхөр байж ирсэн аж. Түүнчлэн өөрт нь Аллах бурхан хүч чадал өгдөг гэж ярьсан байна.