Оросуудаар Монголын Засгийн газрыг дарамтлуулдаг том артай О.Орхон захирал зээлийн хүүг бууруулахгүй гэж 7 сар бултаж явна
2016/10/27
Худалдаа хөгжлийн банкны захирал О.Орхон гэж нөхрийг дэндүү том байгааг, том артайдаа сагаж байгааг УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж хэлээд байгаа. Тэгвэл О.Орхон гэж нөхөр бас худлаа ярьж чаддаг, бултаж чаддаг нөхөр аж.
Монголын Хэрэглэгчдийн Эрх Ашгийг Хамгаалах Нийгэмлэгүүдийн Нэгдсэн Холбооны Ерөнхийлөгч А.Ариунболд О.Орхон захирлын талаар анхаарал татсан зүйлийг бичжээ. Тэрбээр “Монголын банкны холбооны ерөнхийлөгч, ХХБ-ны захирал Орхонтой 3 сард уулзан зээлийн хүү, шимтгэлийг бууруулах талаар ярилцан албан бичгээр асуудлыг тавин үр дүнд хүрэх талаар тохиролцсон ч түүнээс хойш өнөөдрийг хүртэл бултсаар байна. Банкууд хэрэглэгчдийн эрхийг нэгэнт хангаж чадахгүй бол гадны чадвартай банк сонгон шалгаруулалтаар оруулж ирэх цаг болжээ. Монголын банкны холбоог татан буулгая” гэсэн байгаа юм. Тэгэхээр О.Орхон гэж захирал 7 сарын турш түүнээс бултсан гэж ойлгогдож байна. МХЭАХННХ-ны зүгээс уг нь Монголын банкны холбоонд Монголчуудын эрх ашигтай холбоотой л асуудлыг гаргаж тавьсан байгаа юм. Өнөөдрийн Монголд зээлийн хэрэгцээгүй хүн бараг байхгүй биз ээ.
Гэтэл монопольдож данхалзаж байгаа банкуудын холбооны Ерөнхийлөгч гуай зээлийн хүүгээ бууруулахгүй гэж зугтаж янз бүр болж байдаг. Бас болоогүй тэгж бултаж байх зуураа Эрдэнэтийн 49 хувийг авах санхүүжилтийг босгосон гэж байгаа.
Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Эрдэнэтийн асуудлыг ярилцах үед О.Орхон гэж өөртөө хир халдаахгүй байсан. Ц.Нямдорж хэлэхдээ “-Үүний цаана байгаа нууц хүнээ гаргаад ир. Үхэхээсээ наана тэр хүнийг чинь үзмээр байна. Тэр Д.Эрдэнэбилэг гэдэг хүнийг чинь Монголын ард түмэн үзэг л дээ. Энэ ганц Эрдэнэт үйлдвэрийн асуудал биш. Бизнесийн ийм бүлэглэл төрийн толгойд гарч, хүссэн бүхнээ хийдэг болох уу гэсэн асуудал яригдаж байна. Ер нь бид өмнө нь Худалдаа хөгжлийн банкнаас долоон дор засгийн газартай байсан юм байна гэдэг нь өнөөдөр ойлгогдлоо. “Ростех”-ээс нэг бичиг явуулснаар Монголын засгийн газар бүх шаардлагыг нь биелүүлсэн байгаа юм. Ингэж болох уу. УИХ-аас бүрдэх ажлын хэсэгт АН-ын гишүүдээс оруулсан нь дээр. Дээр нь О.Баасанхүү, С.Жавхлан нарыг ч оруулах хэрэгтэй. Монгол хүний сэтгэлээр улстөржилгүй энэ асуудлыг шийдмээр байна. Орхоон, чи их том байна аа. Цаанаа том хүчтэй болохоор чи ингэж чанга дуугарч байгаа юм” гэж байсан юм.
Үнэхээр ч О.Орхоны ар том гэдгийг Ч.Сайханбилэгийн хэлж ярьж байгаа зүйлсээс харж болно. Ч.Сайханбилэг хэлэхдээ “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг Монголын талд шилжүүлэх боломжийн талаар Засгийн газар, төрийн эрх мэдэлтнүүд огт бодоогүй байхад Монголын хувийн хэвшлийн аж ахуйн нэгж ОХУ-ын “Ростех” улсын корпорацитай ярилцсан байсан бөгөөд тус корпорациас Монгол Улсын Засгийн газарт ирүүлсэн шаардлагаас үүдэн Засгийн газар богино хугацаанд шийдвэр гаргах шаардлагатай болсон. Үүний үр дүнд “Эрдэнэт үйлдвэр” ХХК бүхэлдээ Монголын талд шилжиж ирсэн” гэж байсан. Тэгэхээр О.Орхоны ар талд байгаа том хүмүүс Оросуудаар Монголын Засгийн газарт шахалт үзүүлж гэж л ойлгогдож байна.
ХХБ-ны захирал О.Орхон эхлээд ярихдаа 400 сая долларын үнэтэй гэрээний 200 сая доллар дээр нь компани өөрөө санхүүжилтээ гаргаж, 200 сая долларыг нь ХХБ босгосон. ХХБ бол санхүүжүүлэгчдийн нэг.Мөнгө шилжсэн, хоёр талын Засгийн газрын түвшинд хэлцлээ зөвшөөрч, хийгдсэн. Хувьцаа ч мөн адил шилжсэн байгаа. Бид буруу юм хийсэн гэж бодохгүй байгаа гэж байсан бол сүүлдээ “Бүх санхүүжилтийг манай Худалдаа хөгжлийн банк босгосон. Гадны дотны компаниудаас зээл авсан зүйл бол байгаа. Өөрийн хөрөнгөө ч нэлээд сайн оруулсан.” гэж ярьсан.
Гэтэл нөгөө “Монголын зэс” корпорацийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар гэж нөхөр ярихдаа “Санхүүгийн зөвлөх компаниар TDB-ийн охин компани TDB capital-ийг авч ажилласан. Яагаад гэвэл Монголд TDB capital шиг ийм туршлагатай компани үнэнийг хэлэхэд цөөхөн. Тийм учраас Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон мэдээлэл хийсэн. Үүнийг олон нийт ХХБ-аа төлөөлж ярьж байна гэж ойлгосон байх. О.Орхон TDB capital гэж зөвлөх компаниа төлөөлж ярьсан гээд байдаг. Тэгвэл хууль зүйн байнгын хорооны хуралдаанд О.Орхон захирал оролцож үгээ хэлэхдээ 400 сая долларын 200 саяыг нь босгосон уу, бүгдийг нь босгосон уу гэдгээ хэлээгүй. Томорч пээдийсээр байгаад таарсан.
Эх сурвалж: Шуурхай.мн
Зочин · 2016/10/28
Zeeliin huunii tuhai bish nuguu erdenet bolood yavchih um. Zagas ustei bsn bol buustei gdg tei adilhan umaa. Neree tanai site nuguu tdb iin surtachilgaanii munguus avch chadaagui yu. Avah gj oroldoj bgaa um uu. Za avah gj bgaa bol amjilt.
zochin · 2016/10/27
tengerees deer erh medelten gej bihgui shuu orhon geech durak aa
Монгол эр хүн · 2016/10/27
Наадхаа алаад хаячих хэрэгтэй байна 3 сая монгол зовж байгаагаасаа наадахаа Эрдэнэбилэгтэй нь цуг алах зөндөө Чингисууд монголд байгаа шүү
Hetsuu · 2016/10/27
Elbegdorj orosuudad hug min ogchihood erdenetiig awaw gdg l aimaar daa