Авилгатай хэрхэн тэмцдэгийг БНХАУ-ААС СУРАЛЦ
2016/10/27
БНХАУ-ын хууль хяналтын байгууллагын ажилчид авлига авч, гадаадын орнууд руу зугтаасан 634 хүнийг баривчилсан талаар “Синьхуа” агентлаг мэдээлжээ.
Баригдсан хүмүүсийн олонх нь төрийн албан хаагч, бизнес эрхлэгч гэнэ. Тэднийг албан тушаалаа урвуулан ашиглаж авлига авч, иргэдийг хохироосон хэмээн буруутгаж байгаа юм байна.
Бээжингийн цагдаагийнхан гурван сар мөрдлөг явуулсны үр дүнд Европ болон Азийн орнууд руу зугтаасан авлигачдыг баривчилсан аж. Цагдаагийнхан дээрх хүмүүсийн хөрөнгийг битүүмжилж, мэдүүлэг авч эхэлжээ. Мөн тэдэнтэй холбоотой 1000 орчим хүнийг саатуулаад байна. Одоогоор тэд хэр хэмжээний авлига авсан нь тодорхойгүй байгаа бөгөөд ирэх сараас шүүх хурлууд эхлэх гэнэ. Си Зиньпин 2013 онд БНХАУ-ын даргаар сонгогдсоноос хойш авлигачдыг “агнах” ажиллагаа эхлүүлсэн юм. Өнгөрсөн хугацаанд 112 мянган хүн авлигын хэргээр ял сонссон байна. Мөн авлигын хэрэгтэй холбоотой 11 мянган хүнийг төрийн албанаас чөлөөлжээ. “Нигип Керогt" сэтгүүлээс БНХАУ-ын 393 саятны дунд явуулсан нэгэн судалгаанаас сонирхолтой дүгнэлт хийсэн байна. Тус судалгааны дүнгээр тус улсын баян иргэд (1.6сая ам.доллар болон түүнээс их хөрөнгөтэй)-ийн 64 хувь нь хилийн чанадад шилжсэн, эсхүл шилжихээр төлөвлөж байгаа гэжээ. Мөн тус судалгааны дүнгээр маш баян иргэд (16 сая ам.доллар болон түүнээс их хөрөнгөтэй)- ийн гуравны нэг нь өөр улсад харьяалалтай болжээ. Эдгээр баячуудын ихэнх хувь нь үр хүүхдээ хилийн чанадад өсгөх сонирхолтой байгаа бол мөн 80 хувь нь хүүхдүүддээ гадаадын боловсрол олгохыг хүсч байна. Баячуудын үзэж байгаагаар хүүхдүүддээ боловсрол олгохын тулд нэн түрүүнд АНУ, дараа нь Их Бритайийн их сургуулиудыг сонгож байгаа юм.
БНХАУ-ЫН БАЯЧУУД ЯАГААД ХИЛИЙН ЧАНАДЫГ ИЛҮҮД ҮЗЭХ БОЛОВ
Хамгийн гол шалтгаан нь БНХАУ-ын Засгийн газрын авлигатай тэмцэж буй явдал. Сүүлийн нэг жилийн хугацаанд БНХАУ-ын дарга Си Зиньпин тус улсын хамгийн баян болон Коммунист намд хамгийн нөлөөтэй хүмүүсийн заримыг авлигын хэргээр шалгасан юм. Өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн Си Зиньпиний авлигын эсрэг үйл ажиллагаа хилийн чанадад гэр бүлийнх нь аль нэг нь амьдарч буй төрийн албан хаагчид руу илүү чиглээд байна. Хүүхэд болон эхнэр, нөхөр нь хилийн чанадад амьдарч буй төрийн албан хаагчдыг авлигад хамгийн их өртөмтгий гэж үзэн “нүцгэн” албан хаагч гэж нэрлээд байгаа юм. “Синьхуа” агентлагаас мэдээлж буйгаар эдгээр “нүцгэн” албан хаагч нь авлига авах өндөр эрсдэлтэй аж. Түүнчлэн хээл хахуулийн хэргийн 80 орчим хувьд нь “нүцгэн” төрийн албан хаагч оролцсон байдаг байна.
АВЛИГЫН ЭСРЭГ АВСАН АРГА ХЭМЖЭЭ
2008 оны нэгдүгээр сараас 2013 оны наймдугаар сарын хооронд 198,781 хүн оролцсон 151,350 хэргийг шалгаж 13368 хүнийг хамруулсан. Орон нутгийн 2009 онд мужийн хэмжээнд албан тушаалтнууд авлигын хэрэгт олноороо холбогдсон. Үүнээс Улс төрийн товчооны гишүүн 32 байжээ. 2014 онд гэхэд авлигын хэрэгт 71 мянган албан тушаалтныг шапгаж, шийтгэсэн. Тэдний дунд улс төрийн зөвлөлийн гишүүн, Төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гингүүн Жоу Юнкан, Цэргийн зөвлөлийн орлогч дарга зэрэг томоохон албан тушаалтнууд байжээ. 2015 онд БНХАУ-ын Хубэй мужийн Шианингийн Ардын шүүх тус улсын “Sichuan Hanlong Group” корпорацийн тэргүүн, тэрбумтан Лю Ханийг нь цаазалсан. Түүний нийт хөрөнгө 6.4 тэрбум ам.доллараар тоологддог. 1993 оноос хойш гэмт хэргийн бүлэглэл байгуулж, хээл хахууль хууль бусаар хөрөнгөжсөн гэх хэргээр түүнийг ялласан.
Мөн түүний ах Лю Вэй болон Тан Сяньбин, Чан Дунхуа, Тянь Сяньвэйю зэрэг хамсаатны хамт цаазын ял оноон тэр даруй цаазалсан тухай “Синьхуа” агентлаг мэдээлж байсан юм.
Тэрбээр хэдэн арван тэрбум юанаар үнэлэгдэх 70 гаруй компанитай бөгөөд тэдний нэг болох уул уурхайн “Sichuan Hongdo” охин компани нь 2011 онд нүүрс төмрийн нэгэн уурхайд гурван тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж байжээ. “Синьхуа” агенлагийн мэдээлснээр Лю Хан нь “Rolls Royces”, “Bentleys”, “Ferrari” гэх мэт 100 гаруй тансаг машинтай байсан байна. Лю Хан нь Сичуан мужийн депутатаар гурван удаа сонгогдсон бөгөөд 20 гаруй хүндэт цолтой гэнэ. БНХАУ даяар дуулиан тарьсан энэ хэрэгт 36 хүн холбогдсоноос ийнхүү тав нь цаазлуулж, дөрөв хүн бүх насаараа хоригдох, 22 хүн янз бүрийн хугацаагаар хоригдох ял авчээ .
Ц.ДАВААСАМБУУ
/ҮНДЭСНИЙ ШУУДАН/