ЕБС-ийн сурагчид “долоо биш тав хоног амарна”
2016/10/29
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь “Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц, сурагчдын амралтын хугацаа”-г баталсан тухайгаа хэдхэн хоногийн өмнө олон нийтэд мэдээлсэн.
Өөрөөр хэлбэл, сурагчдын амралтыг өөрчилж нэгдүгээр улиралд бүх ангийн сурагчид долоо хоног амрах өөрчлөлт оруулж, бүтцийг тогтвортой мөрдөх шийдвэр гаргасан юм.
Тэгвэл түүний эл шийдвэрт ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын албан ёсны амралт буюу бямба, ням гаригийг оруулан амралтын хуваариа гаргажээ. Тодруулбал, арван нэгдүгээр сарын 03-09-нийг хүртэл нийт долоо хоног амрахаар болсон. Гэтэл сурагчид алдаатай хуваарь гаргасны улмаас долоо биш тав хоног амрах нь ээ.
Уг нь амралтыг тооцоолохдоо албан ёсны амралтын өдрүүдийг оруулахгүй ажлын буюу хичээлийн өдрөөр тооцон гаргадаг. Харин боловсролын салбарт хуанли харчих сэтгэлтэй хүн байдаггүй бололтой.
zochin · 2016/10/30
Baga angiin huuhduudiig 14n honog amraah heregtei
nmn · 2016/10/29
ehleed, zohitsuul, daraa ni
зочин · 2016/10/29
Baga angiin huuhduud hicheelee diilkuu mash ih ydarch bn teghed amraltiig ni hugsaldag ni yaj bgam bol uneheer iim teneg ymuu bolowsroliin salbariihan bolimooriin yml bol hasdag boljdee araichdee
Zochin · 2016/10/29
3eeljee ihleed tsohitsuul daraan huuhduudiin amralt ruu hoshuu dur said guai
Зочин · 2016/10/29
Дөнгөж сургуульд орсон хүүхдүүд маш их ядарч стрессдэж байхад яагаад 14хоног хэл үггүй амраачиж болохгүй байгаан бэ!!!! Урд хийсэн аливаа ажилыг үгүйсгэж хийсэн болгоныг өөрчилж байдагаа болих хэрэгтэй. Хүүхдийн амралтаас өөр хийх ажил мундахгүй баймаар!!!""