Бөхөж байгаа харьцаагаа яаж сэргээх вэ?
2016/11/04
Нөхөр бид хоёр хамт амьдраад 3 жил болж байна. Хүүхэд маань төрөхдөө эндсэн. Дахиж хүүхэдтэй болье гэхээр дахиж сэтгэл зүрхээ шархлуулмааргүй байна гээд байнга бэлгэвчтэй хийж байгаа. тэрнээсээ ч болж байгаа юм уу, ер нь л бид хоёрын харьцаа нэг л хүйтэн хөндий болчихсон. Харьцаагаа сэргээх гээд анхаарал халамжаа нэмж үзлээ, романтик орчин бүрдүүллээ, болзлоо нэг их нэмэр болохгүй байна. Сэтгэл зүйч дээр очье гэвэл битгий тэнэгт гэнэ биз. Ер нь л өөрийг нь гэх бүрт улам л цаашаа болоод байгаа. өөрийгөө өөрчлөөд жоохон задгай хувцаслаад, ажлаасаа оройтохоор хаа нэг ирж авна. Ерөөсөө хардахгүй байна.
Надаас уйдаад залхаад байгаа юм болов уу? Улам халамжлах ёстой юм болов уу? Тоохгүй өөр шиг нь хүйтэн хөндий болох уу? Уг нь арай гэж босгож байгаа энэ амьдралаа алдчихмааргүй байдаг. Ярилцахаар ямар ч асуудал алга гэдэг хэрнээ цаанаа л хүйтэн хөндий. Яах вэ? эсвэл хэд хоног ажлаар явлаа гээд тусдаа байж үздэг ч юм бил үү?
нэргүй · 2016/11/06
зүгээр нэг сар юмуу 2 сар холдоод үзэлдээ.
Зочин · 2016/11/05
rezin shig bai ayandaa bolno tatahaar ni gediigeed sullahaar ni buhiiguud l
nnn · 2016/11/04
Та сард 800-1000$ олохыг хүсэвл дараах линкээр нэвтэрч ороод ”Register Now” дарж бүртгүүлэхэд 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор таны дансанд 0,5 $ орно.Хамгийн багадаа 30$ болоход та мөнгөө авах эрхтэй болно.Оролдоод үз
http://Cash4Visits.com/ref.php?refId=340032