Нөхөртөө хууртсан би цор ганцаараа гэдгээ мэдэрлээ
2016/11/05
Hөхөр маань намайгаа 2, 3 жил хуурч явсан байна лээ. Хамгийн тэнэг нь би өөрөө мэдээгүй, нууц амраг гэх эмэгтэй нь өөрөө над руу ярьж (архи уусан үедээ) хэлсэн, тэр үед би итгээгүй нөхөртөө итгээд өнгөрөөсөн.
Тэгээд нэг сар орчмын дараа тэр 2-н хоорондоо мессэж бичиж байхад нь яг үйлдэл дээр нь барин авч би гэдэг тэнэг итгэмтгий эмэгтэй бүх зүйлийг ойлгон ухааран мэдсэн юм даа.Гэвч тэр хүүхэн нь намайг мэдэхээс өмнө гадагшаа явсан гэж байгаа. Ингээд л бөөн юм болсоон. Салья гэсэн салаагүй, охин минь гараад 1 настай болсон байсан. Нөгөө хүүхэн харин гадагшаа явсан, бас болоогүй ээ жирэмсэн гэж нөхөрт маань хэлсэн хооронд бичилцсэн байсан. Бүхэл бүтэн 2 жил нууцаар явалдсан байгаа юм даа. Үнэхээр аймшигтай. Би юу ч мэдээгүй амьдраад л …
Энэ үйл явдлаас хойш би гэдэг хүн үнэхээр муухай ааштай, өөрийгөө ч ойлгохоо болиод яахаа мэдэхгүй байна. Найзгүй, бүүр ямар ч найзгүй гэж бод доо. Гадагшаа гарч ордоггүй, баар сав гэх мэтийн газарт ороогүй 5 жил болж байна. Ажил дээрээ ч дотны найзгүй. Өөрөө өөрийгөө таньж мэдэх, чин сэтгэлээсээ хүсч байгаа зүйлээ яаж мэдэх вэ. Зожиг ганцаардмал болсон. Ямар гарц надад хэрэгтэй вэ. Зөвлөөч
зочин · 2016/11/09
Чи өөрийгөө оронд нь тавиад үздээ...залуу хүнд хэн нэгэн сайхан хүн гарч ирдэг юмааа...Тэр хүнийг зорьж олдоггүй юм.санаандгүй гарч ирдэг юм.сэтгэлийг хорж дийлдэггүй юм. Алддаггүй хүн гэж үгүй.Гэхдээ сүүлийн сонголт нь үр хүүхэд гэр бүлээ сонгодог юмаа.хань ижилээ сонгож байвал ухаантай хүний л шинж байхдаа...............чи өөрийгөө сайн бодоорой...надад ийм зүйл тохиолдох бол би яах байсан бол гэж...............
mmm · 2016/11/06
Та сард 800-1000$ олохыг хүсэвл дараах линкээр нэвтэрч ороод ”Register Now” дарж бүртгүүлэхэд 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор таны дансанд 0,5 $ орно.Хамгийн багадаа 30$ болоход та мөнгөө авах эрхтэй болно.Оролдоод үз
http://Cash4Visits.com/ref.php?refId=340032
нэргүй · 2016/11/06
өдрийн тэмдэглэл маш сайхан.таны дотор юу байна бүгдийг нь бич. тоохгүй хаяаад үз ямар ч хүн гэр бүлээ л сонгодог юм. өөрийгөө гоёох хэрэгтэй. найз нөхөд чухал шүү таньд.
Зочин · 2016/11/05
alddaggui xun gej bxgui. yriltsaad oilgolts. ingelee geed salaad bvl yu bolox bilee
Зочин · 2016/11/05
Yriltsaj boloh u
ENKEE · 2016/11/05
UNAJ BOSDOG ENE AMIDRALID ALDAAGVI HVN NEG CH BGVI .UHAAN BOGINO BOL JARGAL BOGINO GEDEG VM DA..
Зочин · 2016/11/05
temdeglelel hutul, hel sur, burhan bagshin surgaali unsh uilin uriin tuhai nom olj awj unsh yag odoo chinii dotor delbereh gj bgg medej bnaa ghde ene nom nar ih hereg bolson shv yumand het ach holbogdol buu ug. 1 medsen chi ene asuudliig shiidsen bh bolno. uuriiguu hairlaj goyhoo martawdaa saihan busgui mini
Зочин · 2016/11/05
balai hog