Өөрийнхөө төлөө тэмцэж буй охиноор бахархах хүн олон байна
2016/11/05
Калвесберг Терригйин эцэг эх түүнийг гал түймэрт түлэгдэхээс хоёр сарын өмнө салж байжээ. Бага байхдаа түймэрт өртөн биеийн 90 хувийн түлэгдэлтээс амьд гарсан Терриг эмч нар өдийг хүртэл эсэн мэнд байгаад гайхдаг байжээ.
-
1
-
2Тэрээр 22 сартай байхад ээж нь санамсаргүйгээр агаар сэрүүцүүлэгчийнхээ хажууд тамхи асаан орхисноос үүдэн охины унтаж байсан өрөөнд гал түймэр гарсан байна. Унтлагийн өрөөнд гал гарч бөөн утаа болсноор охин амь тэмцэн хашгирахад л ээж нь анх мэджээ. Гэвч бүх зүйл оройтсон бөгөөд өрөөгөөр дүүрэн гал утаа дэгдсэн учир ээж нь охиноо авч гарч чадалгүй гадаа гаран тусламж эржээ.
-
3Охин нь бараг амьдаараа шатаж байсан бөгөөд энэ үед гал сөнөөгчид ирэн цонхыг хагалан өрөөнд ороход бяцхан охин танигдахын арга үгүй бараг хар нүүрс шиг өнгөтэй болсон байв. Охины биеийн галд өртөөгүй хэсэг нь нойтон живхтэй арьс нь л байсан гэж гал сөнөөгчид ярьж байжээ.
-
4
-
5Терри охиныг эмнэлэгт яаралтай хүргэхэд биеийн 90 хувь нь түлэгдэлтэй хүндхэн байгаа учир энэ шөнөө давж чадахгүй гэж эмч нар эцэг, эхэд нь хэлж байсан ч охин амьд үлдэж чаджээ. Терригийн үс дахин хэзээ ургах боломжгүй болсноос гадна хамар, чих, зүүн хөл, гарын бүх хуруу нь тайрагдсан байна. Эмч нар эдгээр эрхтэнийг нь орлуулан хиймэл эрхтэнүүд хийсэн. Одоо Терри аав болон хойд ээжийнхээ хамт Англид амьдарч байгаа.
-
6Саяханаас Терри интернэт орчин буюу Фэйсбуукэд өөрийн зургаа оруулснаар олон нийтээс ихээхэн доромжлолыг хүлээн авсан байна. Зарим нэг нь түүнийг зургаа оруулж хүн битгий айлга, гэрээсээ битгий гараарай чамаас айхаар юм байна гэж хүртэл элдэв бусаар харааж байжээ.
-
7Гэсэн ч энэ бүхэнтэй Терри тэмцэж одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах байгууллага байгуулахаар ажиллаж байгаа аж. Европын орнуудад иймэрхүү иргэдийг гадуурхах үзэгдэл түгээмэл байдаг учир охин ийн тэмцэхээр болжээ. Харин энэ байдлыг нь муулахаасаа илүү дэмжих хүн олон байгаа учир Терри сэтгэл санаагаар унаагүй гэжээ.
-
8
-
9
-
10
-
11
-
12
-
13
-
14
-
15
-
16
энхжин · 2016/11/07
маш өрөвдөлтэй юмаа битгий шантраарай
Zochib · 2016/11/05
Evii evii