Майкл Жексоны том хүү эцгийнхээ тухай ярилцлага өгөв
2016/11/06
Майкл Жексоны том хүү Принц Жексон олны нүднээс холхон нэгэн. Тиймдээ ч түүний “The Los Angeles Times” сэтгүүлд өгсөн ярицлага бүгдийн анхаарлыг татав.Тэрбээр ярилцлагандаа эцгийнхээ тухай, хүүхэд нас болон одоо эрхэлж буй ажлынхаа тухай өгүүлжээ. Эцгийнх нь гэнэтийн үхэл хүүхэд насанд нь тохиосон Принц тухайн үед ямар хүндхэн цаг үеийг туулсан талаар ярьсан юм. Түүнчлэн Принц, Парис, Бланкет нарыг бага байхад нь үргэлж баг зүүлгэдэг байсан аавынхаа холч ухааныг хүндэтгэдэг юм билээ.Дэлхий даяар алдар нэр нь түгсэн поп од хүүхдийнхээ ирээдүйг бодож олон нийтийн газраар дагуулж явахдаа баг зүүлгэдэг байж. Тиймдээ ч гурван хүүхдэдээ захиас болгож, та нар өөрсдийнхөөрөө эрх чөлөөтэй амьдрах эрхтэй гэдэг байж. Эцгийн хүсэл ёсоор, Принц болон хоёр дүүг нь гудманд багггүй явахад хүмүүс таньдаггүй байсан гэнэ. Бүхий л амьдралаа урлагтай холбосон Майкл Жексонд хүүхэд нас гээч байгаагүй гэдэг. Харин тэрээр энэ бүхнийг хүүхдүүддээ үзүүлэхийг хүсээгүй ажээ.
Мөн эцэг нь Принц хүүдээ “хэнд ч битгий итгэ” хэмээн захьдаг байсан гэнэ. Ялангуяа бидний амьдралд, биднийг алдар нэртэй болохоор хэн ч үнэн сэтгэлээсээ хандахгүй учир өөрөө өөртөө эзэн болж амьдрахыг сургасан гэнэ. Түүнчлэн эцгийг нь хүчингийн хэргээр буруутгадаг хүмүүст хандаж, тэр бүхэн утгагүй удал зүйл гэдгийг сануулав.
Өдгөө 19 настай Принц энэ оны эхээр “ King”s son” буюу “Хааны хүү” нэртэй компаниа байгуулсан бөгөөд попын хаан Майкл эцгээ дурсан ийн нэрийджээ. Тэрбээр дуулж бүжиглэх авьяас дутуу төрсөн ч гэлээ, найруулагч продьюсерийн чиглэлээр машид сонирхолтой, цаашид ч энэ салбарт хүч үзэх тухайгаа хуваалцсан байна. Би хэзээ ч эцгээсээ саланги замаар явж чадахгүй, эцэг маань миний амьдралын маш том үлгэр дуурайл байсан, одоо ч хэвээр. Би түүний хүү болж төрсөндөө маш их бахархдаг хэмээн Принц Жексон ярьсан юм.
Эх сурвалж: Zone.mn
уншигч · 2016/11/07
юу нь царай муутай бгаан. Майкл өөрөө тийм царайлаг хүн байгаагүй
баярмаа · 2016/11/07
хүүг нь ийм царай муутай гэж бодсонгүй хха