"Амьд Үхдэл" олон ангит киноны Глений дүрийг бүтээсэн Стефен Юун шинэ цуврал ангид тоглохооргүй болсныг энэ киноны үзэгчид сайн мэдэж байгаа. 

Түүний дүр шинэ цувралын хамгийн эхний анги дээр л үхсэн нь олон хүнийг гонсойлгосон билээ. Харин бодит амьдрал дээрээ Юун маш сайн байгааг дараах зургаас харж болно. Тэрбээр саяхан эхнэрийн хамт Америкийн үндэсний сагсан бөмбөгийн Лос Анжелес Клиперс багийн тоглолтыг үзэн шилдэг тоглогч Пол Пиерсетэй уулзсан байна.