Сайн байна уу. Би одоо 25 настай жирийн нэг бүсгүй. Ярианы гол асуудалд гэвэл би өөрөөсөө үе мултарсан хүнд сайн болсон. 

Учир нь тэр маань бараг 50 хүрэх гэж байгаа. Аавтайгаа чацуу шахуу хүнд дурласан нь одоо надад ихээхэн асуудал болоод байна. Түүний хоёр хүүхэд нь надаас 3-4 насаар л дүү. Энэ байдал маань нэлээд асуудал болоод байгаа. 

Гэхдээ тэр хүнд би үнэн сэтгэлээсээ дурласан. Ямар нэг элдэв муу зуршилгүй, халамжтай, намайг дандаа ойлгож дэмждэг. Энэ байдал нь түүнд татагдах гол шалтгаан. 

Гэтэл одоо бидний хувьд асуудал улам нэмэгдэх бололтой. Удах тусмаа энэ харилцаагаа гэрийнхэндээ хэлэхээс эмээж байна. Аав, ээж маань бидний харилцааг хүлээн зөвшөөрөхгүй нь тодорхой, тиймээс яаж үүнийг шийдэх үү гэдэг нь миний өдрийн бодол, шөнийн зүүд болоод байна.