“Скаймедиа” хэрэглэгчдийнхээ халаасыг тун амжилттай “тэмтэрч” байна
2016/11/12
Интернэт, IPTV, суурин утас гэх гурвалсан үйлчилгээгээр танил болсон “Скайтел” группын дэргэдэх “Скаймедиа корпорац” иргэдийнхээ халаасыг тэмтэрч увайгүй үйлдэл гаргаж эхэллээ.
Анх гарч ирсэн даруйдаа бусдаас хямд төсөр үнэ хөлс санал болгож буйгаа “гайхуулсаар” өөрсдийгөө баахан рекламдсан тэдний төрх үнэндээ худал хуурмаг байж. Анх үнэгүй суулгаж өгч суурь хураамж гэж 10 мянган төгрөг авч байсан тэд өнгөрсөн зун тоног төхөөрөмжийнхөө үнийг огцом нэмж 195 мянган төгрөг болгосон нь иргэдийгээ шулж эхэлсэн анхны алхам.
“Амташсан хэрээ 13 дахидаг” гэгчийн үлгэрээр одоо “Скаймедиа”-гийнхан багцийн үнэ гэгчийг гаргаж ирэн түүгээрээ хэрэглэгчдийг сэм сэмхэн шулж эхэлж байна. Анх 19500 төгрөгөөс эхэлсэн ч өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас үнээ огцом нэмж 25 мянган төгрөг болгосон. Ингэснээрээ маш олон хэрэглэгчийнхээ дургүйг хүргэсэн. Гэвч тэдэнд энэ нь сургамж болсонгүй. Мөнгөний амтанд орсон тэд хэрэглэгчдээ шулах дахин нэг шилдэг аргаа боловсруулж саяхнаас “Скаймедиа”-д дөрвөн төрлийн багцтай болоод байна.
Ингэснээр өнөөх 25 мянган төгрөгийн багц нь дахин нэмэгдэж 28 мянган төгрөг болжээ. Үүнийг энгийн хэрэглэгчид анзаарахгүй ч нарийвчлаад сонирхож үзвэл таны халааснаас таныг хүсээгүй байхад сар бүр 3 мянган төгрөг “суйлаад” байна. SPS гэх спорт сонирхогч хэрэглэгчдийн л худалдан авч үздэг сувгийг бүх хүмүүст хүчээр “шахчихлаа”. Та спорт суваг үздэггүй байлаа ч гэсэн сар бүр хүчээр та тус сувгийн түрээсийг нь төлнө.
Хамгийн аймшигтай нь энэ зөвхөн шинэ хэрэглэгчдэд хамааралтай бус. Хуучин хэрэглэгчдийнхээ багцийг ч мөн 28 мянган төгрөг болгож, хуучин хэрэглэгчдийнхээ эрх ашгийг ноцтой зөрчиж эхэлсэн байна.
Гэтэл тэдний увайгүй бохир үйлдэл үүгээр ч дууссангүй. Интернэт хэрэглэгчдийнхээ хэрэглээг ч мөн хязгаарлаж ердөө 200GB дата хэрэглээтэй болгожээ. “Скаймедиа” зальжин бохир аргаар иргэдийнхээ халаасыг тэмтэрч шулж эхэлсэн нь зөвхөн үнэ багцаа өөрчилсөнөөр илэрсэнгүй.
Тэд гэрээндээ ч гэсэн зарим заалтыг оруулалгүй ирсэн байна. Тухайлбал, үнэ, төлбөртөө өөрчлөлт оруулахаар болсон бол эртнээс үүнийгээ ядаж мэдэгдэх ёстой. Олон нийтэд үнэнээр нь зарлах ёстой гэсэн заалт байдаг. Гэтэл “Скаймедиа”-гийн гэрээндээ үүнийг тусгаж өгөөгүй байна. Ингэснээр хэрэглэгчид үнийн мэдээллийг авах боломжгүй. Нэг л өдөр үнэ нь эрс нэмэгдэж, өөрсдөө ч мэдэлгүй, мэдсэн ч хүчээр багц дээрээ 3000 төгрөг нэмж төлж байна.
Энэ бол цэвэр дээрэм. Дээрэм гэхээс өөр юу ч гэх билээ.
zaluu.com
Зочин · 2016/11/13
Net n hurtel udaan boltson anhiinh shigee l baildaa SKYiinhaa
zochin · 2016/11/13
sky uni 2oo boliod mobi netee tawiulii lalriin luiwarchid
Зочин · 2016/11/13
Zugeerl soeltoi hulgaich nar yuma
Зочин · 2016/11/13
Uzehgui bga suvgand zuger hund mungu ugnu gj yu bhav de zugerl luivar bn da
xaxa · 2016/11/13
Skymedia geltgui univision hurtel yg iim luivarchin nowsh shudee yur ni buh ym univision oos ehelsendee
Зочин · 2016/11/13
Bolieooooo
багануур · 2016/11/13
ухрааж үздэг үйлчилгээ үнэтэй болсон буса тв д ийм луйвар байдаггүй
Зочин · 2016/11/12
Салаа тавиулахад сарын 6500 гэрээ хийсэн боловч удалгүй 9900 болгосон учрыг лавлахад тариф өөрчлөгдөхөд та нарт мэдэгдэх албагүй гэсэн хариулт өгсөн дөө