Х.Тэргэл: Укуле хөгжим барьсан, гавихааргүй бацаануудыг хараад хэн ч гайхаж шагширахгүй
2016/11/14
Яруу найрагч Хулганайн Тэргэл "Авьяаслаг Монголчууд" шоуны талаарх өөрийн бодлоо цахим хуудсаараа дамжуулан ийн илэрхийлжээ.
Тэрээр "Уртын дуу, язгуур урлаг, уран нугаралт эдгээрийг л дэлхийн улс орон сонирхон шагшин гайхахаас бус укуле хөгжим барьсан хоолой сүйдтэй гавихааргүй бацаануудыг хараад хэн ч гайхаж шагширахгүй нь хатуу үнэн.
Учир нь энэ Америкаар байтугай дэлхийгээр дүүрэн захаас аваад бүүр айхтар шүү чадалтай хоолойтой, гитартай, гитаргүй түм буман дуулах авьяастай залуус зөндөө. Уучлаарай тиймээс манайхны иймэрхүү маягийн үзүүлбэрийг бол хүн байтугай нохой ч тоож шиншлэхгүй.
Авьяаслаг Монголчууд дотор хамаг биений шар үс арзайлган, үсэрч босож гайхан шагшмаар сүйдтэй авьяастан үнэндээ бол алга даа. Өчнөөн жил болоход Монголын урлаг Азидаа ч гарч чадахгүй байгаа биз дээ таминь ээ.
Элдэв хамтлаг, өчнөөн гавьяат цол гуншинтай, СТА гэх мэтийн нөхдүүдийг хэн ч тоохгүй биднээс өөр. Найзуудаа алийн болгон саран дээр амьдрах юм бэ бид чинь. Хатуухан хэлэхэд бид чинь бүүр газар дээрээ ч гавьтай амьдарцгааж чадахгүй байгаа шүү дээ олон улс орны хажууд.
ХАРИН БИДНИЙГ ДЭЛХИЙН ХААНА Ч ШАГШУУЛАН ГАЙХУУЛАХ, УРЛАГИЙН ТӨРӨЛ ЧИНЬ УРТЫН ДУУ, ЯЗГУУР УРЛАГ Л ШҮҮ ДЭЭ. ТҮҮНЭЭС ӨӨР БУСДЫГ НЬ ЯГ Л ГАЙХАЖ, ГАЙХУУЛЖ ХАРАГДААЧ.
Хэн биднийг хараад гайхаж сүйд болохын бэ энэ маягаараа. Үнэндээ бид өөрсдөө ч гайхах юм ховорхон байхад, өрөөл бусад улс орон яаж шагшин гайхах юм бол доо" гэжээ.
Хулганайн Тэргэл
aagi · 2016/11/15
Чи өмхий амаараа битгий хуцаад байгаарай хүнд ухаантай болж харагдах гэж шааж өгөх юм аа чи муу 18 насандаа юу хийж байсан юм бэ мал минь та нар нэг 18 настай охинд атаархаж үхлээ юу тэ
зөв · 2016/11/14
зөв юм ярьдаг бүсгүй байна
ok · 2016/11/14
Uneen unen. Bi gantsaaraa ingj bodoogui l yum bn
1 · 2016/11/14
ene yum yum l shuumjilsen avgai ooroo tiim l myndag yum bol
Сэргэлэн · 2016/11/14
Яг үнэн дээ. Үндэсний юм л дэлхийд гаргана. Тэрнээс копидсэн англи дуугаар дэлхийд битгий хэл азидаач биднийг сонсохгүй
mongol · 2016/11/14
chimgee mal abgai
хоолой · 2016/11/14
ёстой үнэн
zochin · 2016/11/14
ter Urtiin duu duulsan zaluu hairan yum bolsoon
zochin · 2016/11/14
za estoi uneniig helchihleedee
mmm · 2016/11/14
zuv unen helj
зочин · 2016/11/14
энэ одоо хэн бэ. өөрөө олигтой юм хийж чадахгүй байж, юу гээд бнаа
Монголчууд · 2016/11/14
үнэнд их ойрхон хэлсэн байна.
Зочин · 2016/11/14
энэ бас ямар яруу найрагч гараад ирвээ