Ийм эрт гологдож байгаа юм байхдаа
2016/11/17
Сайн байцгаана уу? Би нэг зүйлийг асуух гэсэн юм. Би нөхөртэйгөө багаасха үерхэж байгаад тэгээд бид 2 гэрлэсэн. Одоо ганц хүүхэдтэй. Нөхөр маань сүүлийн үед нэг л сонин шижиг бүхий байх боллоо.
Би яагаад шижиг бүхий гэхээр намайг нөүтбүүк дээр нь суухаар би юу хийх юм би оруулаад өгий гээд л намайг юм хийж дуустал алхам холдохгүй бас намайг суусны дараа байнга пассаа солидог. Нэг удаа юм хийгээд сууж байтал нөхөр яаралтай гарах болоод ажил руугаа яваад өгсөн. Тэгээд би юмаа хадгалчихаад унтраах гэснээ баахан ухаж үзтэл нас тогтсон залуу жоохон охинтой хамт унтаж байгаа секс кино татаад авсан тэднийгээ үзсэн мөн аль хэсэг нь их таалагдсан гэдгээ тэмдэглэсэн байна.
Тэрийг нь унштал надтай л лав хийж байгаагүй үйлдлүүд байна. Тэгэхээр үүнийгээ хэнтэй хийдэг гэсэн үг юм болоо? Эсвэл өөр хүнтэй юм болов уу тэгээд тэрийгээ мэдчих байх гээд намайг нөүтбүүк дээрээ суулгахгүй пассаа байнга солидог байх. Би уг нь одоо дөнгөж л 26 хүрч байгаа шдээ. Ийм эрт гологдож байгаа юм байхдаа өөртөө гутраад бас үүнийг нь мэдээгүй байсан бол гэж бодогдоод үнэхээр хэцүү байна аа. Хэлэх гэхээр хүний юм нууцаар үзсэн өөдгүй амьтан болж хувираад эсвэл өөрөө ургуулан бодсон амьтан болчих байх гэж айж байна аа…
Зочин · 2016/11/18
Ene chamtai jmar ch holboogui, nohor chini engiin bish bn, chi tuund taruulah gej ooriigoo bu zovoo
Зочин · 2016/11/17
Нөхөртөө биш өөртөө илүү анхаарал тавьаа бүсгүй минь. Ухамсар сайтай хүн байна амжилт !!!