Хоёр талын дөрвөн ч уулзалтыг цуцалсан Бээжингийн хүсэл юу вэ
2016/11/25
Хятадын тал Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх тэргүүтэй төлөөлөгчдийн энэ сарын 28-нд БНХАУ-д хийх айлчлалыг хойшлуулсан шалтгаанаа албан ёсоор тайлбарлалаа. Тус улсын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч салбарын асуудлаар ээлжит хэвлэлийн бага хурал хийх үеэр Монголын төлөөлөгчдийн айлчлалыг цуцалсан нь үнэн үү? Үнэн бол яагаад ийм шийдвэр гаргасан бэ гэж тодруулахад дараах хариултыг өгчээ.
“Бид Далай ламын Монгол дахь айлчлалын талаар албан ёсны байр сууриа илэрхийлсэн. Далай ламын айлчлалыг хүлээн авсан Монголын талын алдаатай үйлдэл Хятад-Монголын харилцааны улс төрийн үндэс сууринд хүртэл сөргөөр нөлөөллөө. Хятадын гол ашиг сонирхлыг Монголын тал гүнээ хүндэтгэн, дээрх алдаатай үйлдлээс урган гарсан сөрөг үр дагаврыг арилгахын тулд үр дүнтэй арга хэмжээ авч, хоёр улсын харилцааг тогтвортой хөгжлийн замд нь буцаан оруулахыг БНХАУ-ын зүгээс шаардаж байгаа” гэж хэвлэлийн төлөөлөгч Ген Шуан мэдэгджээ.
Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Бээжингийн байр суурийг ийн илэрхийлсэн бол Монголын Засгийн газрын ОНХМХ-ийн дарга Г.Отгонбаяр хэлэхдээ төлөөлөгчдийн айлчлалын хугацааг хоёр тал дипломат шугамаараа дахин тохирно гэж өчигдөр албан бусаар Твиттерт мэдэгдсэн. Гэхдээ Хятадын талын хүсээд байгаачлан зүгээр ч нэг дипломат шугамаар айлчлалын товыг дахин гаргаж өгөөч гэж хүсээд шийдэгдэх асуудал энэ биш бололтой. Ялангуяа эдийн засгийн хүнд байдалд орсон манай улс бадар барихаар урд хөршийг царайчилж буй ийм үед тэд өөрсдийн давуутай байр сууриа мэдрүүлэх гэж оролдох нь мэдээжийн хэрэг. Харин тэд Далай ламын айлчлалын улмаас хоёр улсын харилцаанд үүссэн “сөрөг үр дагавар" гэгчийг чухам ямар арга замаар арилгуулахыг хүсээд байна гэдэг хамгийн их анхаарал татаж байна. Өөрөөр хэлбэл тэд Монголын талаас юу хүсээд байна вэ? Юу хийвэл харилцаа урьдын адил хэвийн түвшинд очлоо гэж үзэх вэ гэдэг асуулт эндээс урган гарч ирж байна.
Ямартай ч, манай талаас Хятадын талтай ярилцаж зөвшилцөх болно гэж Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил мэдээллээ. Тэрбээр үүсээд буй нөхцөл байдлын талаар өнөөдөр сэтгүүлчдэд тайлбар өгөхдөө ганцхан Шадар сайд У.Хүрэлсүхийн айлчлалаар ч зогсохгүй өөр гурван ч томоохон уулзалтыг Хятадын талаас цуцалсан гэдгийг хэллээ. Тухайлбал, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилын айлчлал, ОХУ-Монгол-Хятад улсын Зам тээврийн сайдуудын уулзалт, Монгол-Хятадын парламентчдын уулзалтыг тус тус цуцалжээ.
Хятадын тал ийнхүү Далай ламын айлчлалаас үүдэн Монголд хатуурхаж буй талаар Гадаад хэргийн сайд байр сууриа илэрхийлэхдээ "Далай ламын Монгол улсад хийсэн айлчлал Засгийн газартай огт холбоогүй. Зөвхөн Гандантэгчинлэн хийдээс зохион байгуулсан, дан ганц номын айлчлал байсан. Монголын улс төр, шашин тусдаа, ямар нэгэн холбоогүй. Хятадын талаас ийм мэдэгдэл гаргасанд харамсч байна. Сүсэгтэн олонд хүлээлт байсан учраас Далай лам Монголоор дайраад явсан" ггэж тайлбар өглөө.
Бидэнд тайлбар өгөх нэг хэрэг. Харин цаад улсдаа үүнийгээ итгүүлэн үнэмшүүлэхүйц тайлбар өгч, байр сууриа илэрхийлэхэд жинхэнэ дипломатын нарийн арга ухаан шаардах нь дамжиггүй. Хятадын тал өөрийн байр суурийг хатуу мэдрүүлж буй шиг Монгол Улс ч дотоод хэргээ шийдэхэд хэн нэгний заавар зөвлөгөө хэрэггүй гэдэг бие даасан байдлаа мэдрүүлэх хэрэгтэй болж байх шиг. Гагцхүү энэ байр сууриа худалдааны хамгийн том түнштэйгээ харилцаагаа дордуулахгүйгээр илэрхийлэхэд л Ц.Мөнх-Оргил сайдын тэргүүлсэн Гадаад хэргийн яам, Монголынын дипломатчдын ур ухаан хэрэгтэй болох нь.
Б.Сэвжидмаа
www.newscom.mn
irgen · 2016/11/27
zaad sanaa ni dalai lamdaa bish, mongoliig yaj ch daramtalj bolno gesen deerengui uzel ni dalim gargah shaltag bolson,, bid odoo hychtei bolson tyyhendee mongoliin ezemshild baisnaa bainga sanaj hezee neg zagt gartaa oruulna gej boddog sanaa ni shuud ilerch, shuud ajrahgui daramtalj baina,,,,ednii gart orohgui baih asuudal mongoliin tor hir zereg sain diplomat baihaas shaltgaalna,,,
zochin · 2016/11/26
Dalai lamiig Yopond ailchlahad yum heleegui baitlaa Mongold ailclahad ni shaltag olj bna
хэцүү юм! · 2016/11/26
хэцүү юм!
z · 2016/11/26
hujaa nar dotood heregt orootsoidood zeelee ogoogui ingej bga yum chin ogchihvol bur ezen suuh ne.dalai lam irne u bn u yamar hamaa bna
Zochin · 2016/11/25
Hujaagaas zeel avaad demiishdee yamarch hyanalt bhgvi bolno maniinhan yostoi 1 tansaglah bhdaa
Зочин · 2016/11/25
Тер засгийнхаа хэмжээнд ярилцсанаараа бай л гэж бна. Танай ашиг сонирхолыг хундэтгэнэ гэчихээд эсрэг юм хийхээр дипломат есондоо анхааруулж байгаа юмаа.хятад тэрнээс манайхаас их юм шаардаагуй.дэлхийд зевшеерсен зуйлийг нь манайхан таслахаар аргагуй. Тайванийг тусгаар улс знвшеерсентэй адил зуйл болчихоод байгаа юм.адууныхаа хэрээр исгэрч хенжлийнхее хэрээр хал балгуй амьдарцагаая
Зочин · 2016/11/25
Далай ламын шашны эцсийн хорогдох байр нь Монгол Ер нь буддын шашны түүх ингээд бараг дуусч байна даа. АЛИВАА ШАШИНД ХҮЛЭЭН АВАХ ХӨРС БАЙХГҮЙ БОЛ алга болно биз дээ. Хүмүүс аль болох мухар сүсэгтэн байвал тухайн шашин дэлгэрдэг. Харин одоо шүтэгчид нь түвдүүд, монголчууд, цөөхөн буриадууд л үлдэж. Гэтэл бид түвдүүдээс хамаагүй илүү орчин үеийн сэтгэлгээтэй. Яахав бие биендээ л дарвиж нэг их шарын шашин шүтдэг гэж хөөрцөглөдөг болохоос.
naruto · 2016/11/25
бид чинь тусгаар тогтносон улс шүү дээ. одоо гадаад бодлогодоо жаахан анхаар.. төрийн түшээд ярьж хэлэхээ тунгаа. эцэг өвгөдийнхөө түүхийг унш
О · 2016/11/25
Монголчуудыг хонь шиг номхон байлгахыг хүсэж л дээ. Нэртэйгээр нь бүр тангараг тасарвал таарна. Хужаагийн зээлтэй зээлгүй болох л байлгүй. Бондын мөнгийг гарын салаагаар урсгасан идсэн уусан оффшордсон хулгайч нартайгаа хариуцлага тооцох цаг нь боллоо.
bold · 2016/11/25
Hohinee! Dslai lam urd ni 8 sayniihtaigaa 9dehee irlee. Hangalttai yu buteesen yum. Sangidorj lam iim yum bolno gej sanuulaad l bsan. Hilee haasan bol mongol balrah blaa. Augaa oros Putin hurtel hyatadaas aij huleej avdaggui hohine
mongol · 2016/11/25
Ovs aduu gargaxgui gesen. Xurelsuxiin zov. Yamar shashin shutexee xuneer zaalgaxgui. Yadarsan ued blaa geed
Зочин · 2016/11/25
monhorgil mongoloo avch garch chadah uuu
өө · 2016/11/25
Яасан дээрэлхүү юм бэ муу хятадууд