Амьд Барби болж гэрийнхэнээ гайхашруулсан бүсгүй
2016/11/29
Гоо сайхны мэс засалд донтон "Амьд Барби" болохоор сэтгэл шулуудсан Фикси Фокс гэх бүсгүй 26 жил энэ мөрөөдлөө тээсээр иржээ.
-
1
-
2Өнгөрсөн хугацаанд тэрбээр энэ төрхөө олохын тулд 100 гаруй удаа гоо сайхны мэс засалд оржээ. Жишээ нь сэрвээний зургаан яс, нүдний өнгө солих хагалгаа гэх мэт мэс хүргэсэн олон хагалгаа хийлгэжээ. Одоогийн төрхөө сайжруулахаар дахин 10 гаруй мэс засалд орохоор төлөвлөжээ.
-
3Түүний хувьд Жессика туулай, Барби хүүхэлдэй зэрэг дүрүүд мөнхийн шүтээн нь гэнэ.
-
4Гоо сайхны мэс заслын зардалаа хувийн хадгаламжаараа төлдөг байсан бол сүүлийн үед өөрийн гэсэн шүтэн бишрэгч дэмжигч залуусаас санхүүгийн дэмжлэг авах болсон Фикси үнэнч хайр дурлалд үл итгэгч бөгөөд Жастин Жедлика буюу өөрийгөө мөн гоо сайхны мэс заслаар Амьд Кен болгосон залуу шиг эрх чөлөөт амьдралаар амьдрана гэж ярьжээ.
-
5Фиксигийн гэр бүлийнхэн түүний энэ төрх байдлыг эхэндээ тун цочир хүлээж авч байжээ. Швед гэр бүлээс гаралтай Амьд Барби Фикси багадаа эцэг, эхээсээ хол хамаатны эгчтэйгээ амьдардаг байжээ.
-
6
-
7
-
8
-
9
-
10
-
11